![La Historia Secreta de los Mongoles
[Imagen 7 - 4,71 KB]](img/07.gif)
Есдїгээр бїлэг
209. Бас Чингис хаан, Хубилайд їгїїлрїїн: «Чи хїчтэний хїзїїг мушгиж, бєхчїїдийн бєгсийг шороодуулж єгєв. Одоо Хубилай, Зэлмэ, Зэв, Сїбээдэй та дєрвїїл сайн нохой мэт итгэлтэй нєхєд мєн. Та нарыг хаана ч илгээвэл,
Хїр гэсэн газар хїрч
Хїр чулууг хэмх цохиж
Халд гэсэн газар халдаж
Хад чулууг хага цохиж
Цэгээн чулууг бутартал
Цээлийн усыг цалгитал
Ниргэж нядалж явав.
Хубилай, Зэлмэ, Зэв, Сїбээдэй дєрвєн сайн нохойгоо зорьсон газартаа явуулаад, Боорчи, Мухулай, Борохул, Чулуун дєрвєн хїлэг баатраа дэргэдээ авч, хатгалдах єдєр хамгийн тїурїїнд урууд, мангудын цэргийг Жорчидай Хуилдар хоёроор толгойлуулан мордуулбал сая миний сэтгэл бїрнээ амардаг билээ» гэв. «Хубилай чи, цэргийн їйл бїгдийг ерєнхийлєн захирч бай» гэж соёрхож зарлиг болов. Бас Бидїгїн, их дуулгаргїй тул би буруушааж, мянганы ноён болгосонгїй. Чи тїїнийг сургаж їз. Тэр чамтай зєвшиж нэг мянганыг захирч явтугай. Бидїгїнийг хойш ямар болохыг бид їзье» гэв.
210. Бас Чингис хаан, Гэнигэдэй Хунанд їгїїлрїїн: «Боорчи, Мухулай тэргїїтэн ноёд оо, Додай Доголху тэргїїтэн чэрби нар аа! Энэ Хунан,
Харанхуй шєнє
Халдах чоно болж
Гэгээн єдєр
Хэсэх хэрээ болж
Нїїхэд їлдэхгїй
Їлдэхэд нїїхгїй
Їргэлж намайг дагаж
Харийн дайсанд
Халуун нїїр єгч
Харилцдаггїй,
Єшєєт хїнд
Ємєг тус болж
Єєр зан гаргадаггїй билээ.
Хунан Хєхєчос хоёртой зєвлєж, хамаг їйлсийг їйлдэгтїн» гэж зарлиг болов. «Хєвїїдийн минь ах Жїчи биз. Хунан, Гэнигэс овогтноо тэргїїлэн захирч, миний хєвїїн Жїчийн дор тїмний ноён болтугай» гэж зарлиг болов. «Хунан, Хєхєчос, Дэгэй, Усун євгєн энэ дєрвїїл, їзсэнээ нуухгїй, їнэн їгээ хэлж, мэдсэнээ мэлзэхгїй, сонссон їгээ сонсгодог билээ».
211. Бас Чингис хаан, Зэлмэд їгїїлрїїн: «Жарчиудай євгєн, їлээх хєєргєє їїрч єчїїхэн хєвїїнээ дагуулж, Бурхан халдунаас бууж ирээд Ононы Дэлїїн болдогт намайг тєрєх цагт булган єлгийг єгєв. Тїїнээс хойш ч босго хатавчийн боол, єрх їїдний ємч болж, єдий тєдий тусыг хїргэв. Булган єлгийд тєрсєн буянт нєхєр минь, хамт тєрєєд хань болж єссєн хайрт нєхєр Зэлмэ минь чамайг есєн удаа осол гаргахад буруушаан яллахгїй» гэж зарлиг болов.
212. Бас Чингис хаан, Толунд їгїїлрїїн: «Эцгээс тусгаар мянганыг захирч байсан билээ. Улсыг хураан тохниулахад чи єєрийн эцгийн єрєєл жигїїр болон зїтгэж бїтээсний тул чэрби гэдэг цолыг авав. Одоо єєрийн олсон зєєсєн иргэнээ мянгат болгож, Турухантай зєвшиж захирагтун» гэж зарлиг болов.
213. Бас Чингис хаан, Їнгїр буурчид їгїїлрїїн: «Мєнхєт хианы хєвїїн Їнгїр чи, гурван аймаг тохурауд, таван аймаг таргуд, чаншиуд, баядаа дагуулж нэгэн хїрээ болж
Будан манайд тєєрєлгїй
Булаалдах дайнд салалгїй
Нойтонд хамт норж
Хїйтэнд хамт хєрж
Явав чи.
Одоо ямар соёрхол авах вэ чи?» гэвэл, Їнгїр їгїїлрїїн: «Соёрхлыг сонгуулбал хамаг баяд ах дїї нар, хамаагїй бутран тарж байна. Хаан соёрхвол, баяд ах дїї нараа цуглуулан захиръя» гэвэл, «Тэг. Баяд ах дїї нараа цуглуулж мянганыг чи захиртугай!» гэж зарлиг болов. Бас Чингис хаан зарлиг болруун: «Борохул Їнгїр та хоёр, буурч тїгээгч болж, баруун зїїн этгээдэд барих идээг тїгээж, баруун талын хїмїїст байр байраар олгож, зїїн талын хїмїїст зїй зїйгээр єгч идээ хїнсийг тїгээвэл миний хоолой онгойж, сэтгэл амардаг билээ. Їнгїр Борохул хоёр морилон явж (мориор явж) олон хїнд идээ зуушийг тїгээгтїн!» гэж зарлиг болов. Их тєсрєг сєнгийн баруун зїїн этгээдэд идээ базааж бэлтгээд «Та хоёр, Толунтай хамт тєвлєн суугаад идээг тїгээж байгтун» гэж суурийг зааж єгєв.
214. Бас Чингис хаан, Борохулд їгїїлрїїн: «Миний эх, Шигихутаг, Борохул, Хїчї, Хєхєчї та дєрвийг дїрвэсэн иргэний нїїсэн нутгаас
Хєдєєнєєс олж
Хєлдєє бїївэйлж
Хїмїїжїїлэн тэжээж
Хїзїїнээс чинь татаж
Хїний зэрэг болгож
Эгмээс чинь татаж
Эрийн зэрэгт оруулж
Хєвїїд бидний нєхєр сїїдэр болгоё гэж тэжээжээ. Миний эхийн тэжээсэн ачийг та нар их хариулан зїтгэв. Борохул надад нєхєр болж
Хурдан аянд мордож
Хуртай шєнє тохиолдовч
Хоол ундгїйгээр
Хоосон хонуулсан удаагїй.
Яаралтай дайнд мордож
Ямар ч бэрхшээл тохиолдовч
Шєл тасалдуулж
Єл алдуулж байсангїй.
Євєг эцгий минь хорлосон
Єстєн татаарыг доройтуулж
Єшил єшиж
Хясал хясч
Тэр татаар иргэнийг
Тэрэгний бултай чацуулж
Тїїнээс єндєр нуруутныг
Тїїж хядах цагт
Татаарын Харгил шар, ганцаараа дутааж яваад єлссєний тул аргагїй ирж, манай эхийн гэрт орж ирээд «Идэх юм гуйя» гэсэнд, «Идэх юм гуйвал тэнд суу» гэж баруун исэр (ор)-ийн ємнєд їзїїрт суулгав. Тэр цагт таван настай байсан хєвїїн Толуй гаднаас орж ирээд гэдрэг гїйж гармагц, Харгил шар босон харайж, Толуйг сугандаа хавчуулж гїйхийн хамт хутга тэмтэрч сугалан авахыг завдахад эхийн гэрт зїїн талд сууж байсан Алтани «Хїїгий минь аллаа» гэж эхийн орилон бархирахыг сонсож гїйн гарч, Харгил шарын хойноос гїйцэж нэг гараараа їснээс нь зууран барьж, нєгєє гараараа хутгыг сугалж байсан гары нь барьж угзраад хутгыг алдуулав. Тэр їед гэрийн ард мугалзар хар їхрийг тэлэн алж байсан Жидай Зэлмэ хоёр, Алтанийн дууг сонсоод сїхээ барьсаар, улаан цустай хэвээр гїйн ирж, татаарын Харгил шарыг мєн тэнд нь сїхээр цохиж, хутгаар бїлж алав. Алтани Жидай Зэлмэ гурав, хєвїїний амь аварсан гавьяаг булаалдахад Жидай Зэлмэ хоёр їгїїлрїїн: «Бид даруй гїйн ирж тїїнийг эс алсан бол ганц эхнэр Алтани юу хийж чадах вэ? Хєвїїний амийг хорлосон байх билээ. Хєвїїний амийг аварсан гавьяа биднийх болно» гэвэл, Алтани їгїїлрїїн: «Миний дууг сонссонгїй бол та нар яаж ирэх билээ? Би гїйн гїйцэж тїїний сэвлэг їснээс барьж хутгыг сугалсан гарыг татаж хутгыг алдуулсангїй бол Жидай Зэлмэ хоёрыг хїрч иртэл, хєвїїний амийг хорлож амжсан байх бишїї?» гэв. Тэгж хэлбэл, гол гавьяа нь Алтанийнх болов. Борохулын гэргий, эр Борохулдаа єрєєсєн арал болон тусалж явсны дээр, Толуйн амийг аварч тус хїргэв.
Бас Хэрэйдтэй, Хархалзан элээтэд хатгалдан байлдах цагт Єгэдэйн гїрээний судал, суманд шархтаж унасанд Борохул, дээр нь бууж тїїний асгарсан цусыг амаараа шимж хоноод маргааш нь Єгэдэй, морь унаж чадахгїй тул урдаа сундлан тэвэрч, бїрэлдсэн цусы нь бїлээн уруулаараа шимж, ам завьжаа улайлгаж, ачит хєвїїн Єгэдэйг амьд мэнд авч ирсэн билээ. Эхийн минь, зовж тэжээсэн ачийг, хоёр хєвїїний амийг аварч хариулав. Борохул надтай нєхєрлєж, уриалах дїїнд минь уухайгаа нэмж, урагшлан зїтгэж явав. Борохулыг есєн удаа осол гаргавч, яллахгїй болгоё» гэж зарлиг болов.
![La Historia Secreta de los Mongoles
[Imagen 18 - 11,1 KB]](img/18.gif)
215. Бас «Охин урагтаа соёрхол єгье» гэв.
216. Бас Чингис хаан, Усун євгєнд їгїїлрїїн: «Усун, Хунан, Хєхєчос, Дэгэй энэ дєрвїїлээ, їзсэн сонссоноо їлдээж, нуулгїй, їргэлж хэлдэг билээ. Монголын тєр ёсонд бэхи ноёдыг єргємжлєх заншил бий. Ахмад їеийн хїнээ бэхи болгодог заншилтай тул баарин ахын ураг, Усун євгєнийг бэхи болгоё. Бэхи єргємжлєгдєєд цагаан дээл ємсєж, цагаан морь унаж, дээд сууринд сууж, он сарыг олж сонгож байтугай» гэж зарлиг болов.
217. Бас Чингис хаан їгїїлрїїн: «Хуилдар анд алалдан байлдах цагт урьтаж ам нээж байлдсан гавьяа бий тул тїїний хєвїїд ач нарт, єнчдєд олгох єршєєл тусламжийг хїртээсїгэй» гэв.
218. Бас Чингис хаан, Цагаан гуагийн хєвїїн Нарин-тоорилд їгїїлрїїн: «Чиний эцэг Цагаан гуа чин зоригийг барьж байлдсаар, Даланбалжудын байлдаанд Жамухад алагджээ. Одоо эцгийн гавьяаг хїртэж, єнчдийн тусламжаас авч бай» гэсэнд, Тоорил їгїїлрїїн: «Миний тєрлийн нэгїс нар олон аймагт хуваагдан гарсан байна. Хаан соёрхвол, ах дїї нэгїс нараа цуглуулъяа» гэвэл, Чингис хаан зарлиг болруун: «Тийм бол ах дїї нэгїс нараа цуглуулж, чи ургийн урагт хїртэл захирч бай» гэж зарлиг болов.
219. Бас Чингис хаан, Сорхан-шард їгїїлрїїн: «Намайг єчїїхэн цагт, Тайчуудын Таргудай Хирилтуг, ах дїї нартайгаа нийлж атаархан барих цагт, Сорхан-шарын хєвїїн Чулуун, Чимбай нар, намайг ах дїї нартаа атаархагдсан ажээ гэж нууж, охин Хадаанаар асруулж байгаад тавьж илгээсэн бишїї. Чиний тэр ачийг би харанхуй шєнє зїїдэндээ бодож, гэгээн єдєр цээжиндээ санасаар явсан билээ. Дараа нь тайчуудаас надад баахан удаж ирэв. Одоо танд соёрхлыг єгье. Ямар соёрхлыг хїсэж байна?» гэвэл, Сорхан-шар ба тїїний хєвїїн Чулуун, Чимбай нар їгїїлрїїн: «Бид, мэргидийн нутаг Сэлэнгэд дархан дураар нутаглахыг хїснэ. Бас ямар соёрхол хишиг хайрлахыг Чингис хаан мэдтїгэй!» гэв. Тэгэхэд Чингис хаан їгїїлрїїн: «Нутаг дархалж, мэргидийн газар Сэлэнгээр ургийн урагт хїртэл нутаг орноо эзэмшиж, нум сумаа агсаж, хурим найрыг хийж, хундага сєнгєє тїшилцэж явтугай. Есєн удаа осолдоход зэмлэхгїй болгоё!» гэж зарлиг болов. Бас Чингис хаан, Чулуун Чимбай хоёрт соёрхож хэлсэн нь: «Урьд Чулуун Чимбай та хоёрын хэлж байсныг яаж мартах вэ? Чулуун Чимбай та хоёр, санаснаа хэлье гэвэл, дутуугаа гуйя гэвэл дам хїнээр бїї хэлїїлж бай. Єєрийн биеэр уулзаж, єєрийн амаар санаснаа хэлж, дутсанаа гуйж бай» гэж зарлиг болов. Бас «Сорхан-шар, Бадай, Хишилиг та гурван дархан,
Олон дайсанд довтолж
Олз юм олбол
Олсноо бїрэн автугай!
Аян ав хийж
Ан гєрєєс албал
Алснаа бїрэн автугай!»
гэж зарлиг болов. «Сорхан-шар бол тайчуудын Тїдэгэгийн гэрийн хїн. Бадай Хишилиг хоёр бол Чэрэнгийн адуучин хїн билээ. Одоо миний шадар хорчи (нум сум агсагч) болж, хуримд хундага дэвшїїлж, дархан эрхтэйгээр жаргаж явтугай!» гэж зарлиг болов.
220. Бас Чингис хаан, Наяад їгїїлрїїн: «Ширээт євгєн, Алаг Наяа хоёр хєвїїний хамт Таргудай Хирилтугийг барьж авчрах замд Хутгал нугад хїрээд Наяагийн хэлсэн нь: «Бид, хан эзнээ яахин тэвчиж барьж одох вэ?» гэж сэтгэл тївтэхгїй болоод Таргудайг сул тавин буцааж, Ширээт євгєн, хєвїїн Алаг Наяа нартай хамт ирж Наяагийн хэлсэн нь: «Бид, хан Таргудай Хирилтугийг гардан барьж ирж яваад жич тэвчин ядаж тавин буцаагаад бид Чингис хаанд хїчээ єгье гэж ирэв. Хэрэв ханаа барьж ирвэл хан эзнээ барьсан харц ардад яаж итгэх вэ гэх билээ. Хандаа халдаж чадсангїй тул тэднийг тус (єєрийн) ханаа хайрлах их ёсыг мэдсэн хїмїїс гэж їгийг зєвшєєж, нэгэн їйл хэргийг тушаая гэсэн билээ. Боорчи, баруун гарын тїмнийг захирах ноён болов. Мухулай го ван болж зїїн гарын тїмнийг захирах ноён болов. Одоо Наяа, тєвийн тїмнийг захирах ноён болтугай» гэж зарлиг болов.
221. Бас Зэв, Сїбээдэй хоёрыг єєрийн олсон зєєсєн иргэнээ мянгат болгож захирагтун гэв.
222. Бас хонь хариулагч Дэгэйд мянгатыг энд тэндээс цуглуулж єгєєд мянганы ноён болгов.
223. Бас модоч дархан Гїчїгїрт єгєх иргэн дутагдсан тул бусад ноёдын албат нараас татаж цуглуулсан иргэнийг Жадараны Мулхалхуд зїгээр нийлїїлж, Гїчїгїр Мулхалху хоёр нэг мянгатыг хавсран зєвлєж захирагтун гэв.
224. Улсыг байгуулахад зїтгэсэн хїмїїсийг тїмний ноёд, мянганы ноёд, зууны ноёд, арваны ноёд болгож, соёрхлыг єгєх хїмїїст соёрхлоо єгч, зарлигийг буулгах хїмїїст зарлигаа буулгаж Чингис хаан зарлиг болруун: «Урьд би, наян хэвтїїл манаачтай, далан шадар хишигтэнтэй байв. Одоо мєнх тэнгэрийн єршєєлєєр, тэнгэр газрын ивээлээр хїч аугаа нэмэгдэж, гїр (нийт) их улсыг хамтатгаж, ганц жолоондоо оруулсан тул одоо надад мянган шадар хишигтэн (ээлжтэн)-г ялгаж єг. Хэвтїїл, хорчин, торгуудын хамт бїгд тїмэн хїн болгож єгтїгэй» гэж зарлиг болов. Бас Чингис хаан, хишигтнийг ялгаж томилох тухай мянганы ноёдод тунхаг зарлиг буулгасан нь: «Миний хишигтнийг томилоход тїмт, мянгат, зуутын ноёдын хєвїїд, сул (чєлєєт) хїний хєвїїдийн дотроос миний дэргэд тэнцэх билэг эрдэмтэй, бие сайтайгий нь ялгаж оруултугай. Миний шадар цэрэгт орохдоо мянганы ноёдын хєвїїд, арван нєхєр (цэрэг), нэг дїїгээ дагуулж иртїгэй. Зууны ноёдын хєвїїд таван нєхєр, нэг дїїгээ дагуулж иртїгэй. Арваны ноёдын хєвїїд бас сул хїний хєвїїд, гурван нєхєр нэг дїїгээ дагуулж иртїгэй. Ингэхдээ тэд уг газраасаа уналга морио бэлтгэж иртїгэй.
Миний шадар цэрэгт ирэх мянганы ноёдын хєвїїд арван нєхєд, хэрэглэх юмаа харьяат мянганы дотроос татаж авагтун. Эцгийн єгсєн хувь хишиг буюу єєрийн олсон зєєсєн морь, юм хэдий байвч, ємч хувиас ангид бидний заасан хэмжээгээр авч бэлтгэж иртїгэй. Зууны ноёдын хєвїїд, таван нєхєдтэй, арваны ноёд ба сул хїний хєвїїд, гурван нєхєдтэй, мєн ємч хувиас ангид мєн тэр ёсоор хэрэглэх морь, юмаа бэлтгэж иртїгэй!» гэж зарлиг болов. «Мянгат, зуут, аравтын ноёд олон хїн, бидний энэ зарлигийг сонсоод зєрчиж давбал чангалан шийтгэнэ. Бидний шадар цэрэгт орвол зохих хїн бултарч бидний дэргэд явахаа бэрхшээвэл єєр хїнийг оруулаад тїїнийг шийтгэж, эчнээ (далд) хол газарт цєлье» гэж зарлиг болов. «Бидний дэргэд дотно явж суралцъя гэж бидэнд ирэх ардыг бїї хориглотугай» гэв.
225. Чингис хааны зарлигийн ёсоор мянгат, зуут, аравтын ноёдын хєвїїдийг ялгаж явуулаад, урьд байсан наян хэвтїїлийг найман зуу болгов. Найман зуу дээр нэмж мянга болготугай гэв. Хэвтїїлд орох хїмїїсийг бїї ятгаж хориглотугай гэж зарлиг болов.
Хэвтїїлийг Их-нэїрин захирч, мянганы ноён болтугай гэж зарлиг болов. Бас дєрвєн зуун хорчинг томилж, хорчинг Зэлмийн хєвїїн Есєнтэй ахалж, Тїгэгийн хєвїїн Бїхэдэйтэй зєвлєж захиртугай гэв. Торгууд, хишигтэн нарыг дєрвєн ээлжээр манах болгож, Есєнтэй нэгэн ээлжийн хорчинг захирч, Бїхэдэй нєгєє ээлжийн хорчинг захирч, Хорхудаг, гуравдугаар ээлжийн хорчинг захирч, Лаблах, дєрєвдїгээр ээлжийн хорчинг захирч явтугай. Нум сум агссан хорчин торгон цэргийг тийнхїї захирч явтугай. Хорчинг мянга болгож, Есєнтэй захирч байтугай! гэж зарлиг болов.
226. «Урьд Єэлэн чэрбийн захирч байсан торгууд дээр нэмж мянга болгоод, Боорчийн ураг (їр) Єэлэн чэрбиэр захируулъя. Бас нэгэн мянган торгуудыг Мухулайн ураг Бухаар захируулъя. Илугайн ураг Алчидайгаар нэгэн мянган торгуудыг захируулъя. Нэгэн мянган торгуудыг Додай чэрбиэр захируулъя. Бас нэгэн мянган торгуудыг Доголху чэрбиэр захируулъя. Нэгэн мянган торгуудыг Жорчидайн ураг Чанайгаар захируулъя. Нэгэн мянган торгуудыг Алчийн ургаас Ахудайгаар захируулъя. Нэгэн мянган баатар цэргийг шилж Архай Хасараар захируулаад энгийн єдєр ээлжлэх торгон цэрэг болгож, хатгалдан байлдах єдєр хамгийн тїрїїнд баатарлуулан явуулъя!» гэж зарлиг болов. Олон мянгатаас ялгаж ирїїлсэн хїмїїсийг найман мянган торгууд болгов. Хоёр мянган хэвтїїл, хорчины хамт бїгд нэгэн тїмэн хишигтэн болов. Чингис хаан зарлиг болруун: «Бидний шадар тїмэн хишигтэнг бэхжїїлж их голын цэрэг болгоё!» гэж зарлиг болов.
227. Бас Чингис хаан зарлиг болж, єдрийн жасаа (ээлж)-ны торгуудыг дєрвєн ээлж болгож, ээлжийн ахлагч нарыг томилсон нь: Буха, нэгэн ээлжийн хишигтнийг захирч, засаж яв. Алчидай нэгэн ээлжийн хишигтнийг захирч, засаж яв. Додай чэрби нэгэн ээлжийн хишигтнийг захирч, засаж яв. Доголху чэрби, нэгэн ээлжийн хишигтнийг захирч, засаж яв. Энэ дєрвєн ээлжийн хишигтнийг захирах ахлагчдыг томилж тунхаг зарлиг буулгаад бас ээлжийн ахлагчид, харьяат хишигтнээ жагсааж ээлж хишигт оруулаад гурав хоноод солилцуулна. Хишигт хїн, ээлжээ тасалбал тэр ээлж тасалсан хїнийг гурван бэрээ занчъя. Тэр дахин ээлжээ тасалбал долоон бэрээ занчъя. Бас тэр хїн, бие эрїїл бєгєєд ээлжийн ахлагчдын зєвшєєрєлгїйгээр гуравдугаар удаа ээлжийг тасалбал гучин долоон бэрээ занчаад, бидэнд бараа болохоос бэрхшээсэн этгээд гэж їзээд эчнээ хол газарт цєлье! гэж зарлиг болов. Ээлжийн ахлагчид, гурван ээлжийн хишигтэнд тухай бїр энэ зарлигийг сонсгож байтугай. Эс сонсгосон бол ээлжийн ахлагчид бурууг хїлээнэ. Зарлигийг сонссон байтал, зєрчих буюу зарлигаар тогтоосон ээлжийг тасалбал хишигтэнг буруушаан шийтгэнэ гэж зарлиг болов. Ээлжийн ахлагчид гагцхїї ахлагч гэсэн тєдийгєєр хамт манаж байгаа хишигтэнг миний зєвшєєрєлгїйгээр бїї шийтгэгтїн. Гэм їйлдсэн хїнийг хэлэгтїн. Мухриулах (алах) ёс той бол бид мухриулъя. Занчих ёстойг хэвтїїлж занчъя. Ахлагч нар, ахлагч гэсэн тєдийгєєр адил эрхтэй хишигтэнд минь, єєрийн гар хєлийг хїргэж занчвал бэрээний хариуд бэрээдэж, нударгын хариуд нударгадаж занчтугай гэв.
228. Бас Чингис хаан зарлиг болруун: «Гадаад мянганы ноёдоос миний хишигтний ерийн хїмїїс эрхэм бєгєєд гадаад зууны ноёд, аравны ноёдоос миний хишигтэн хєтєч эрхэм тул гадаад мянганы ноёд, миний хишигтэнтэй тэнцэж хэрэлдвэл мянганы ноёныг шийтгэе!» гэж зарлиг болов.
229. Бас Чингис хаан зарлиг болж ээлжийн хишигтний ноёдод зарлиг тунхагласан нь: Хорчин, торгууд хишиг (ээлж)-т орж, єдрийн хамгаалагчид зїг зїгт мєр мєртєє явж наран шингэхээс ємнє хэвтїїл [манаачид хамгаалах ажлаа шилжїїлээд] зайлж гадна гарч хонотугай. Биднийг шєнє хэвтїїлийн цэрэг хамгаална. Хорчин нум сумаа, буурч (тогооч) нар аяга саваа хэвтїїлд тушааж єгєєд гарч хонотугай. Гадна хоносон хорчин, торгууд буурч нар бидний шєл идтэл уяаны тэнд хїлээж байгаад хэвтїїлд мэдэгдэж, биднийг шєл идсэний дараа дотогш орж, хорчин нум сумаа авч, торгууд сууриа эзэлж, буурч нар аяга саваа авч ажлаа хийтїгэй. Ээлж хишгийн хїмїїс энэ тогтоосон ээлжийн хуулийг мєрдєж яв гэж зарлиг болов. Наран шингэсний хойно ордны хойгуур урдуур явах хїнийг хэвтїїл манаач нар барьж хоноод маргааш єглєє байцаан асуугтун. Хэвтїїл, халаагаа ирэхэд тэмдгээ шилжїїлж єгєєд чєлєєлєгдєнє. Манаагаа шилжїїлсэн хэвтїїл гарч одтугай гэв. Хэвтїїл, шєнє ордны орчим байж їїдийг харгалзаж, орохыг завдах хїний мєрийг мєлт цохиж, толгойг тоншин цавчиж хаятугай. Шєнє яаралтай мэдээ хїргэж хїн ирвэл урьдаар хэвтїїлд мэдэгдээд гэрийн ард хэвтїїлийн хамт байж, хэлэх їгээ гаднаас хэлэгтїн. Хэвтїїлийн суурь дээр хэн ч сууж їл болно. Хэвтїїлийн зєвшєєрєлгїйгээр хэн ч орж їл болно. Хэвтїїлийн дэргэдїїр хэн ч явж їл болно. Хэвтїїлийн завсраар явж їл болно. Хэвтїїлийн тоог асууж їл болно. Хэвтїїлийн дэргэдїїр явсан хїнийг барьтугай. Хэвтїїлийн тоог асуусан хїний тэр єдрийн унасан эмээлтэй, хазаартай морийг, ємссєн бїрэн хувцсыг хэвтїїл автугай гэж зарлиг болов. Элжигэдэй итгэлтэй хїн боловч хэвтїїлийн дэргэдїїр їдэш явж баригдсан бишїї?