La Historia Secreta de los Mongoles
[Imagen 4 - 5,48 KB]



Арван хоёдугаар бїлэг

ЧИНГИСИЙН НАС БАРСАН БА ЄГЭДЭЙН ХААН БОЛСОН НЬ

265. Тэр євєл євєлжиж, тангуд иргэнд морилъё гэж цэргээ шинээр тоолон бїртгэж, нохой жил (1226)-ийн намар, Чингис хаан, тангуд иргэнтэй байлдахаар мордов. Хатдаас Есїй хатныг авч явав. Замын зуур євєл, Арбухад олон хулан авлахад Чингис хаан, зост (толбот) бор морийг унаж явав. Олон хулан дайрч ирэхэд зост бор морь їргэж Чингис хааныг унагавал, хааны бие маш чилээрхэж Цоорха гэдэг газар буув. Тэр шєнє хоноод єглєє Есїй хатан їгїїлрїїн: «Хєвїїд ноёд хэлэлцэгтїн! Хааны бие шєнє их халуурч хонов» гэв. Хєвїїд ноёд хуралдсанд Хонхотны Толун чэрби їгїїлрїїн: «Тангуд иргэн, байсан газартаа байран нутагладаг, шавар хотондоо шавалдан суудаг тул байран нутаг, шавар хотоо хаяж тэд хаана очих вэ? Бид буцаж, хааны биеийг сайжруулан, жич дахин байлдахаар мордъё!» гэвэл, хєвїїд ноёд цємєєр тэр їгийг зєвшєєрч, Чингис хаанд айлтгавал, Чингис хаан їгїїлрїїн: «Тангуд иргэн биднийг зїрх шантарч буцав гэх болно. Бид элч илгээж, мєн элчийг иртэл, энд Цоорхад биеэ сувилж байгаад Тангудын хэлэх їгийг сонсож буцвал болно» гэж элчийг томилоод дуу бариулж (албан бичиг нь их тєлєв шїлэг бєгєєд цээжлэвч амархан тул дуу гэж нэрлэсэн) хэлїїлсэн нь: «Урьд тангуд иргэн, баруун гар болж тусалъя! гэж Бурхан чи хэлсэн билээ. Чиний тэр їгийн ёсоор бид сартаул иргэнийг эрхэндээ оруулахаар мордохдоо чамд мэдэгдвэл, Бурхан чи хэлсэн їгэндээ хїрсэнгїй, цэрэг ч єгсєнгїй, харин их їгээр дайрсан билээ. Тэр їед бид єєр улсад зорьсон тул дараа учраа ололцъё гэж сартаул иргэнд морилж, мєнх тэнгэрт ивээгдэж, сартаул иргэнийг эрхэндээ оруулж, одоо Бурхан чамтай учраа ололцъё гэж ирэв» гэж илгээвэл, Бурхан їгїїлрїїн: «Дайрах муу їгийг би хэлсэнгїй» гэв. Аша хамбу їгїїлрїїн: «Дайрах їгийг би хэлсэн. Одоо монголчууд та нар, байлдаж сураад байлдъя! гэвэл, миний бїх Алаша нутагт тэрэм (ханат) гэртэй, тэмээн ачаатай хїмїїс бий. Алашад аялж надад ирэгтїн! Тэнд байлдъя! Алт, мєнгє, уурс, таваар хэрэгтэй бол Яргай (Нин-ся), Эржиї (Си-лян) хотод ирэгтїн!» гэж илгээжээ. Энэ їгийг Чингис хаанд сонсговол, Чингис хаан бие их халуунтайгаар їгїїлрїїн: «За тэр бишїї. Тэд ийм их їг хэлж байхад бид яаж буцаж болно? Їхэвч тэр их їгийг зїгээр орхихгїй. Мєнх тэнгэр чи мэд!» гэж Чингис хаан Алашаг зорьж хїрээд Аша хамбутай байлдаж, Алашад бїсэлж Аша хамбыг барьж, тїїний тэрэм гэртэй тэмээ ачаатай иргэнийг їнсэн товрог болтол, талж сїйтгэв. «Тангудын омогтой дуулгаргїйгий нь хядаж орж дагагсдыг манай цэргїд дураар барьж олзолж автугай!» гэж зарлиг болов.

266. Чингис хаан, Цаст ууланд зусаж, цэргээ явуулж, Аша хамбыг дагаж ууланд дутаан бїгсэн тэрэм гэртэн, тэмээн ачаатан тангудыг хураан эзэлж авав. Тэндээс Боорчи Мухулай хоёрт «Тангуд иргэнээс чадлын хирээр автугай!» гэж соёрхоод зарлиг болруун: «Боорчи Мухулай хоёрт хятад иргэнээс соёрхож эс єгсєн билээ. Хятад иргэний жуйнийг та хоёр адил хувааж авагтун! Тэдний сайн эрсээр шувуугаа бариулж дагуулж явагтун! Сайхан хїїхнээр нь эхнэрїїдийнхээ хормойг засуулж явагтун! Хятад иргэний Алтан хааны итгэлт янагууд нь Монголын євєг эцгийг хорлосон, Хар хятадын жуйн байсан билээ. Одоо миний итгэлт янаг нєхєд Боорчи Мухулай та хоёр бишїї!» гэж зарлиг болов.

267. Чингис хаан, Цаст уулнаас хєдєлж, Яргай хотод бууж, Яргай хотоос хєдєлж, Тїрэмгий (Лин-жоу) хотыг эвдэж байхад Бурхан, Чингис хаантай уулзахаар ирэв. Тэнд Бурхан, уулзаж, алтан сїм тэргїїтэн алтан, мєнгєн аяга сав есєн ес, хєвїїд охид есєн ес, морь, тэмээ есєн ес, элдэв зїйл тус бїр есєн есийг бэлэглэн уулзахад Бурханг їїдний гадна бараалхуулав. Тэр уулзах їед Чингис хааны дотор муухай болов. Тїїнээс хойш гуравдугаар єдєр Чингис хаан зарлиг болж, Илаху Бурханд шударга нэрийг єгч, Илаху Бурхан шударгыг ирїїлээд Чингис хаан, Илахуг Толун чэрби гардаж нєгчєєтїгэй! гэж зарлиг болов. Толун чэрби, Илахуг гардаж тонилгов гэж айлтгавал, Чингис хаан зарлиг болруун: «Тангуд улстай учраа ололцох гэж ирэх замд Арбухад хулан авлаж євдсєн биеий минь анаая гэж амь биеий минь хайрлаж їг дуртгасан Толун чи мєн биз. Дайсан хїний хорт їгэнд хорсож яваад мєнх тэнгэрийн хїч нэмсний ачаар дайсныг гартаа оруулж єшєєгєє авав бид. Илахугийн энэ авч ирсэн нїїдлийн харш (дагшаа орд), аяга сав сэлтийг Толун чи автугай!» гэж зарлиг болов.

268. Тангуд улсыг эзэлж, Илаху Бурханд шударга нэр єгєєд тїїнийг тонилгож, тангуд иргэнийг уг удмаар нь хїртэл мохол мушгилгїй болгож (їр їлдэгдэлгїй болгож їїнийг тэмдэглэхийн учир) идээ ундаа идэж уугаад «Мохол мушгилгїй болсон» гэж хэлж тєгсгєж бай! гэж зарлиг болов. Тангуд улс, їгээ баталж хэлээд тэр хэлсэн їгэндээ хїрсэнгїйн тул дахин байлдахаар явж, Тангуд улсыг сєнєєн дараад гахай жил (1227) [ долоон сарын 12-т Тїрэмгий балгасанд, А. то. ] Чингис хаан, тэнгэрт халив. Халихын ємнє, тангуд иргэнээс маш олныг Есїй хатанд єгєв.

[ Эзний алтан хїїрийг хасаг тэргэнд тээж харин єєд болон ирэхэд Сєнєдийн Гилїгэтэй баатар магтан шїлэглэсэн нь:
«Хамгийн хаан, улсын эзэн минь
Харцгай шувууны жигїїр болон одов.
Хангинах тэрэгний тээш болон одов.
Жиргэх шувууны жигїїр болон одов.
Жигдрэх тэрэгний ачаа болон одов»
гэж магтан дуулав. Мунын хєєвєрт хасаг тэрэг булд хїртэл шигдэж таван хїлгээр татаж хєдєлгєн ядаж, гїр их улс зовоход Сєнєдийн Гилїгэтэй баатар єчрїїн:
«Хєх мєнх тэнгэрээс заяагаар тєрсєн
Хїлэг богд эзэн минь!
Хїр их улсаа орхиж одов уу чи?
Тївшитгэн байгуулсан улс тєр чинь
Тєгс заяат хатад хєвїїд чинь
Тєрсєн эх газар ус чинь
Тэмїжин эзэн чамайг хїлээж байна.
Ариунаа байгуулсан тєр чинь
Албат олон улс чинь
Амраг хатад хєвїїд чинь
Алтан орд харш чинь
Алс газар билээ.
Удирдан байгуулсан тєр чинь
Учирсан хатад хєвїїд чинь
Ураг элгэн монгол чинь
Улс олон иргэн чинь
Унасан Дэлїїн болдог чинь
Тэнд хол байна.
Хээр азарганы хєхлєєр хийсэн
Хийр туг сїлд чинь
Хэнгэрэг бїрээ уриа чинь
Хэлэхїй бїгд улс чинь
Хэрлэний Хєдєє арал чинь
Тэнд билээ эзэн минь!
Бїтэхийн урьд учирсан
Бїртэгэлжин сэцэн хатан чинь
Буянт газар нутаг чинь
Боорчи Мухулай нєхєд чинь
Булт их улс чинь
Тэнд билээ эзэн минь!
Хувилгаанаар учирсан
Хулан хатан чинь
Хуур цуур хєг дуу чинь
Хотол бїгд улс чинь
Хутагт эрхэн (эрхэм) газар ус чинь
Тэнд билээ эзэн минь!
Харууна уулыг дулаан гэж
Харь тангудыг олон гэж
Хатад охидыг гуа гэж
Хамаг монголоо мартав уу
Хайрт эзэн минь!
Халуун амий чинь алдавч
Хас эрдэнэ мэт хїїрий чинь
Хамгаалан авч харья эзэн минь!
Хатан Бїртэгэлжинд чинь їзїїлье.
Хамаг улсад чинь хїргэе»
гэж єчвєл
Хаан эзэн энэрэн соёрхов.
Хасаг тэрэг хангирсан хєдлєв.
Хамаг улс баясгалант болов.
Хан их газар тэнд хїргэв.
Хамгийн мєнхийг тэнд оршуулж
Хаан зайсангуудын тулгар болж
Хамаг улсын шїтээн болоод
Найман цагаан гэр болов за.
Эн их улсад тунхаг зарлаж
Ємєсєн цамц, єргєє гэр
Ороосон оймсыг тэнд онголов.
Їнэн хїїрий нь заримууд Бурхан
Халдунд онголов гэх, заримууд Алтай
ханы ард, Хэнтий ханы євєрт Их єтєг нэрт газар онголов гэх бий. А. то. ]

269. Хулгана жил (1228) Цагадай, Бат тэргїїтэн баруун гарыг эзэлсэн хєвїїд, Отчигин ноён, Жэї, Есїнхэй тэргїїтэн зїїн гарыг эззлсэн хєвїїд, Толуй тэргїїтэн голыг эзэлсэн хєвїїд охид, тїмний ноёд, мянганы ноёд бїгдээр Хэрлэний Хєдєє арал (одоогийн Баян-Улаан)-д хурж, Чингис хааны гэрээсэлсэн зарлигийн ёсоор Єгэдэйг хаан єргємжлєв. Цагадай ах, Єгэдэй дїїгээ хаан єргємжлєєд Чингис хаан эцгийн алтан амийг сахиж байсан хэвтїїл, хорчин, мянган торгууд, хаан эцгийн шадар явсан ємч тїмэн хишигтнийг Цагадай Толуй хоёр, Єгэдэй хаанд єгєв. Голын улсыг мєн ёсоор Єгэдэй хаанд єгєв.

270. Єгэдэй, хаан єргємжлєгдєєд шадар бараа болох тїмэн хишигтэн, голын улсыг єєрєє захирч урьдаар Цагадай ахтай зєвлєєд, Чингис хаан эцгийн дуусгаагїй Багдад улсын Халиф султанд аялсан Чормаган хорчийн хойноос Оготор Мєнхєт хоёрыг илгээв. Бас урьд Сїбээдэй баатрыг Ханлин, Хипчак, Бажигид, Орос, Асу, Сасу, Мажар, Кэшимир, Чиргис, Болгар, Кэрт улсуудад хїртэл, Ижил, Яик мєрнїїдийг гатлуулан, Мэкэтмэн, Хэрмэн, Кэйбэ тэргїїтэн хотыг байлдан эзлїїлэхээр явуулсан нь тэдгээр улсын эсэргїїцэл їлэмж гэх мэдээг аваад Сїбээдэйн хойноос Бат, Бїри, Мєнх тэргїїтэн хааны тєрлийн ахмад хєвїїдийг морилуулав. Энэ аянд мордсон бїх хєвїїд ноёдыг Бат ахлан захиртугай! гэж зарлиг болов. Гол улсаас гарсан цэргийг Гїюг ахалтугай! гэж зарлиг болов. Энэ аянд улс иргэнийг захирсан хан хєвїїд єєрсдийн хєвїїдийн ахмадыг явуултугай! Улсыг эс захирсан хан хєвїїд, тїмэн, мянган, зуун, арваны ноёд, олон хїн хэн боловч, мєн тэрчлэн єєрийн хєвїїдийн ахмадыг явуултугай! Ханы охид хїргэд мєн тїїний адилаар хєвїїдийнхээ ахмадыг явуултугай! гэж зарлиг болоод бас Єгэдэй хаан їгїїлрїїн: «Хєвїїдийн ахмадыг ингэж аянд явуулах саналыг Цагадай ах гаргав. Цагадай ахын хэлїїлсэн нь: «Сїбээдэйн хойноос хєвїїдийнхээ ах бїрийг явуулна. Хєвїїдийн ах аялбал цэрэг арвин болно. Цэрэг олон бол їзэгдэх сїр хїч их болно. Тэнд, дайсны хїн їлэмж, харийн улс олон бий. Тэр хязгаарын улсууд хэцїї. Хилэгнэвэл єєрийн биеийг мэсээр хорлож їхэх улс бий. Хурц мэстэй гэнэ гэж илгээжээ. Цагадай ахын хичээн болгоомжилж хэлсэн энэ їгийн ёсоор хєвїїдийн ахмадыг томилж явуулъя! гэж зїг зїгт тунхаг зарлаж Бат, Бїри, Гїюг, Мєнх тэргїїтнийг аянд мордуулах болсон учир ийм билээ» гэжээ.

271. Бас Єгэдэй хаан, Цагадай ахад зєвлєж илгээсэн нь: «Би Чингис хаан эцгийнхээ бэлэн сууринд суув. Ямар эрдмээр хаан суув? гэж би хэлэгдэх бишїї? Цагадай ахыг зєвшєєрвєл бидний хаан эцгийн эзэлж дуусгаагїй орхисон Хятад улсын Алтан хааныг эзлэхээр морилъё» гэж зєвлєж илгээвэл, Цагадай ах зєвшєєрч «Юу алзах вэ? Аураг ордоо сайн хїнд тушаагаад морилогтун! Би эндээс цэрэг гаргаж илгээе!» гэжээ. Их ордоо Олдхар хорчид тушаав.

272. Туулай жил (1231), Єгэдэй хаан, хятад иргэнд морилж, Зэвийг манлай болгож илгээв. Тэгээд Хятадын цэргийг хиартал хядаж, Цавчаалын даваагаар давж зїг зїгт олон хотыг хааж байлдах цэргїїдийг явуулав. Тэр їед Єгэдэй хаан євчин хїрч їг хэлж чадахгїй болов. Бєє, тєлєгчин нараар мэрэглїїлбэл Хятад улсын газар усны эзэд, хїн хєрєнгєє сїйтгїїлж, хот балгасаа эвдїїлсний учир хилэгнэн хаанд хор хїргэж байна гэв. Хїн хєрєнгє, алт мєнгє, адуус идээгээр золио єгье гэж тєлєгдвєл євчин ялааршихгїй харин улам хїнд болов. Ойр тєрлийн хїнээс золио болгож єгье гэж тєлєгдвєл хаан гэнэт нїдээ нээж ус гуйж уугаад «Юу болов?» гэж асуув. Бєє нар їгїїлрїїн: «Хятад улсын газар усны эзэд газраа сїйтгїїлж, хїн хєрєнгєє талуулаад хорлож ийм євчин хїргэжээ. Элдэв бусад юмаар золио тєлєєс єгье гэхэд зєвшєєрєхгїй улам хилэгнэж байна. Гагцхїї ойр тєрлийн хїнийг золио болгож єгье гэвэл зєвшєєрч євчнийг хєнгєрїїлж байна. Одоо яахыг зарлиг мэднэ!» гэж єчвєл, Єгэдэй зарлиг болруун: «Хан хєвїїдээс миний дэргэд хэн байна?» гэвэл, дэргэд нь байсан Толуй їгїїлрїїн: «Суут Чингис хаан эцэг минь, дээр чинь ах нар, дор чинь дїї нар байтал, хаан ах таныг агт морь шиг сорьж, иргэ хонь шиг барилж їзээд их сууринд суулгаж, олон улсыг захирах дээд їїргийг даалгав. Намайг хаан ахын дэргэд байж, мартсаныг сануулж, унтсаныг сэрїїлж яв гэсэн билээ. Одоо хаан ах чамайг алдвал, би хэний мартсаныг сануулж, хэний унтсаныг сэрїїлэх вэ? Їнэхээр хаан ах муужирвал, олон монгол улс єнчирч, Хятад улс баясах болно. Хаан ахын оронд би золио болъё! Тул загасны нурууг тунтарч явлаа би. Хилэм загасны нурууг хяргаж явлаа би. Илийг ялж, далдыг дарж байв. Миний нїїр гуа, нуруу єндєр биз. Бєє нар бєєлж залбирагтун!» гэв. Бєє нар бєєлєн залбирч, адисласан усыг Толуйд уулгав. Бяцхан суугаад їгїїлрїїн: «Согтов би. Согтсоноос сэргэтэл єнчин єчїїхэн дїї нар ба бэлбэсэн бэр Бэрїдийг хїмїїжїїлэн асрахыг хаан ах мэдтїгэй! Аливаа їгээ хэлэв би. Согтов!» гээд гаран одож муужирсан билээ.

273. Єгэдэй хаан, тэгээд Алтан хааныг мєхєєж Сяо-сы (зарц) нэрийг єгч, алт, мєнгє, алттай хээтэй уурс таваар, агт морь, албат зарцыг хурааж аваад захирагч, мэдээлэгч нарыг томилоод Нанжин, Жунду ба зїг зїгийн хотуудад дарга нарыг тавьж тївшин мэндээр буцаж. Хар Хорум хотод ирж буув.

274. Чормаган хорчи, Багдад улсыг дагуулжээ. Тэндхийн газар сайн, эд эрхэм гэдгийг мэдээд Єгэдэй хаан зарлиг болруун: «Чормаган хорчи, мєн тэр газарт захирагч (тамгач) болж, шар алт, шармал чимэг, хоргой, магнаг, хив, торго, сувд, тана, урт хїзїїтэй, єндєр хєлтэй аргамаг морь, ачааны тэмээ, луус зэрэг юмыг жил бїр хїргэн ирїїлж байгтун!» гэв. Сїбээдэй баатрын хойноос явсан Бат, Бїри, Гїюг, Мєнх тэргїїтэн олон хєвїїд Ханлин, Хипчак, Бажигидыг оруулж, Ижил, Яик мєрнийг гэтэлж, Мэгэд хотыг эвдэж оросыг хядаж сїйтгэв. Асу, Сасу, Боларман, Хэрмэн, Кива зэрэг хотын иргэнийг эзлэн дагуулж, дарга захирагч нарыг тавиад буцав. Урьд Зїрчид Солонгосыг эзлэхээр аялсан Жалайрдай хорчийн хойноос Есїдэр хорчийг явуулав. Тїїнийг тэнд захирагч суутугай! гэж зарлиг болов.

275. Бат, хипчак нутгаас Єгэдэй хаанд нууцаар єчиж илгээсэн нь: «Мєнх тэнгэрийн хїчинд, хаан ахын сууд Мэгэд хотыг эвдэж, Орос улсыг эзэлж, зїг зїгт арван нэгэн харь улсыг оруулж, алтан жолоогоо татаж салалцах болоход их асар босгож хуримыг хуримлав. Энэ хурим дээр би бїх хан хєвїїдийн ахмад тул нэг хоёр аяга сархад тэргїїлэн уув. Гэтэл, Бїри Гїюг хоёр надад муудаж хуримаас гарч одов. Явахдаа Бїрийн хэлсэн нь: «Бат бид адил байтал, яагаад тэргїїлэн уух билээ? Тэр сацуурхах санаатай сахалт эмгэнийг єсгийгєєр давтаж єлмийгєєр гишгэчих юмсан!» гэжээ. Гїюгийн хэлсэн нь: «Бид хоёр тэр нум сум агссан эмгэдийн эгмийг харвалдъя» гэжээ. Элжгэний хєвїїн Аргасуны хэлсэн нь: «Тэдэнд модон сїїл зїївэл зохино» гэв. Бид, харь элэгтэй, дайсан улсын дотор явж байгаа учир зїйгээ гаргаж хэлсэн боловч, Бїри Гїюг хоёр тэгж хэрїїлийн їгийг хэлээд найрамдалгїй тарав. Одоо яахыг хаан авга мэдтїгэй!» гэж єчиж илгээжээ.

276. Батын энэ їгийг сонсоод Єгэдэй хаан маш хилэгнэж, Гїюгийг бараалхуулсангїйгээр їгїїлрїїн: «Энэ тїрэмгий гайхал, хэний їгэнд орж ах хїнийг ам мэдэн доромжлох болов? Ганц муу єндєг ялзарчээ. Ах хїний єєдєєс эсэргїїцсэн ажээ. Харь хол газар хайгуулд явуулж, арван хурууны нь хумсыг ханзартал уул мэт хотыг эзлїїлэхээр урагш зїтгїїлье! Зах хол газрын захирагч болгож таван хурууны нь хумсыг тамтартал бат бэх хотыг байлдуулан авируулъя! Бузар муу тїрэмгий Аргасун, хэнийг дууриаж, бидний ургийн хїнд ам гарч доромжлох їг хэлэв? Гїюг Аргасун хоёрыг хамт илгээе! Зїй нь Аргасунг албал зохих билээ. Гэтэл, та нар алагчлав гэх биз. Бїрийн тухай бол Батад хэлэгтїн! Цагадай ахад хэлж илгээтїгэй! Цагадай ах мэдтїгэй!» гэв.

277. Хан хєвїїнээс Мангай, ноёдоос Алчидай, Хонхордай занги тэргїїтэн ноёд дуртган єчрїїн: «Чингис хаан эцгийн чинь зарлиг билээ: Хээрийн їйлийг хээр шийтгэх, гэрийн їйлийг гэрт шийтгэх билээ. Хаан, одоо Гїюгт хилэгнэж байна. Энэ бол хээрийн їйл хэрэг мєн. Хаан соёрхвол энэ хэргийг Батад тушааж илгээвэл болох уу?» гэж єчвєл энэ їгийг хаан зєвшєєж тайтгараад Гїюгийг уулзуулж буруушаан донгодож сургасан нь: «Аянд явах зуур эрїїл бєгстэй хїнийг эс їлдээсэн гэнэ чи. Цэрэг хїний нїїрийн арьсыг хуулж явсан гэнэ чи. Чиний тэр уур хилэнгээс айж, Орос улсыг дагаж орсон гэж бодож байна уу? Чи орос иргэнийг ганцаараа дагуулж оруулсан мэт санаж, бардам омог гаргаж, ах хїний єєдєєс эсэргїїцэв її? Чингис хаан эцгийн зарлигт: Олон хїн хїчтэй, гїн ус аюултай! гэж бий бишїї. Сїбээдэй Бужиг хоёрын далавч дор явж, олон бїгдээр хамсаж, орос, хипчакуудыг оруулж авсан байтал, чи анх удаа гэрээс гараад орос, хипчакийн нэг ч хїнийг олж барьсангїй, адаглавал ишигний шийр ч олж авсангїй байж эрэмгий тїрэмгий зан гаргаж, ийм тийм їг хэл болж, ганц биеэ гайхуулж явдаг чинь юу вэ? Харин Алчидай, Хонхордай занги нар, бургилсан зїрхийг дарах нєхєр болж, буцалсан усыг сэвэх шанага болж уур хилэнг минь амарлиулав. Хээр болсон хэрэг тул їїнийг Бат шийтгэвэл зохино. Гїюг Аргасун хоёрыг Бат мэдтїгэй! Бїрийг Цагадай ах мэдэж шийтгэтїгэй!» гэв.

278. Бас Єгэдэй хаан зарлиг болруун: «Чингис хаан эцгий минь хамгаалж явсан хэвтїїл, хорчин, торгууд, бїх хишигтний тухай нийтэд тунхаг зарлигийг буулгах нь: Хаан эцгийн зарлигийг урьдын ёсоор дагаж явтугай! Хорчин, торгууд урьд ёсоор єдєр дараалан ээлжлэн манаж, наран шингэмэгц їїргээ хэвтїїлд шилжїїлээд гадна гарч хонотугай! Шєнє биднийг гэрийн хорчин хэвтїїл сахитугай! Наран шингэсний хойно шєнє явах ардыг хэвтїїл барьж хонотугай! Олон хїний тарсны хойно хоносон хэвтїїлээс єєр хїн дотогш ордонд орвол хэвтїїл манаач, тэр хїний толгойг цавчиж хаятугай! Шєнє яаралтай мэдээг хїн хїргэж ирвэл хэвтїїлийн хамт гэрийн хойно байж мэдээгээ хэлтїгэй! Орд гэрт орох гарах бух зїйлийг Хонхордай Ширхан хоёр хэвтїїлтэй хамт элбэж эрхлэн мэдтїгэй! Элжгэдэй итгэлтэй хїн боловч їдэш хэвтїїлийн дэргэдїїр яваад хэвтїїлд баригдсаны адилаар зарлигийг дагаж, хэдий итгэлтэй хїн боловч хэвтїїлийн ойр очиж їл болох ба хэвтїїлийн тоог асууж їл болно. Хэвтїїлийн дэргэдїїр бїї явтугай! Хэвтїїлийн завсраар бїї явтугай! Хэвтїїлийн дэргэдїїр явж, хэвтїїлийн завсраар орсон ардыг хэвтїїл барьтугай! Хэвтїїлийн тоо асуусан хїний тэр єдрийн унаж явсан эмээл хазаартай морийг бїх хувцасны хамт хэвтїїл автугай! Хэвтїїлийн байрны дээр хэн ч сууж їл болно. Хэвтїїл, туг, .хэнгэрэг, дєрєє жад, аяга савыг асарч хадгалтугай! Идээ унд, архи айраг, мах шїїсийг хэвтїїл даргалж мэдтїгэй!» гэж зарлиг болов. «Орд тэргийг хэвтїїл асарч мэдтїгэй! Бидний бие байлдаанд эс мордвол, хэвтїїл, биднээс ангид тусгайгаар цэрэгт бїї мордтугай! Бидний шувуу авлахад хэвтїїлийн зарим нь орд гэр, тэргийг сахиж, зарим нь бидэнтэй хамт явтугай! Хэвтїїлчин, нутаг їзэж, орд єргєєг нїїлгэж буулгатугай! Ордны їїдэнд хаалгачин хэвтїїл їргэлж сахиж байтугай! Бїх хэвтїїлийг мянганы ноён Хадаан захирч мэдтїгэй!» гэж зарлиг болов. «Бас хэвтїїлийн ээлж хишгийн ноёд Хадаан Булхадар хоёр, нэг ээлж болон хавсарч, нэг ээлж болон манаж, ордны баруун зїїн этгээдэд оногдсон хагасаа сэргийлж манатугай! Амал Чанар хоёр хавсарч нэг ээлж болж ордны баруун зїїн этгээдэд оногдсон хагасаа сэргийлэн манатугай! Хадай Хоричар хоёр хавсарч нэг ээлж болон орж ордны баруун зїїн этгээдэд оногдсон хагасаа сахиж манатугай! Ялбаг Хараудар хоёр хавсарч нэг ээлж болон орж ордны баруун этгээдэд оногдсон хагасаа сахиж манатугай! Бас Хадаан, Булхадарын ээлж, Амал, Чанарын ээлж, энэ хоёр ээлж жасааны манаачид, ордны зїїн этгээдэд байрлаж суутугай. Хадай Хоричар хоёрын ээлж, Ялбаг Хараудар хоёрын ээлж, энэ хоёр ээлж жасааны манаачид ордны баруун этгээдэд байрлаж суутугай. Энэ дєрвєн ээлжийн хэвтїїлийг Хадаан ноён захирна. Бас хэвтїїл миний биеийн шадар ордыг тойрон байж їїдийг сахиж харгалзтугай. Хэвтїїлийн хоёр хїн ордонд орж сєн тїшиж барьтугай!» гэж зарлиг болов. «Бас хорчныг захирсан Есїнтэй, Бїхэдэй, Хорхудаг, Лаблах дєрвїїл нум сум агссан торгуудаа дєрвєн ээлж болгож, ээлж бїрийн хорчингоо захиран орж сахитугай!» гэж зарлиг болов. «Бас торгуудын ээлжийн ахлагчдыг урьдын захиран мэдэж байсан хїний ургаас болгож, урьд мэдэж байсан Алчидай Хонхордай хоёр хавсарч нэг ээлж торгуудыг захирч ортугай! Тэмїдэр Жэхї хоёр хавсарч нэгэн ээлж торгуудыг захирч ортугай! Мангудай гэзэглїїр (туслах нэгэн ээлжийн торгуудыг захирч ортугай!» Бас хаан зарлиг болруун: «Бїх ноёдыг Элжгэдэй ахалж, Элжгэдэйн їгээр явтугай! Ээлжийн манаач, цагаас хожимдвол урьдах зарлигийн ёсоор гурван бэрээ жанчтугай! Мєн хїн дахин ээлжээс хожидвол долоон бэрээ жанчтугай! Бас тэр хїн, євчний шалтгаангїй, ээлжийн ахлагчийн зєвшєєрєлгїйгээр гуравдахь удаа тасалбал бидэнд бараа болохоос бэрхшээсэн этгээд гэж їзэж, гучин долоон бэрээ жанчаад хол газар нїдний далд цєлж орхиё. Бас ээлжийн ахлагчид, харьяат хишигтнээ бїртгэн жагсаасангїйгээр манаанд орвол ээлжийн ахлагчдыг шийтгэе! Бас ээлжийн ахлагчид гурван ээлж солилцохдоо энэ зарлигийг хишигтэндээ сонсгож байтугай! Энэ Зарлигийг хишигтэндээ эс сонсгосон бол ээлжийн ахлагчдын буруу болно. Бас ээлжийн ахлагчид харьяалж хамт манаж байгаа миний хишигтэн нарыг ахлагч гэсэн тєдийгєєр дур мэдэн шийтгэж їл болно. Тэд, засгийг зєрчвєл бидэнд мэдэгдэж ирїїлтїгэй! Алах ёстойг бид ална. Шийтгэх ёстойг бид шийтгэнэ. Ахлагч гэсэн тєдийгєєр бидэнд мэдэгдэхгїйгээр, миний хишигтэнд гар хєл хїргэвэл нударгын оронд нударгаар, бэрээний оронд бэрээгээр цохиж хариулна, Гаднах мянганы ноёдоос миний хишигтэн дээр биз. Гаднах мянганы ноёд, миний хишигтэнтэй хэрэлдвэл мянганы ноёдыг шийтгэнэ» гэж зарлиг болов.

279. Бас Єгэдэй хаан їгїїлрїїн: «Чингис хаан эцгийн зовж байгуулсан улсыг бїї зовооё. Хєлий нь хєсєр, гары нь газар тавиулж жаргуулъя. Хаан эцгийн бэлэн суурийг эзлээд иргэнийг їл зовоохыг эрхэм болгоно. Шєл шїїс болгож харьяат улсын сїрэг хонь бїрээс нижээд шїлгэн хонь жил тутам авч байна. Зуун хониноос нижээд хонь гаргаж, улсын доторх їгээгїй ядуучуудын тусламж болгож єгтїгэй. Бас олон ах дїї эр цэрэг, агт морь дараалан чуулах бол чуулагсдын ундыг тухай бїр ардаас татварлан авах нь зохилдохгїй. Зїг зїгийн мянгат бїрээс гїї гаргаж, мєн саах саальчин адуулах нутагчныг томилж єр хєлсийг тєлєєд унагачин болготугай. Бас ноёд ах дїї нар чуулбал єглєг соёрхлыг єгч байя. Їїний тул эд уурс, мєнгє, сїх, нум, саадаг хуяг, зэв зэргийг байшин зооринд хадгалж, тэр байшин балгасыг сахиулъя. Їїнийг зїг бїрээс балгасчин, амучин (аму будаа хадгалагч) нарыг томилж сахиулъя. Бас улс иргэний нутаг усыг хувааж єгье. Нутгийг хувааж сонгож нутаглахад мянгат бїрээс нутагчныг ялгаж гаргавал болно. Бас цєл говь нутагт гєрєєснєєс єєр амьтангїй байна. Ард иргэн, уужим суухыг хїснэ. Чанай Уйгуртай хоёр тэргїїтэй нутагчныг явуулж, цєл говьд худаг малтуулж хашуулъя. Бас элч нарыг одоогийн байдлаар явуулахад элч нар удаан явах ба ард олонд зовлон чирэгдэл їлэмж байна. Одоо бид байнга журам болгож зїг зїгийн мянгатаас замчин улаачин гаргаж, суурь суурьд єртєє тавьж элч нарыг ард олны дундуур хамаагїй уургын улаа унаж хэсїїчлэн давхихгїй, гагцхїї єртєє замаар явах болгоё. Энэ їйл хэргийг ингэж явуулъя гэж Чанай Булхадар хоёр санаж бидэнд дуртгасан нь зєв зїйтэй санагдах боловч, Цагадай ах мэдтїгэй! Эдгээр хэлсэн їйлсийг зохимжтой гэж зєвшєєх эсэхийг Цагадай ах шийтгэтїгэй!» гэж илгээвэл, эдгээр асууж илгээсэн бїх їйл хэргийг цєм зєвшєєрч «Тэр ёсоор хийтїгэй!» гэж хариу илгээжээ. Бас Цагадай ахын хэлж илгээсэн нь: «Би эндээс угтуулан єртєє замыг байгуулсугай, Бас эндээс Батад элч илгээе. Бат угтуулан єртєє зам байгуулж холботугай!» гээд бас їгїїлсэн нь: «Бїгдийн хооронд єртєє зам тавья гэдэг, зєвєєс зєв їгийг дуртгажээ!» гэж илгээжээ.

280. Тэндээс Єгэдэй хаан їгїїлрїїн: «Энэ явдлыг Цагадай ах, Бат тэргїїтэн баруун гарын хєвїїд, ах дїї нар цєм, Отчигин ноён, Жэхї тэргїїтэн зїїн гарын хєвїїд ах дїї нар цєм, голын охид, хїргэд, тїмний ноёд, мянганы ноёд, зууны ноёд, арваны ноёд цєм зєвшєєрчээ. Зєвшєєрсєн зїйл нь: Далай хаан (Єгэдэй хааныг жижиг хаадаас ялгаварлаж, их хаан буюу Далай хаан гэнэ)-ы шєлд хэрэглэхээр жил тутам сїрэг бїрээс нижээд шїлгэн иргийг гаргаж єгнє. Зуун хониноос нижээд шїлгэн иргийг гаргаж єгнє. Зуун хониноос нижээд зусаг хонь гаргаж, їгээгїї ядуу хїмїїсийн тусламж болгож єгвєл сайн бий. Єртєє тавиулж, замчин, улаачныг гаргавал олон улс иргэнд амгалан болох ба элч нарт дєхємтэй гэснийг бїгдээр зєвшєєрчээ гэж хаан зарлиг болж, Цагадай ахтай зєвлєєд Цагадай ах зєвшєєрсєн тул бїх улсаас, зїг зїгийн мянгатаас хааны зарлигаар жил тутам, сїрэг хониноос нижээд шїлгэн иргэ, зуун хониноос нижээд зусаг хонь гаргуулав. Гїїг гаргуулан цуглуулж унагачныг суулгав. Унагачин, балгасчин, амучныг томилж гаргуулав. Замчин, улаачныг гаргуулж суурилах газрыг тогтоож, єртєє замыг тавиулаад Арачиан Тогучар хоёроор захируулж, замын нэгэн суурь єртєєнд хорин улаачныг гаргав. Суурь тутмыг хориод улаачтай болгов. Улааны морь, шїїсний хонь, саалийн гїї, хєллєх їхэр, ачих тэрэг зэргийг тогтоосон хэмжээгээр бэлтгэж, охор шидэмс дутуулбал уруулын хагасыг огтолно. Халбага хигээс дутуулбал хамрын хагасыг огтолно» гэж зарлиг болов.

281. Єгэдэй хаан їгїїлрїїн: «Эцгийнхээ их сууринд сууж, хаан эцгээс хойш їйлдсэн хэрэг минь: Нэгдїгээрт, би Алтан улсыг эзлэн дагуулав. Хоёрдугаарт, бидний хооронд элч явуулж харилцах ба элдэв хэргийг зєєлгєх єртєє замыг тавиулав. Гуравдугаарт, усгїй газарт худаг малтуулж гаргуулаад улс иргэнийг ус євсєнд хїрэлцээтэй болгов. Дєрєвдїгээрт, зїг зїгийн суурин улсын хотуудад мэдээлэгч, захирагч нарыг тавьж, улс иргэнийг хєл хєсєр, гар газар тавиулж амар тївшин болгов. Хаан эцгээс хойш, энэ дєрвєн їйлийг нэмэв би. Бас хаан эцгийн их сууринд сууж, олон улс иргэнийг захирах их їїргийг хїлээсэн байтал, бор дарсанд орсон минь нэгдїгээр буруу болов. Хоёрдугаарт ёсгїй эм хїний їгэнд орж Отчигин авгын харьяат нарын дотроос хїїхэн авчруулсан нь буруу болов. Улсын эзэн хаан байтал, ёсгїй муу алжаас їйлэнд автсан минь бас нэг буруу болов. Гуравдугаарт Доголхуг далдаас хардсан нэг буруу бий. Ямар буруу вэ гэвэл, хаан эцгийн минь харах нїдний ємнє, хамгаас тїрїїнд хатгалдаж явсан Доголхуг хорт муу їгэнд орж хороожээ. Одоо миний ємнє хэн тэгж тэргїїлэн давшиж єгєх вэ? Хаан эцгийн минь ємнє зїтгэсэн журамт хїнийг мэдэхгїйгээр єшєєлснийг єєрєє би буруушаана. Дєрєвдїгээрт, тэнгэр газрын заяагаар тєрсєн гєрєєсийг бусад ах дїї нарын нутагт очих болуузай гэж харамлаж, шавар хэрэм бариулж, ах дїї нараас гомдох їгийг сонсов би. Энэ бас нэг буруу бий. Хаан эцгээс хойш дєрвєн їйлийг нэмэв. Бас дєрвєн бурууг їйлджээ!» гэв.

282. Их хуралдаан болж, хулгана жилийн (1240) хуран (долдугаар) сард Хэрлэний Хєдєє арлын Долоон болдог. Шилхинцэг хоёрын завсар хааны орд бууж байхад бичиж тєгсєв.


La Historia Secreta de los Mongoles
[Imagen 15 - 1,61 KB]
¡Haga clic aquн para volver al нndice!









WebZdarma.cz