![La Historia Secreta de los Mongoles
[Imagen 4 - 5,48 KB]](img/04.gif)
Наймдугаар бїлэг
198. Мэргид иргэнийг эзэлж, Тогтоа бэхийн их хєвїїн Худугийн хатан Тухай, Дєргэнэ хоёроос, Дєргэнэг тэнд Єгэдэй хаанд єгєв. Мэргидийн зарим улс дайжиж, Тайхал шивээнд очоод хороолон бэхэлжээ. Тэнд Чингис хаан зарлиг болруун: «Сорхон-шарын хєвїїн Чимбай, зїїн гарын цэргийг аваад, хороолон бэхэлсэн мэргидийг бїсэл» гэж илгээв.
Тогтоа, хєвїїн Худу, Чулуун нарын хамт цєєн хїн дутааж гарсныг Чингис хаан нэхэж, Алтайн євєрт євєлжиж, їхэр жил (1205)-ийн хавар Арайн даваагаар давж одвол, найманы Хїчїлїг хан, улсаа алдаад цєєн хїнтэй дутааж яваа мэргидийн Тогтоатай уулзаж, Эрчис мєрний Бїхдэрмэ гэдэг газар хамтран цэргээ засаж байжээ. Чингис хаан хїрч байлдвал Тогтоа тэнд зэрлэг суманд оногдож їхэв. Хєвїїд нь тїїний хїїрийг авч явж оршуулж завдахгїй болоод толгойг огтлон авч одов. Тэндээс найман, мэргид нар хамтран байлдаж барахгїй болоод буруулан дутааж, Эрчис мєрнийг гатлахад олонхи хїн нь усанд живж їхэв. Найман, мэргидийн цєєн хїн, Эрчисийг гатлаад хагацан салав. Найманы Хїчїлїг хан, уйгурын Харлугийг дайран, Сартаулын газарт Чїй мєрєнд байгаа Хар хятадын Гїр ханд нийлэн очив. Мэргидийн Тогтоагийн хєвїїд Худу, Гал, Чулуун тэргїїтэн мэргид, ханлины хипчагуудыг дайран одов.
Тэндээс Чингис хаан харьж, Арайн даваагаар давж, уул ордондоо буув. Чимбай, Тайхалд бїгсэн мэргидийг эзэлжээ. Чингис хаан зарлиг болж мэргидээс хядахы нь хядуулж, їлэгсдийг цэргїїдээр талуулж дээрэмдїїлэв. Бас урьд дагаж орсон мэргид, Аураг (арын буюу уул) ордноос урван боссонд ордны газар байсан хєтєч нар тэднийг даржээ. Тэнд Чингис хаан зарлиг болруун: «Тэднийг хамт байлгая гэсэн билээ. Гэтэл тэд урвасан ажээ» гээд мэргидийг зїг зїг дуустал хуваарилав.
199. Мєн їхэр жил, Чингис хаан зарлиг болж Сїбээдэйд тємєр тэрэг хийлгэж єгєєд Тогтоагийн хєвїїд Худу, Гал, Чулуун тэргїїтнийг нэхїїлэхээр илгээхдээ Сїбээдэйд зарлиг болсон нь:
«Уршигт Тогтоагийн
Урвасан хєвїїд
Уургат хулан шиг
Ухаан алдаж
Шархт буга шиг
Шантран мохож
Буцаж харвалдсаар
Буруулан дутаав.
Хєєгдсєн Худу, Чулуун нар
Хєєрєх жигїїртэй болж
Хєх тэнгэрт нисвэл
Хїлэг баатар чи
Хєнєєх шонхор болж
Хєєж тэднийг бариарай!
Муу Тогтоагийн хєвїїд
Мунхаг тарвага болж
Мухар нїхэнд шургавал
Тєгс баатар Сїбээдэй
Тємєр царил болж
Тєнхєж малтаж гїйцээрэй!
Єшєєт мэргидийн їрс
Єргєст загас болж
Єргєн далайд орвол
Єрлєг Сїбээдэй чи
Єєш гувчуур болж
Єлгєж гохдож бариарай!
Єрлєг баатар чамайг
Єндєр давааг давуулж
Єргєн мєрнийг гатлуулж
Єшєєт мэргидийг даруулахаар
Єдєр болзож илгээв.
Усны уртыг туулж
Газрын холд хїрэхдээ
Унах морьдоо гамнаж
Уулга хїнсээ хэмнэж
Урьдаас болгоомжтой яв!
Агт морьдоо муудуулбал
Амаа баривч хожимдоно.
Аливаа хїнсээ барвал
Арвилан хэмнэвч оройтоно.
Алсын тэр замд
Авлах гєрєєс олон бий.
Ан ав хийсээр
Алсын замыг бїї март.
Хїнсний нэмэр болгож
Хїрэлцэх хэмжээгээр авла.
Эрхэлсэн аваас ангид
Энгийн явах замд
Эр цэргийн морьдын
Эмээлийн худрагыг мулталж
Агтны хазаарыг амгайчилж
Аяар зєєлєн яв.
Чанд энэ журмыг
Чармайн сахиж явбал
Аяны хїн дураар
Авлан давхихаа болино.
Цээрлэх журмыг зєрчсєн
Цэргийн хїмїїсийг занч.
Таних хїн, миний
Таалал зарлигийг зєрчвєл
Та нар надад явуул.
Танихгїй хїн, миний
Таалал зарлигийг зєрчвєл
Та нар мэдэж шийтэг.
Уул нурууг алславч
Уг санаагаа нэгтгэж
Мєрєн голыг гатлавч
Мєн санаагаа нэгтгэж
Мєнх тэнгэрийн хїчинд
Мєрийн хїч нэмэгдэж
Гайт Тогтоагийн хєвїїдийг
Гартаа оруулж баривал
Тэднийг авчрах хэрэггїй
Тэнд нь чигийг ологтун!»
гэж зарлиг болов.
Чин зоригт Сїбээдэйд
Чингис бас хэлэв:
«Чи одоо яваад
Чивэлт мэргидийг сєнєє.
Балчир цагт минь тэд
Байн байн довтолж
Бурхан халдунд биднийг
Бултуулан сандаргаж байсан.
Єшєєт тэр мэргидїїд
Єнєє бас тангараглаад
Єєр зїг дутаав.
Уртын їзїїрт хїрч
Гїний ёроолд орж
Тєлєєс єшєєг ав!» гэж
Тємєр тэргийг хэрэглїїлэн
Їнэн итгэлтэй Сїбээдэйг
Їхэр жил илгээв.
«Далд оровч
Ил мэт санаж
Хол очивч
Ойр мэт бодож
Бидэнд итгэлтэй явбал
Дээд тэнгэр ивээж
Дэмжих болно» гэж
Баатар Сїбээдэйг мордоход
Бас зарлиг болов.
200. Найман мэргидийг эзэлж дуусвал, Наймантай хамт байсан Жамуха, улсаа алдаж, таван нєхєртэй тэнїїчилж яваад Танлу (Тагна) ууланд гарч нэгэн угалз алж шарж идэж байгаад Жамуха, нєхдєдєє хэлсэн нь: «Хэний хєвїїд энэ єдєр угалз алж, ингэж идэж байна?» гээд тэр угалзын махыг идэж байх завсар таван нєхєр нь Жамухыг гардан барьж Чингис хаанд авчирчээ. Жамуха, нєхдєдєє баригдаж ирээд Чингис хаанд хэлїїлсэн нь:
«Хар хэрээ
Халтар нугасыг
Барих болов.
Харц боол
Хан эзэндээ
Халдах болов.
Хаан анд минь
Хайрлаж єршєє.
Бор элээ
Борлог нугасыг
Барих болов.
Боол зарц
Бодот эзэндээ
Босч халдав.
Богд анд минь
Бодож уз» гэжээ.
Жамухын тэр їгэнд Чингис хаан зарлиг болруун: «Хаан эзэндээ халдсан хїнийг яаж орхих вэ? Тийм хїн хэнтэй нєхєрлєх вэ? Хаан эзэндээ халдсан харц ардыг ураг тєрлий нь хїртэл устга» гэж зарлиг болов. Тэгээд Жамухын нїдний ємнє тїїнд халдсан ардыг алав. Чингис хаан, Жамухад хэл гэж зарлиг болсон нь:
«Одоо бид хоёул
Ойртож бас нєхєрлєе.
Єнєє бодоход чи
Єрєєсєн арал болоод
Єєр санаа агуулахгїй биз.
Хамт хоёул нийлж
Харилцан найрамдаж
Умартсанаа сануулж
Унтсанаа сэрїїлж явъя.
Єєр замаар
Явсан боловч
Єлзийт сайн нєхєр минь
Мєн билээ чи.
Єшилдєн байлдах
Єдєр болоход
Єр зїрхээ
Євддєг билээ чи.
Ангид замаар
Явсан боловч
Анд сайн нєхєр минь
Мєн билээ чи.
Улайшран байлдах
Єдєр болоход
Уушги зїрхээ
Євддєг билээ чи.
Хэдэн жишээг хэлбэл:
Хэрэйд улстай бид
Хархалзан элээтэд
Хатгалдах цаг болоход
Тоорил ханы санааг
Тодруулж бидэнд хэлээд
Тун их туслав.
Бас Найман улсыг
Їгээр їхтэл сїрдїїлж
Амаар айтал сандаргаж
Аливаа байдлыг мэдэгдэж
Ач тус хїргэсэн билээ» гэж
хэлїїлжээ.
201. Жамуха їгїїлрїїн:
«Эрт єнгєрсєн цагт
Энхрий бага насанд
Хорхонаг Жубурын хєндийд
Хоёул их найрамдаж
Хан анд чамтай
Хайрт найз болж
Їл шингэх идээ идэлцэж
Їл мартах їг хэлэлцэж
Нэг хєнжил нємєрч
Нэг санал санаж явлаа.
Хєндлєнгийн хїнд хєєдєгдєж
Хєнєєх їгэнд автагдаж
Хажуугийн хїнд хатгагдаж
Хатгах їгэнд автагдаж
Хаан анд чамаас
Хагацан салаад би
Хар нїїрийнхээ арьсыг
Халцарч хуурсны адил
Хаан анд чиний
Халуун царайг харахаас
Халшран зовж явав.
Умарташгїй хэлэлцсэн
Урьдын їгийг санаж
Улаан нїїрнийхээ арьсыг
Уруулж євчїїлсний адил
Уужим сэтгэлт андынхаа
Ухаант царайг харахаас
Ухран зовж явав.
Хаан анд намайг
Хайрлан соёрхож
Хамтран нєхцєе гэжээ.
Нєхцєх цагт
Нєхцсєнгїй би.
Тэмїжин чи
Тїмэн улсыг
Тївшин болгож
Харь улсыг
Хамтатган захирч
Хамгийг эзэлсэн
Хаан болоод
Дэлхий дахин
Бэлэн байхад
Дэмий надаар
Юу хийх вэ?
Харанхуй шєнийн
Зїїд болж
Гэгээн єдрийн
Гэмтэн болж
Хаан андыг
Зовоох болно би.
Энгэрийн чинь бєєс
Эгмийн чинь єргєс
Болох биз би.
Атаат эмийн їгээр
Андаас салаад
Алжаан зовов би.
Энэ насны дотор
Эрхэм анд бидний
Энхрий нэр алдаршиж
Ургах нарнаас аваад
Шингэх наран хїртэл
Улс даяарт дуурьсав.
Сэргэлэн баатар чамд
Сэцэн эх заяажээ.
Эрэлхэг баатар андад
Эрдэмтэн дїї нар тєржээ.
Далан гурван хїлэгтэй
Дархан єрлєг нєхєдтэй
Далай Чингис чамдаа
Дарагдаж мєхєв би чинь.
Єєрийн эцэг эхээс
Єнчин бие хоцроод
Итгэх сайн нєхєргїй
Идтэй сайн дїїгїй
Илїї дутуу їгтэй
Их домогч эхнэртэй
Ийм байсан учраас
Тэнгэр эцгээс заяатай
Тэмїжин чамд дийлэгдэв би.
Анд нєхєр минь соёрхож
Амий минь їтэр тонилговол
Ариун зїрх чинь амарч
Амгалан жаргах болно.
Анд чи соёрхож
Асгарах цусыг гаргалгїй
Алуулж єршєє намайг!
Їхэж хэвтэх яс минь
Їржилт эх дэлхийд
Їїрд оршиж байгаад
Итгэлт андын ургийг
Ивээж тэтгэх болтугай гэж
Ийм ерєєлийг тавья.
Єєр тєрлийн би
Єндєр тєрєлт андын
Ємєг сїлдэнд дарагдав.
Хэлсэн їгий минь
Мартахгїй
Хэзээ ямагт
Дурдаж яваарай!
Одоо намайг тонилготугай!» гэж їгїїлбэл, эдгээр їгийг сонсоод Чингис хаан їгїїлрїїн:
«Анд нєхєр Жамуха
Анги тасархай явавч
Атаа хор санаж
Амиа хорлох їгийг
Арай хэлсэнгїй билээ.
Засарч чадах боловч
Засрахыг хичээхгїй байна.
Їзэх тєлгєєр мэрэглэвэл
Їхэх цаг нь болоогїй мэт.
Дээд язгуурын хїнийг
Дэмий хорлож болохгїй.
Хїний амийг хорлоход
Хїндэт шалтгаан хэрэгтэй.
Энэ тухайн шалтгааныг хэлбэл, урьд Жочи Дармала, Тайчар хоёр, адуугаа харилцан дээрэмдэлцэх їед Жамуха анд чи, буруу зан, бульхай явдал гаргаж, Далан балжууд гэдэг газар байлдаж, намайг Зээрэний хавчилд бачимдуулан айлгаснаа санаж байна уу? Одоо бас нєхєрлєе гэвэл зєвшєєрєхгїй байна. Амий чинь хайрлах боловч аргагїйд хїрэв гэж хэлэгтїн. Одоо чиний їгээр цус гаргалгїй нєгчїїлж, хїїрий чинь ил хаяхгїй, хїндэт ёсоор оршуулъя» гэж зарлиг болов. Тэнд Жамухыг їхїїлж хїїрийг оршуулав.
202. Тэгээд эсгий туургатан улс энх шударга болж, барс жил (1206) Онон мєрний эхэнд хуралдаж, есєн хєлт цагаан тугаа мандуулаад Тэмїжинд Чингис хаан (Далай хаан) цолыг єргєв. Мухулайд го ван (улсын ван) цолыг тэнд єгєв. Найманы Хїчїлїг ханыг нэхїїлэхээр Зэвийг мордуулав. Монгол угсаатан улсыг нэгтгэн барж, Чингис хаан зарлиг болруун:
«Улс тєрийг байгуулалцсан урьдын гавьяат нєхдєє угсаатан ноёд болгож, мятралгїй зїтгэсэн миний хайрт нєхдийг мянганы ноёд єргємжилж, соёрхлын їгийг хэлье» гэж зарлиг болов. Мянганы ноёдыг томилж тушаасан нь: 1. Мэнлиг эцэг, 2. Боорчи, 3. Мухулай го ван, 4. Хорчи, 5. Илугай, 6. Жорчидай, 7. Хунан, 8. Хубилай, 9. Зэлмэ, 10. Тїгэ, 11. Дэгэй, 12. Толун, 13. Їнгїр, 14. Чїлгэдэй, 15. Борохул, 16. Шигихутуг, 17. Хїчї, 18. Хєхєчї, 19. Хоргасун, 20. Усун, 21. Хуилдар, 22. Шилїгэй, 23. Жидай, 24. Тахай, 25. Цагаан гуа, 26. Алаг, 27. Сорхан-шара, 28. Булуган, 29. Харачар, 30. Хєхєчос, 31. Сїйхэтї, 32. Наяа, 33. Жунсо, 34. Хїчхїр, 35. Бала, 36. Оронартай, 37. Дайр, 38. Мїгэ, 39. Бужир, 40. Мїнгїїр, 41. Долоодай, 42. Бєгэн, 43. Худус, 44. Марал, 45. Жибгэ, 46. Юрїхан, 47. Хєхє, 48. Зэвэ, 49. Удутай, 50. Бала-чэрби, 51. Хэтэ, 52. Сїбээдэй, 53. Мєнх, 54. Халжа, 55. Хурчахус, 56. Гэїги, 57. Бадай, 58. Кишилиг, 59. Хэтэй, 60. Чаурхай, 61. Хонгиран, 62. Тогоонтємєр, 63. Мэгэтї, 64. Хадаан, 65. Мороха, 66. Дорибєхє, 67. Идухадай, 68. Ширахул, 69. Даун, 70. Дамачи, 71. Хауран, 72. Алчи, 73. Тобсаха, 74. Тунхуйдай, 75. Тобуха, 76. Ажинай, 77. Тїйдхэр, 78. Сачуур, 79. Жидэр, 80. Олар хїргэн, 81. Хингиадай, 82. Буха хїргэн, 83. Хурил, 84. Ашиг хїргэн, 85. Хадай хїргэн, 86. Чигу хїргэн, 87. 88. Алчи хїргэн, гурван мянган хонгирад, 89. 90. Буту хїргэн, 2 мянган Ихирэс, 91. 92. 93. 94. 95. Онгуудын Алхушдигид хури хїргэн, таван мянгат онгууд, ойн иргэнээс гадна, Монгол улсын мянгатын ноёдыг Чингис хааны томилсноор мянгатын ноёд ерэн таван хїн болов.
![La Historia Secreta de los Mongoles
[Imagen 17 - 12 KB]](img/17.gif)
203. Бас Чингис хаан хїргэдийн хамт эдгээр ерэн таван мянганы ноёдыг томилоод тэр дотор зарлиг болруун: «Ємєг туст нєхдєдєє єєр соёрхлыг єгье. Боорчи, Мухулай тэргїїтэн бусад ноёдыг ирїїлтїгэй» гэж гэр дотор байсан Шигихутугийг «Тэднийг урьж авчир» гэсэнд Шигихутуг їгїїлрїїн:
«Боорчи, Мухулай нар
Булт биднээс
Их тусалж
Илїї зїтгэсэн її?
Тэмдэглэн соёрхоход
Тэднээс би
Дутуу тусалж
Ядуу зїтгэсэн її?
Єлгийтэй цагаасаа би
Єндєр босгы чинь тїшиж
Єдий их сахалтай
Євгєн буурал болтлоо
Єєр санаа санасангїй
Єршєєлд чинь багтсаар ирэв.
Алмай бага наснаасаа би
Алтан босгы чинь тїшиж
Амандаа єдий сахалтай
Ахмад настай болтлоо
Алжааж бэрхшээсэн зїйлгїй
Аль чадахаар зїтгэв.
Хєлдєє хэвтїїлж
Хєнжилдєє хучиж
Хєвїїн адилаар
Хїмїїжїїлэв намайг.
Дэргэдээ хэвтїїлж
Дээлдээ хїчиж
Дїї мэтээр
Тїшиж єсгєв.
Одоо надад ямар соёрхлыг хайрлах вэ?» гэж хэлсэнд, Чингис хаан, Шигихутугт їгїїлрїїн: «Чи миний зургадугаар дїї биш її? Єргємєл дїї чамд єєрийн дїї нарын адилаар ємч хувийг олгоё. Бас чиний хїргэсэн ач тусыг бодож, есєн ослыг хэлтрїїлэх болгоё» гэж зарлиг болов. «Мєнх тэнгэрийн ивээлээр улс гїрнийг тохинуулж байхад чи, їзэх нїд, сонсох чих болж яв. Бидний эх ба дїї нар, хєвїїдэд эсгий туургатны дотроос эзлэх хувийг олгож, хавтсан їїдтэний дотроос харьяалах ардыг хувааж єг. Чиний тушаасан їгийг хэн ч єєрчилж їл болно» гэж зарлиг болов. Бас Шигихутугийг «Бїх улсын доторхи хулгайг цээрлїїлж, худлыг мохоож, їхїїлэх ёстойг їхїїлж, яллах ёстойг яллаж бай» гэж бїх улсын дээд заргач (шїїгч) болгов. Бас «Нийт улсын ємчийг хувааж заргыг шийтгэж, тїїнийгээ хєх дэвтэрт бичиж дэвтэрлэгтїн. Надтай зєвлєж, Шигихутугийн шийтгээд цагаан цаасан дээр хєх бичиг бичиж дэвтэрлэснийг ургийн урагт хїртэл їїрд хэн ч бїї єєрчилтїгэй» гэж зарлиг болов. Шигихутуг їгїїлрїїн: «Миний мэтийн єргєдєл (єргємєл) дїї, хааны дїїтэй адилаар хувь ємч авч яаж болох вэ? Хаан соёрхвол, байшин гэртэй, балгас хотын иргэдээс авъя» гэж єчвєл, «Чи єєрєє энэ хэргийг бїртгэж шийтгэх тул єєрєє мэдэж гїйцэтгэ» гэв. Шигихутуг єєрєє хаанаас соёрхлыг олж тєгсєєд гарч, Боорчи, Мухулай тэргїїтэн ноёдыг урьж оруулав.
204. Тэндээс Чингис хаан, Мэнлиг эцэгт зарлиг болруун: «Тєрєхийн хамт тєрєлцсєн, єсєхийн хамт єсєлцсєн єлзийт буянт чиний, єршєєл тус хїргэсэн нь єдий тєдий болжээ. Тэр дотроос тэмдэглэж хэлбэл, Ван хан эцэг, Сэнгїм анд хоёр намайг мэхэлж урьсанд очих замдаа Мэнлиг эцгийн гэрт хоновол, чи намайг ятгасангїй бол хар усанд живж, халуун галд тїлэгдэж їхэх билээ би. Тэр тусы чинь сэтгэж, ургийн урагт хїртэл їїрд мартахгїй. Тэр тусы чинь санаж, энэ эрхэм суудалд суулгаж он бїр осолдохгїй, сар бїр саатахгїй сайшаал шагналыг єгч, їрийн їрд хїртэл їїрд мялааж байя» гэж зарлиг болов.
205. Бас Чингис хаан, Боорчид їгїїлрїїн: «Насан бага цагт найман шарга морио алдаад гурван хоног нэхэж явах замд чамтай уулзсан билээ. Мунгинаж язаа надад тусалъя гэж чи гэртээ харьж, эцэгтээ хэлэлгїйгээр гїїний айрагтай суулгаа хээр орхиж, миний оготор хонгор морийг юїлж, орог шинхул морийг надад унуулаад єєрєє хурдан ухаа морио унаж, адуугаа эзэнгїй орхиод яаравчлан надтай бас гурван хоног дээрэмчдийг нэхсэн билээ. Бид хоёр, шарга морьдын минь дээрэмдсэн хїрээнд хїрээд, хїрээлсэн гэрїїдийн захад байсан шарга морьдыг гадагш хєєж дутааж авчрав. Чи Наху баяны ганц хєвїїн бєгєєд юу мэдэж надтай нєхєрлєсєн билээ? Чи їнэн сайхан сэтгэлээр нєхєрлєв. Тїїний хойно чамайг санасаар явж, би Бэлгїтэйг илгээж нєхєрлєе гэвэл, чи бєгтєр хонгороо унаж, бор єрмєг хэвнэгээ нємєрч єєрєє хїрч ирэв. Гурван мэргид бидэнд халдаж, Бурхан халдунг гурван удаа бїслэхэд чи бидний хамт бїслэгдэв. Бас тїїний хойно, Далан нємрєгт татаартай тулалдаж хоноход єдєр шєнє їргэлж хур зїсрэн оров. Тэр шєнє намайг унтуулах гэж нємрєгєє надад нємєргєєд, миний дээр борооны усыг дусуулахгїйгээр шєнє турш зогсохдоо чи єрєєсєн хєлєє ганц удаа сольж гишгэсэн билээ. Хїлэг баатрын шинж энэ мєн. Тїїнээс бусад чиний зїтгэлийн алийг хэлж барах вэ? Боорчи Мухулай хоёр, зєв явдлы минь зєвшєєрєн тэтгэж, буруу явдлы минь буцаан зогсоож энэ их сууринд хїргэв. Одоо бїгдийн дээр суулгаж, есєн удаа осол гаргавч ял хэлэлцэхгїй болгоё. Боорчи, баруун гарын Алтай орчмын тїмнийг мэдэж захиртугай» гэж зарлиг болов.
206. Бас Мухулайд Чингис хаан зарлиг болруун: «Хутула хааны бїжиглэх Хорхонаг-жубурын хєндийд саглагар модны ёроолд саатан буух цагт Мухулай, тэнгэрийн зайран (сїлд)-ы заасан їгийг тэмдэглэн хэлсний тул тэнд би [Мухулайн эцэг] Гїн гуаг дурсаж, Мухулайтай їг барилдсан билээ. Одоо тїїний ёсоор би их сууринд суусны тул Мухулайг ургийн урагт хїртэл улс гїрний го ван болгоё» гэж го ван нэр єгєв. «Мухулай го ван, зїїн гарын Харуун-жидїний хавийн тїмнийг мэдтїгэй» гэж зарлиг болов.
207. Чингис хаан, Хорчид їгїїлрїїн:
«Єчїїхэн балчир цагаас
Єдий болтол минь
Єлзийт нєхєр болж
Нойтонд хамт норж
Хїйтэнд хамт хєрч
Хїчээ єргєв чи.
Хол урьдын цагт
Хорчи чи мэргэлээд
Зэгнєж хэлсэн їгээ
Зєв болон тохирч
Тэнгэрийн єршєєл хїчээр
Тэр ёсоор бїтвэл
Гучин эхнэр авъя гэж
Гуйсан билээ чи.
Одоо чи хэлсэн їг бїтсэний тул эзэлж оруулсан улсын дотроос чи сайн эхнэр, сайхан хїїхнїїдийг сонгож ав» гэж зарлиг болов. Бас «Гурван мянган баарины дээр Тахай Ашиг хоёрын хамт Адаргины чинос, тоолис, тэлэнгїїд аймгийг нийлїїлж тїмэн иргэн болгоод Хорчи захирч, Эрчис мєрний дагуу ойн иргэнд хїртэлх нутгийг эзэмшин нутаглаж, бас ойн тїмэн иргэнийг даргалж мэдтїгэй» гэж зарлиг болов. «Хорчийн зєвшєєрєлгїйгээр ойн иргэн ийш тийш нїїж їл болно. Хорчийн їгийг зєрчигчдийг шийтгэтїгэй» гэж зарлиг болов.
208. Бас Чингис хаан, Жорчидайд їгїїлрїїн: «Чиний бїтээсэн эрхэм тусыг дурдвал, Хэрэйдтэй, Хархалзан элээтэд хатгалдан байлдах цагт Хуилдар анд тэргїїлэн байлдана гэсэн боловч, чухам хэргийг бїтээсэн нь чи мєн. Жорчидай чи довтолж ороод Жїрхин, Тїбэгэн, Дунгайд, Хори-шилэмїний мянган торгууд, шилдэг цэрэг бїгдийг дарсаар их гол хїчинд хїрч, Сэнгїмийн энгэсэг хацрыг харван шархтуулж, мєнх тэнгэрт ялахын їїдийг нээв. Сэнгїмийг шархтуулсангїй бол бид ямар болохыг мэдэхгїй. Жорчидай чиний хїргэсэн эрхэм их тус тэр байна. Тэндээс зайлж, Халх гол руу нїїхэд Жорчидай чамайг би єндєр уулын нємєр мэт ємєг болгон санаж явлаа. Тэндээс бид Балжун нуурт ундлахаар буув. Жич, Балжун нуураас Жорчидайг туршуул (алхинч) болгож Хэрэйдэд явуулсан билээ. Тэнгэр газрын ивээлээр бид хэрэйд иргэнийг номготгон дагуулав. Голлох Хэрэйд улсыг салгаж дарсан учраас дагалдах найман, мэргидийн зориг шантарч байлдаж чадахгїй буснив, Мэргид, найман нарыг бутран сарних завсар, Хэрэйдийн Жаха-хамбу, хоёр охиноо дагах шалтгаанаар харьяат нараа хамт авч їлдэв. Гэтэл тэр дайсагнаж одсон тул Жорчидай нэхэж, нэгэнт зайлан одсон Жаха-хамбыг заль аргаар барьж тонилгов. Тэр Жаха-хамбын улсыг талж эзлэв. Жорчидайн бас нэг тус нь энэ мєн»
Алалдах єдєр
Амиа хайрлахгїй
Ачийг хїргэж
Байлдах єдєр
Байраа алдахгїй
Баатарлан зїтгэсний тул
Чингис хаан, Ибага бэхи хатнаа Жорчидайд соёрхож єгєєд Ибагад їгїїлрїїн:
«Авир зангий чинь голсон биш,
Ариун їзэсгэлэнг чинь чамласан биш,
[ Хєлий чинь шивэртэй гэсэн биш,
Хєлсий чинь їнэртэй гэсэн биш, А. то. ]
Єврєє дулаацуулж
Хєлєє хучуулсан
Єєрийн хатан чамайг
Их тєрийн їйлст
Илт зїтгэсэн Жорчидайд
Ийнхїї соёрхох болов.
Хатгалдах цагт
Халх болж,
Хагацсан улсыг
Хамтатган єгч
Хутгалдан байлдахад
Хуяг болж
Хуваасан улсыг
Хурааж єгсєн
Жорчидайн ачийг хариулж, гавьяаг тэмдэглэхийн тул чамайг єгєв. Їїнээс хойш миний ургаас хаан ширээнд залгамжлан суугчид, энэ мэт тус хийснийг хариулсан ёсыг сэтгэж, миний їгийг єєрчлєлгїйгээр ургийн урагт хїртэл Ибагын ор суурь (нэр хїнд)-ийг бїї тасалтугай» гэж зарлиг болов. Бас Чингис хаан, Ибагад їгїїлрїїн: «Чиний эцэг Жаха-хамбу, чамд инж болгож Ашиг-тємєр, Алчиг хоёр тогоочийн хамт хоёр зуун хїнийг єгсєн билээ. Одоо чи урууд иргэнд очихдоо дурсгал болгож, надад инжийн хїмїїсээс Ашиг-тємєр тогоочоо нэгэн зуун хїний хамт єгч од» гэж авав. Бас Чингис хаан, Жорчидайд їгїїлрїїн: «Ибага хатнаа чамд єгєв. Чи дєрвєн мянган уруудаа мэдэж захиртугай» гэж соёрхож зарлиг болов.