La Historia Secreta de los Mongoles
[Imagen 1 - 5,42 KB]



Аравдугаар бїлэг

УЙГУР БА ОЙН ИРГЭДИЙГ ЭЗЭЛСЭН НЬ

230. Чингис хаан їгїїлрїїн:
«Їїлтэй шєнє
Їїдтэй гэрий минь
Їргэлж сахиж
Энэ биеий минь
Энх унтуулж
Эрдэнийн сууринд
Хїргэсэн эртний
Ээлт хэвтїїл минь!
Одтой шєнє
Орд гэрийн минь
Орчимд хэвтэж
Єлгий дэвсгэрийн минь
Ємєг болж
Єчїїхэн биеийн минь
Тїшиг болж
Єндєр сууринд
Хїргэсэн
Єлзийт буянт хэвтїїл минь!
Халих усан бороонд
Хайрах хїйтэн жаварт
Ханатай гэрий минь
Харгалзан байж
Халуун амий минь
Хамгаалан манаж
Хаан сууринд хїргэсэн
Хайр ивээлт хэвтїїл минь!
Єрсєх дайсны мєрєєс
Єших хортны гараас
Єглєє їдэш ялгалгїй
Єрх гэрий минь хамгаалж
Єєрийн нїдийг цавчилгїй
Євч биеий минь арчилсан
Єнийн итгэлт хэвтїїл минь!
Холтсон хоромсогын
Хорд хийх чимээнээс
Хоцролгїй ирэгч
Хотлын сайн хэвтїїл минь!
Шинсэн нумын
Ширд хийх чимээнээс
Шилжрэлгїй ирэгч
Шигшмэл сайн хэвтїїл минь!
Єнє хэдийний
Єлзийт хэвтїїлий минь
Євгєн хэвтїїл гэгтїн.
Итгэлт Єэлэн чэрбийн
Ивээлт далан торгуудыг
Их торгууд гэгтїн.
Архай Хасарын харьяат
Ачит шилдэг баатруудыг
Ахмад баатрууд гэгтїн.
Есєнтэй, Бїхэдэйн харьяат
Ерєєлт хуучин хорчинг
Ерєнхий хорчин гэгтїн» гэж зарлиг болов.

231. «Ерэн таван мянгатаас миний биеийн шадар ємч болгож илгээсэн тїмэн хишигтэнг миний хойно их суурийг залгамжилсан хєвїїд, ургийн урагт хїртэл миний гэрээс дурсгал мэт сэтгэж, аливаа гасланд хїрїїлэлгїй сайтар асрагтун. Эдгээр тїмэн хишигтэнг миний эрхэмсэг хишигтэн гэж єргємжлєхгїй байж болох уу?» гэв.

232. Бас Чингис хаан їгїїлрїїн: «Ордны чэрбийн охид, гэрийн хїмїїс, тэмээчин їхэрчин нарыг хэвтїїл эрхлэн мэдэж, ордны гэр тэргийг бас мэдтїгэй. Туг, хэнгэрэг, дєрєє, жадыг хэвтїїл даргалтугай. Аяга савыг мєн хэвтїїл эрхэлтїгэй. Бидний унд идээг хэвтїїл даргалтугай. Тахилгын мах идээг хэвтїїл даргалж болготугай. Унд идээ хор хомс болбол даргалсан хэвтїїлээс шаардъя» гэв. «Хорчин нар унд идээг тїгээхдээ даргалсан хэвтїїлийн зєвшєєрєлгїйгээр тараан єгч їл болно. Идээг тїгээхдээ урьдаар хэвтїїлээс эхлэн тїгээтїгэй» гэв. «Орд гэрт орох гарах юмыг хэвтїїл эхлэн мэдтїгэй. Гэрийн ойр їїдэнд хэвтїїлийн хаалгачин байтугай. Хэвтїїлийн хоёр хїн дотогш орж, их сєнг тїшиж байтугай. Хэвтїїлээс нутаг эрэн їзэж орд гэрийг буулгатугай» гэв. «Бидний шувуу авлахад хэвтїїл бидэнтэй хамт шувуу авлан явтугай. Гэр тэрэгний дэргэд заримыг цагийн байдлаар їлдээтїгэй» гэв.

233. Бас Чингис хаан їгїїлрїїн: «Бидний бие байлдаанд эс мордвол хэвтїїл биднээс ангид байлдаанд мордож їл болно» гэв. «Энэ зарлигийг мэдсээр байгаад атаархан зєрчиж, хэвтїїлийг байлдаанд мордуулбал цэргийн хэргийг эрхлэх чэрбийг буруушаан шийтгэнэ» гэж зарлиг болов. «Хэвтїїлийн цэргийг байлдаанд їл мордуулах шалтгааныг та нар асуувал, хэвтїїл, миний алтан амийг сахина. Шувуу, гєрєєсийг авлахад хамт зовж зїднэ. Нїїх суухад ордыг хамгаалж, хєсєг тэргийг харгалзана. Миний биеийг сахиж хонох хялбар уу? Гэр тэрэг, их аураг (гол орд)-ийг нїїхэд хамгаалах гэдэг хялбар уу? Ийм давхар салбарын ажилтай тул тэднийг биднээс ангид байлдаанд явуулахгїй гэсэн учир тийм биз» гэжээ.

234. Бас зарлиг болруун: «Шигихутугийн зарга шийтгэхэд хэвтїїлээс сонсолцож оролцтугай. Хэвтїїлээс нум, саадаг, хуяг, зэвийг хадгалах, тїгээх ажлыг эрхлэлцтїгэй. Агт морьдыг авчирч ачаа юмыг ачиж явтугай» гэв. «Хэвтїїл, чэрби нарын хамт эд уурсыг тїгээж байгтун. Хорчин, торгууд нар нутаг заагаад нїїхэд Есєнтэй, Бїхэдэй нарын хорчин, Алчидай, Єэлэн Ахудай нарын торгуудууд, ордны баруун этгээдэд явтугай» гэв. «Буха, Додай чэрби, Чанай нарын торгууд, ордны зїїн этгээдэд явтугай» гэв. «Архайн баатрууд ордны урьд явтугай» гэв. «Хэвтїїл, орд гэр, тэргийг хамгаалж ордны дэргэд, зїїн этгээдэд явтугай» гэв. «Бїх хишигтэн, торгууд ба ордны орчим явах, орд гэрийн хєвїїд адуучин, хоньчин, тэмээчин їхэрчинг ордны дараа ард явах Додай чэрби захиртугай» гэж тушаав. «Додай чэрби, хотол ордны хойноос дагаж, хог идэж хомоол тїїж явтугай» гэж зарлиг болов.

235. Хубилай ноёныг харлагуудад мордуулав. Харлагийн Арслан хан, Хубилайд элсэн ирсэнд Хубилай ноён, Арслан ханыг авчирч Чингис хаанд уулзуулав. Чингис хаан, Арсланг байлдсангїй дагав гэж сайшаан соёрхож, охиноо єгье гэж зарлиг болов. [ Харлагуудын Арсланд Алха бэхийг єгч Чингис хаан соён зарлиг болруун:
Харайхад минь хєл болж
Хазайхад минь тїшиг болж
Халтирахад минь тах болж
Халамж тус хїргэхээ
Хайрт Алха минь мэдтїгэй.
Энэ бие хэврэг боловч
Эрхэм нэр мєнх шїї.
Саруул ухаанаас илїї
Сайн нєхєр байдаггїй.
Мунхаг хилэнгээс илїї
Муу дайсан байдаггїй.
Эрхэм итгэл олон боловч
Энэ бие бїгдээс итгэлтэй.
Хайрлах юм олон боловч
Халуун амийг хамгаас хайрлалтай.
Хатуужиж явбал хамагт хэрэгтэй.
Ариун явбал ашид тустай гэж
Сургасан ажээ. А. то. ]

236. Сїбээдэй баатар, тємєр тэрэгтэй цэргээ авч яваад мэргидийн Тогтоагийн Худу, Чулуун зэрэг хєвїїдийг нэхэн довтолж, Чїй мєрний тэнд гїйцэж сєнєєгєєд ирэв.

237. Зэв, Найманы Хїчїлїг ханыг нэхэж Сариг гїн гэдэг газарт гїйцэж сєнєєгєєд ирэв.

238. Уйгурын Идїїд хан, Чингис хаанд Адхираг Дарбай хоёр элчийг илгээж хэлїїлсэн нь: «Їїл арилж гэгээн наран тодорсон мэт, мєс хайлж, тунгалаг мєрєн урссан мэт. Чингис хаан соёрхвол, алтан бїсийн чинь горхиноос барьж, ариун дээлийн чинь їртэснээс олж, тавдугаар хєвїїн чинь болж хїч єгье» гэж єчиж илгээжээ. Тэр їгийг сонсоод Чингис хаан соёрхож хариу хэлж илгээсэн нь: «Охиноо єгье. Тавдугаар хєвїїн болтугай. Алт мєнгє, сувд, тана, хоргой, хээт оёмол, торго уурсыг авч иртїгэй» гэж илгээвэл, Идїїд соёрхогдов гэж баясч, алт, мєнгє, сувд, тана, торго, хоргой зэрэг уурс авч ирээд Чингис хаантай уулзав. Чингис хаан, Идїїдийг соёрхож, Алалтун бэхи охиноо єгєв. [ Уйгурын Идїїдэд Алалтун бэхийг єгєхєд Чингис хаан сургасан нь: «Хатагтай хїнд гурван эр бий. Анхны эр нь алтан тєр. Тїїний дараахь эр нь ариун нэр. Тїїний дараахь эр нь авсан эр мєн билээ. Алтан тєрийг хатуужиж дагавал ариун нэр бэлэн болно. Ариун нэрийг бэхэлбэл, авсан эр ангид їл одно» гэж зарлиг болсон ажээ. А. то. ]

239. Туулай жил (1207 он), Зїчи, баруун гарын цэргийг авч, ойн иргэнийг эзлэхээр мордоход Буха газарчилж явав. Ойрд (ойн ард)-ын Худуга бэхи, тїмэн ойрдоо авч дагаар ирэв. Худуга бэхи ирээд Зїчийг газарчлан, тїмэн ойрдын нутгаар явж Шигшид (Шишгид гол)-д хїрэв. Зїчи, ойрд, буриад, барга урсууд, хабханас, ханхас, туба аймгийг оруулаад Тїмэн хэргисийн нутаг хїрвэл, хэргисийн ноёд Эди, Инал, Алдиэр, Єлэбэг-тигин нар элсэн орж цагаан шонхор, цагаан морь, хар булга авч ирээд Зїчитэй уулзав, Шибир, Хэсдин, Баяд, Тухас, Тэнлиг, Тєєлс, Тас зэрэг Баягидаас наашхи ойн иргэнийг эзэлж оруулаад хэргисийн тїмний ноёд, мянганы ноёд ба ойн иргэний ноёдыг аваад ирсэнд тэд, Чингис хаанд цагаан шонхрууд, цагаан морьд, хар булгануудаа бэлэглэж уулзав.

Ойрдын Худуга бэхийг урдаас угтан, тїмэн ойрдоо дагуулан элсэж ирэв гэж соёрхож, тїїний хєвїїн Иналчид Чэчэйхэн охиноо єгєв. Иналчийн ах Тєрэлчид Зїчийн охин Олуйханыг єгєв. Алагабэхи охиныг Онгуудад єгєв. Чингис хаан, Зїчийг соёрхож їгїїлрїїн: «Хєвїїдийн минь ахмад чи, гэртээс анх гараад мєр сайтай явж хїрсэн газарт хїн, морийг гарздаж зовоосонгїй, єлзийт ойн иргэнийг оруулж ирэв чи. Эдгээр иргэнийг чамд єгье» гэж зарлиг болов.

240. Бас Борохул ноёныг хорь тїмд (хорь буриад) иргэнийг эзлїїлэхээр явуулав. Хорь тїмд иргэний ноён Дайдухул сохорыг їхсэний хойно тїїний гэргий тарган Ботохой, хорь тїмдийг захирч байжээ. Борохул ноён, тэнд очоод гурван хїнийг дагуулан их цэргийн тэргїїн їд оройг ойлгоход бэрх ойн дотор нарийн харгуйгаар явж байтал хорь тїмднйн харуулын хїмїїс тэдний ард гарч зам боогоод Борохул ноёныг барьж алжээ. Борохулыг хорь тїмдэд алагдсаныг сонсоод Чингис хаан маш хилэгнэж єєрєє морилохыг завдвал, Боорчи Мухулай хоёул, Чингис хааныг ятгаж болиулав. Жич Дїрвэдийн Дєрбэй-Догшинд тушаасан нь: «Цэргийг чанга захирч мєнх тэнгэрт залбирч, хорь тїмд иргэнийг эзлэхийг оролдогтун» гэж зарлиг болов. Дорбо, цэргээ аваад урьд цэргийн явж, харуулын сахисан зам сївээр цєєн цэргийг явуулж сїр їзїїлж мэхлээд єєрєє олон цэргээ авч улаан бухын харгуйгаар урагш давшив. Цэргийн аливаа хїний зїрх шантарвал жанчихын тул хїн бїрд арван саваа (торлог) їїрїїлж, эр бїрийг сїх, ооль, хєрєє, цїїцээр зэвсэглїїлээд улаан бухын явсан мєрєєр урагш давшиж, мєрт тохиолдсон модыг огтчин цавчуулж хєрєєдїїлж замыг цэвэрлээд, уулан дээп гараад, хуримлан суугаа тїмд иргэний орой дээрээс довтлон оров.


La Historia Secreta de los Mongoles
[Imagen 19 - 12,2 KB]

241. Урьд Хорчи ноён, Худуга бэхи хоёр, хорь тїмдэд баригдаад тарган Ботохойн тэнд байсан ажээ.

Хорчийн баригдсан учир нь: Хорь тїмдээс гуа сайхан хїїхэн гучийг шилж ав гэж зарлиг болсонд Хорчи ноён, хорь тїмдээс хїїхнїїдийг авах гэж очтол, урьд дагасан хорь тїмд иргэн дахин дайсан болж Хорчи ноёныг бариад авчээ. Хорчийг тїмдэд баригдсаныг сонсоод Чингис хаан ойн иргэний байдлыг мэдэх хїн гэж Худуга бэхийг илгээвэл, Худуга бэхи бас баригджээ. Хорь тїмдийг эзэлж дуусаад Борохулын хїїр ясны тул зуун Тїмдийг тїїний гэр бїлд єгєв. Хорчид гучин охиныг єгєв. Тарган Ботохой хатныг Худуга бэхид єгєв.

242. Чингис хаан зарлиг болж, эх, хєвїїд, дїї нартаа иргэнийг хувааж єгсєн нь: «Улсыг хураахад зовж зїдсэн эх минь биз. Хєвїїдийн минь ах Зїчи биз. Дїї нарын минь бага Отчигин (отгон: галын хан, голомтын эзэн) биз» гээд эх Отчигин хоёрт нэгэн тїмэн иргэн (тїмэн єрх)-ийг єгвєл эх чамлаж эс дуугарав. Зїчид есєн мянган иргэнийг єгєв. Цагадайд найман мянган иргэнийг єгєв. Єгэдэйд таван мянган иргэнийг єгєв. Толуйд таван мянган иргэнийг єгєв. Хасарт дєрвєн мянган иргэнийг єгєв. Алчидайд хоёр мянган иргэнийг єгєв. Бэлгїтэйд нэгэн мянган таван зуун иргэнийг єгєв. Авга Даридайг Хэрэйдтэй нийлж явсан гэж нїднээс далд болгоё гэвэл, Боорчи Мухулай Шигихутуг гурав їгїїлрїїн: «Єєрийн голомтыг сєнєєх мэт, єєрийн гэрийг эвдэх мэт болох бишїї. Сайн эцгийн чинь гэрээс болж їлдсэн ганц авга чинь бишїї. Тїїнийг їгїй хийж яаж болно? Тїїний ухаж мэдсэнгїйг уучилтугай. Сайн эцгийн чинь багын нутагт голомтондоо утаа гаргаж яваг» гэж халуун сэтгэлээр ятгаж, хамраасаа утаа гартал хэлсэнд «За тийм болог» гэж сайн эцгээ санаж, Боорчи Мухулай Шигихутуг гурвын їгэнд орж амарлив.

243. «Би, эх Отчигин хоёрт тїмэн иргэнийг єгєєд, Хїчї, Хєхєчї, Жунсо, Аргасун дєрвєн ноёдыг тушааж єгєв. Зїчид, Хунан Мїнхэїр Хэтэ гурвыг тушааж єгєв. Цагадайд Харачар Мєнх Идохадай гурвыг тушааж єгєв». Бас Чингис хаан їгїїлрїїн: «Цагадай хэцїї догшин авиртай тул Хєхєчос, єглєє їдэш дэргэд нь байж санаснаа хэлж зєвлєж байтугай» гэж зарлиг болов, Єгэдэйд Илугай Дэгэй хоёрыг тушааж єгєв. Толуйд Жидай Бала хоёрыг тушааж єгєв. Хасарт Жибэгээг тушааж єгєв. Алчидайд Чаурхайг тушаа єгєв.

244. Хонхотны Мэнлиг эцгийн хєвїїд долоо билээ. Долоон хєвїїний дундахь нь Хєхєчї тэв тэнгэр бєє бїлгээ. Тэр хонхотны долоон хєвїїд, Хасарыг бариад элбэж жанчжээ. Хасар, долоон хонхотонд жанчигдав гэж Чингис хаанд сонсговол Чингис хаан бусад хэрэгт хилэгнэж байсан цаг тул хилэнтэйгээр Хасарт їгїїлрїїн: «Амьтанд дийлэгддэггїй хїн гэдэг биш билїї чи? Яагаад дийлэгдэв?» гэвэл, Хасар нулимс унагаж босоод гарав. Хасар гомдож, гурван єдєр ирсэнгїй. Тэр цагт Тэв тэнгэр, Чингис хаанд їгїїлрїїн: «Мєнх тэнгэрийн сахиулс, нэгэн удаа Тэмїжин, улсын эрхийг барина. Нэгэн удаа Хасар, улсын эрхийг барина гэж зєн мэдэгдэв. Хасараас эс болгоомжилбол юу болохыг мэдэхгїй» гэсэнд, Чингис хаан мєн шєнє морилж, Хасарыг барихаар одвол, Хїчї Хєхєчї хоёр, «Хасарыг барихаар одов» гэж Єэлїн эхэд мэдээлэв. Єэлїн эх сэїх тэргэнд цагаан тэмээ хєллєєд мєн шєнє турш явж, наран ургах їеэр хїрч ирвэл, Чингис хаан, Хасарын ханцуйг уяж, малгай бїсий нь аваад байцаан асууж байв.

Чингис хаан эхээ їзээд эмээн зайлав. Єэлїн эх уурлаж тэрэгнээс буумагц, Хасарын ханцуйн хїлгийг єєрєє тайлж тавиад малгай, бїсий нь Хасарт єгєєд уур хилэнгээ даран ядаж завилан суугаад хоёр хєхєє гаргаж, хоёр євдєг дээрээ барьж їгїїлрїїн: «Їїнийг харж байна уу? Хєхсєн хєх чинь энэ байна. Хавиргаа хадран хазагчид, хїйгээ хїчирхэн таслагчид! Хасар яав! Тэмїжин энэ нэгэн хєхийн сїїг хєхєж барах билээ, Хачиун Отчигин хоёул нэгэн хєхийн сїїг хєхєж їл барах билээ. Хасар бол хоёр хєхийн минь сїїг дуустал хєхєж, цээжий минь уужим болгож амарлиулдаг билээ. Тийнхїї Тэмїжин цээжиндээ эрдэмтэй,
Хасар хав хїчтэй тул
Хатгалдан зайлагсдыг
Харвах сумын хїчээр
Хамж авчирдаг билээ.
Огшиж дутаагсдыг
Онох сумын хїчээр
Оруулан авчирдаг билээ.
Одоо дайсныг дарж тєгсєв гэж Хасарыг їзэн ядаж байна уу?» гэв. Эхийн уурыг амарлиулаад Чингис хаан їгїїлрїїн: «Эхийг хилэгнэсэнд би айхын ихээр айж, ичихийн ихээр ичив. Бид одоо ингэхээ больё!» гэв. Эхдээ хэлэлгїй далдуур Хасарын зарим иргэнийг булаан авч Хасарт нэгэн мянган дєрвєн зуун иргэнийг їлдээв. Їїнийг Єэлїн эх мэдээд сэтгэлээ зовсоор хурдан хєгширчээ. Хасарт єгсєн Жалайрын Жибэгэ тэндээс зайлж, Баргужин оронд дутаав.

245. Тїїний хойно есєн хэлтэн (хамаг) улс, Тэв тэнгэрт хуралдан очсон ба Чингис хааны агтны хорооноос ч олон хїн Тэв тэнгэрт очиж захирагдав. Бас Отчигин ноён, Тэмїгэгийн харьяат иргэн, Тэв тэнгэрт очжээ. Отчигин ноён, одсон иргэнээ авчруулахаар Сохор нэрт элчийг илгээвэл, Тэв тэнгэр, элч Сохорт їгїїлрїїн; «Отчигин та хоёр, их элч илгээдэг болжээ» гэж элч Сохорыг зодож, эмээлий нь їїрїїлэн явган буцаажээ. Элч Сохорыг зодуулж явган ирсний маргааш Отчигин ноён єєрєє Тэв тэнгэрийнд очиж їгїїлрїїн: «Элч Сохорыг илгээвэл зодоод явган буцаажээ. Одоо би иргэнээ аваачихаар ирэв» гэвэл, долоон хонхотон, Отчигин ноёны энд тэндээс хааж «Элч Сохорыг илгээдэг чинь зєв її?» гэж барьж зодохыг завдсанд, Отчигин ноён айж їгїїлрїїн: «Элч илгээсэн минь буруу болжээ» гэв. Хонхотны долоон хєвїїд їгїїлрїїн: «Буруугаа мэдсэн бол наманчлан сєгд!» гэж Отчигиныг Тэв тэнгэрийн хойноос сєгдїїлжээ. Тэгээд Отчигин ноён, иргэнээ авч чадсангїй буцаж маргааш єглєє нь Чингис хааныг босоогїй, орон дотроо байхад орж ирээд уйлан сєгдєж їгїїлрїїн: «Есєн хэлтэй иргэн, Тэв тэнгэрт чуулалдаж байгаа їїнд, Тэв тэнгэрээс харьяат иргэнээ авахаар элч Сохорыг илгээв. Элч Сохор зодуулж эмээлээ їїрч явган ирсэнд, би єєрєє очвол, долоон хонхотон, намайг энд тэндээс хааж тулгаж бурууг хїлээлгэн наманчлуулав. Тэв тэнгэрийн хойноос сєгдїїлэв» гээд уйлав. Чингис хааны їг хэлэхийн ємнє Бєртэ їжин, орон дотроос єндийн сууж хєнжлийн захаар євчїїгээ бїрхэж, Отчигины уйлахыг їзэж, нулимс унагаж їгїїлрїїн: «Тэд хонхотон нар яасан хэцїї хїмїїс билээ? Урьд Хасарыг бїслэн жанчсан. Одоо бас энэ Отчигиныг яагаад хойноосоо сєгдїїлэв? Энэ ямар ёс вэ? [ чамайг бэлхэн амьд байхад А. то. ] Ойн нарс мэт олон сайхан дїї нары чинь ингэж дарлаж байна.
Їїнээс хойш тэд
Їїл мэт биеий чинь
Їгїй болж одвол
Їлсэн их улсы чинь
Їр хїїхдээр чинь мэдїїлэх її?
Сїїлийн цагт тэд
Сїлд гэгээн биеий чинь
Сїїдэр болж одвол
Сураг их улсы чинь
Сїйтгэхэд хїрэх бишїї.
Єндєр уулын нарс мэт
Єнєр сайхан дїїнары чинь
Єшин дарлагч тэд
Єсч бойжиж амжаагїй
Єчїїхэн хэдэн хїїхдэд чинь
Єргєн улсыг мэдїїлэхгїй.
Яасан хэцїї хонхотон нар билээ? Дїї нараа ингэж дарлахыг їзсээр байгаад зїгээр єнгєрїїлэх її чи?» гээд Бєртэ їжин нулимс цувируулав. Бєртэ їжиний энэ їгийг сонсоод Чингис хаан Отчигинд їгїїлрїїн: «Тэв тэнгэр одоо ирнэ. Єшєєгєє яаж авахыг чи єєрєє мэд» гэв. Тэгэхэд Отчигин босч нулимсаа арчиж гараад гурван бєхийг бэлтгэж зогсоов. Удалгїй Мэнлиг эцэг, долоон хєвїїнээ дагуулан ирж бїгдээр гэрт орж, Тэв тэнгэр, сєнгийн баруун этгээдэд суув. Отчигин, Тэв тэнгэрийн дээлийн захаас барьж «Єчигдєр чи намайг наманчлуулсан билїї? Хїчээ їзэлцье» гэж їїдэн тийш чирэв. Тэв тэнгэр, Отчигиныг эсэргїїцэж, тїїний дээлийн захаас барив. Тэр хоёрын барилдахад Тэв тэнгэрийн малгай, голомтны дээр унав. Мэнлиг эцэг унасан малгайг авч їнсээд євєртєє хийв. Чингис хаан їгїїлрїїн: «Гадагш гарч бєх хїчээ тэмцэлдэгтїн» гэв. Отчигин, Тэв тэнгэрийг босго дээгїїр чирч гарахад урьд бэлтгэсэн гурван бєх угтаж, Тэв тэнгэрийг бариад чирэлнэж нурууг хугалаад зїїн этгээдийн угсарсан тэрэгний їзїїрт орхив. Отчигин орж їгїїлрїїн: «Тэв тэнгэр, намайг наманчлуулж байсан билээ. Одоо хїчээ їзэлцье гэвэл, їл зєвшєєрч баширлан хэвтэж байна» гэвэл, Мэнлиг эцэг, учрыг мэдэж нулимс цувируулан їгїїлрїїн:
«Уужим эх газрыг
Довын тєдий байхад
Уулзаж нєхєрлєсєн билээ би.
Усан их мєрнийг
Горхийн тєдий байхад
Учирч танилцсан билээ би.»
гэхэд хонхотны зургаан хєвїїд їїдийг хааж, голомтыг тойрон ханцуйгаа шамлаж тїрэмгийлэхийг завдахад, Чингис хаан бачимдан шахагдаж, «Зайл. Гаръя» гээд гэрээс гарвал, орчимд байсан хорчин торгууд нар ирж тойрон хамгаалав. Тэв тэнгэрийг угсарсан тэрэгний адагт нурууг хугалаад орхисныг Чингис хаан їзэж хойдуул (арын гэрїїд)-аас нэгэн бор гэрийг авчруулж, Тэв тэнгэрийн дээр нь бариулаад «Хєсгєє бэлтгэ! Нїїе» гээд тэндээс нїїв.

246. Тэв тэнгэрийг тавьсан гэрийн єрхийг бїтээж, їїдийг дарж хїнээр сахиулбал, гуравдугаар шєнє уур цайж байхад гэрийн єрх нээгдэж, Тэв тэнгэрийн бие їгїй болжээ. Нягталж їзвэл їнэхээр тїїний хїїр алга байв. Чингис хаан їгїїлрїїн: «Тэв тэнгэр, миний дїї нарт гар хєл хїрсэн ба миний дїї нарын хооронд оргїй хов їг хэлсний тул тэнгэрийн таалалд эс нийлж, тїїний амь бие хоёулыг тэнгэр авч одов» гэв. Чингис хаан, Мэнлиг эцгийг тэнд донгодож хэлсэн нь: «Та, хєвїїдийнхээ авир занг ятгахгїй тул тэд, бидэнтэй тэмцэх гээд Тэв тэнгэрийн толгойг алдав. Та нарын ийм зан гаргахыг мэдсэн бол та нарыг хэдийн Жамуха, Алтан, Хучар нарын адил болгох билээ» гэж Мэнлиг эцгийг буруушаан донгодоод, жич «Єглєє хэлснээ їдэш няцаж, їдэш хэлснээ єглєє няцаж явбал ичїїртэй бишїї. Урьд хэлснээ хатуу барьж явбал дээр бишїї» гээд бас зарлиг болруун: «Ааш авираа татаж явсан бол Мэнлиг эцгийн урагтай хэн тэнцэх билээ» гэв. Тэв тэнгэрийг їгїй болсноос хойш хонхотны хєвїїд номгоров.


La Historia Secreta de los Mongoles
[Imagen 11 - 2,92 KB]
¡Haga clic aquн para volver al нndice!









WebZdarma.cz