La Historia Secreta de los Mongoles
[Imagen 1 - 5,42 KB]



Долдугаар бїлэг

ВАН ХАН СЄНЄСЄН НЬ

186. Хэрэйд иргэнийг доройтуулж, зїг зїг хувааж авав. Сїлддэй овгийн Тахай баатрын зарц болгож нэг зуун жїрхинийг єгєв. Бас Ван ханы дїї Жаха-хамбуд хоёр охин байсны эгч Ибагыг Чингис хаан єєрєє авч, дїї Сорхагтанийг хєвїїн Толуйд єгєв. Иймийн тул Жаха-хамбын харьяат ємчийн иргэнийг халдаж авсангїй, харин Жаха-хамбыг тэрэгний нєгєє арал мэт [надад тус болж] яв гэж соёрхож єршєєв.

187. Бас Чингис хаан, Ван ханы суудаг алтан асар, хэрэглэдэг алтан завьяа аяга ба асарач явсан ард сэлт, вангийн хажууд бараа боловч хэрэйд цємийг Бадай Хишилиг хоёрт олгож
«Хувьдаа зарцалж
Хундагаа бариулж
Хоромсгоо зїїлгэж
Ургийн урагт хїртэл
Удтал дархлан жаргатугай
[Та хоёр].
Алалдах дайнд явж
Авсан олзоо цємийг
Аминдаа ашиглаж байгтун.
Ан авд явж
Алсан гєрєєсєє цємийг
Хувьдаа хэрэглэж байгтун»
гээд, Чингис хаан бас зарлиг болруун: «Бадай Хишилиг хоёр, миний амийг аварч тус хїргэсний тул мєнх тэнгэрт ивээгдэж, Хэрэйд улсыг доройтуулж, єндєр сууринд хїрэв би. Одоо ба ирээдїйд ургийн ураг хїртэл миний суурийг залгамжлагчид, энэ хоёрын хїргэсэн тусыг їїрд санаж явтугай» гэж зарлиг болов.
Хэрэйд улсыг эзэлж
Хэнд ч дутаалгїй
Хэсэглэж хувааж авав.
Тїмэн тїбэгэнийг номготгож
Тїїнийг бїрнээ тасчиж
Тїгээн хувааж орхив.
Олан дунгайдыг дарж
Орой болохын ємнє
Огтчин хувааж авав.
Цус урсгах дуртай
Цуут жїрхин овгийг
Цугийг хувааж эзлэв.
Хэрэйд иргэнийг сєнєєж тэр євєл, Абжиа хїдгэр гэдэг газар євєлжив.

188. Ван хан Сэнгїм хоёр дутааж гараад Дидиг сахалын Нэхїн ус гэдэг газар Ван хан ангаж усан дээр очоод найманы харуулын Хорису-бэчи гэгч хїнтэй тохиолдов. Хорису-бэчид Ван хан, «Би Ван хан мєн» гэж хэлсэн боловч, тэр таньсангїй ба їнэмшсэнгїй, Ван ханыг барьж аваад алжээ. Сэнгїм, Дидиг сахалын Нэхїн усан дээр очилгїй тойрон гарч, цєл газар ус эрж явтал, хэсэг хулан ялаархан зогсож байхыг їзээд Сэнгїм, мориноос бууж, морио агтач Хєхєчїд бариулаад, хуланг мярааж одов. Сэнгїм, агтач Хєхєчї, Хєхєчїгийн эхнэр гурвуул явсан ажээ. Гэтэл агтач Хєхєчї, Сэнгїмийн морийг хєтлєєд гэдрэг буцан хатирвал тїїний эм їгїїлрїїн:
«Алттыг ємсєхєд
Амттыг идэхэд
Амраг Хєхєчї минь гэж хайрлаж
Асран санаж билээ.
Харин одоо чи
Хан Сэнгїмийг орхиж
Хаяж дутаах буюу?»
гэж хоцрохыг завдвал, Хєхєчї їгїїлрїїн: «Чи Сэнгїмийн эхнэр болох гэв її?» гэвэл, эм нь їгїїлрїїн: «Чи намайг нохой мэт ичїїргїй амьтан гэх буюу? Чи алтан хундагыг нь орхитугай. Ядахдаа ус уух савтай їлдэг» гэвэл, Хєхєчї алтан хундагыг нь хойш хаяад хатиран одов. Агтач Хєхєчї буцаж ирээд Чингис хаанд очиж: «Сэнгїмийг тийнхїї цєлд явган хаяад ирэв» гэж ярилцсан їгээ бїрнээ айлтгавал Чингис хаан зарлиг болруун: «Гагцхїї эмийн нь амийг єршєєе. Нєгєє агтач Хєхєчї, хан эзнээ хаяж ирсэн, хараахан итгэж болохгїй хїн» гэж цавчиж алав. [ Сэнгїм, Ашиг балгасыг дайрч, Тївд оронд сууж байсан боловч, нутгийн ардад хавчигдаж дутааж гараад Кашгарт ирэв. Тэндхийн ноён Келж, Сэнгїмийг барьж алсан ба эхнэр хїїхдийг Чингис хаанд хїргэж єгєв гэдэг їг байдаг. Рашид ].

189. Найманы Таян ханы эх Гїрбэсї їгїїлрїїн: «Ван хан, эртний их хан билээ. Толгойгий нь авчрагтун. Хэрэв мєн бол бид тахия» гэж Хорису-бэчид элч илгээн, Ван ханы толгойг огтолж авчруулбал чухам мєн тул цагаан олбог дээр оршуулж, идээ шїїс єргєн, бэрээд (бэрїїд)-ээ бэрлїїлж, хуур хуурдуулж, идээ шїїс тавьж, хундага єргїїлж тахив. Тэгж тахиж байтал, тэр толгой инээсэнд инээв гэж Таян хан хилэгнэж хэмхчин гишиглїїлэв. Їїнд Хїгсэї сабраг їгїїлрїїн: «Їхсэн ханы толгойг огтолж авчраад хэмхчин хаяж яаж зохих вэ? Манайхны нохой муухайгаар улин хуцах болов. Урьд Инанча Билгээ ханы хэлсэн нь:
«Эр намайг єтєлсєн хойно
Эхнэрий минь залуу байхад
Эрх тэнгэрийн элбэрлээр
Энэ Таян тєрсєн билээ.
Торлог гуа биетэй
Тормогор бор хїї минь
Ард дорд олноо
Асран захирч чадах болов уу?»
гэж байсан билээ. Одоо
Хар нохой муу ёроор хуцах болов.
Хатан Гїрбэсї
Хамаг хэргийг мэдэх болов.
Хан Таян чи
Халшрах зєєлєн хїн байна.
Ан гєрєє хийхээс єєр, мэдэх эрдэм чадалгїй ажээ» гэвэл, Таян хан їгїїлрїїн: «Дорно зїгийн цєєн монгол омогдоод байх болов. Эртний сурвалжит Ван ханыг элдвээр айлган дутаалгаж энэ саяхан їхїїлэв. Тэгээд тэд, бїгдийг эзлэн хаан болох санаатай юу? Тэнгэрийг улам гэгээн гэрэлтэй болгохын тул нар сар хоёр байдаг биз. Гэтэл, газар дээр хоёр хан байж яаж болно (газар дээр юуны тул хоёр хан байх хэрэгтэй вэ). Одоо тэр хэдэн монголыг эзэлж авчиръя» гэжээ. Тїїнд эх Гїрбэсї нь їгїїлрїїн: «Юу хийнэ! Тэдний монголчууд
Ханхлах муу їнэртэй
Хар муухай хувцастай тул авчирч юу хийнэ?
Холхон байвал дээр бий. Гагцхїї шилдэг сайн охид бэрээдий нь авчраад гар хєлий нь угаалгавал їнээ, хонь, саалгаж болох мэт» гэвэл Таян хан їгїїлрїїн: «Тэд ямар боловч [хамаагїй] бид Монголд очиж хоромсого саадгийг хураан авчиръя (эзлэн авчиръя)» гэжээ.

190. Эдгээр їгийг сонсоод Хїгсэї сабраг баатар їгїїлрїїн: «Та хэтэрхий их їг хэлж байна. Аяа, Торлог хан минь ингэж болох буюу? Болигтун» гэж Хїгсэї сабраг хэдийгээр ятгавч [їгийг сонссонгїй]. Торбиташ нэрт элчийг онгуд аймгийн Алахуш-дигитхурид томилон явуулж хэлїїлсэн нь: «Энэ дорно зїгийн цєєн монгол омогдох болов. Чи баруун гар болж морд. Би эндээс хамсаж хоёулаа тэр хэдэн монголын хоромсгыг булаан авъя» гэж илгээжээ. Тэр їгэнд Алахуш-дигитхури їгїїлрїїн: «Би чиний баруун гар болж чадахгїй» гэж явуулаад, Ю-Хунан нэрт элчээ зарж Чингис хаанд хэлїїлсэн нь: «Найманы Таян хан, чиний хоромсгыг булааж авъя. Намайг баруун гар бол гэсэнд би эс зєвшєєрєв. Одоо би чамайг болгоомжилтугай гэж энэ учрыг мэдэж илгээв. Дайсанд чи хоромсгоо автуузай» гэж илгээжээ. Тэр цагт Чингис хаан, Тэмээн хээр гэдэг газар ав хийж байсан ба Тїлхинчэїд гэдэг газрыг хомрон агнаж байхад Алахуш-дигитхурийн явуулсан элч Ю-Хунан ирж хэл хїргэв. Энэ мэдээг сонсоод мєн авын газар «Яах вэ?» гэж зєвлєлдвєл, олон хїн їгїїлрїїн: «Бидний агт туранхай байна. Одоо яах ч аргагїй [ намар, агтаа таргалсан хойно байлдъя. Рашид ]» гэвэл, Отчигин ноён їгїїлрїїн: «Агтыг туранхай гэж шалтгаацаж яаж болно? Миний морьд тарган байна. Ийм мэдээг сонсоод зїгээр сууж болох уу? [ Нэгэнт ийм мэдээ сонссон тул даруй байлдаар мордъё. Хєдлєлгїй сууж байгаад Таян ханд автагдвал энэ газар монголчууд, Таян ханд эзлэгдсэн гэх муу нэр їлдэх бишїї. Байлдсаны хойно тэд дийлэх, бид дийлэх алин болохыг гагцхїї мєнх тэнгэр мэднэ. Рашид ]» гэв. Бэлгїтэй ноён їгїїлрїїн:
«Амьд яваа байтал
Алтан хоромсогоо алдвал
Амьд явсны хэрэг юун?
Нум сумаа барьсаар
Саадаг хоромсогоо дэрлэсээр
Ясаа хээр орхихоос
Эрхэм сайн їхэл
Эр хїнд байх буюу?
Ар найман улс
Агуу их нутагтай
Ард иргэн олонтой
Адуу мал баялагтай гэж
Их сїр бадруулан
Ийм їг хэлж байна.
Харин энэ далимд
Халдаж бид очвол
Нутаг усыг эзэлж
Нум сумыг булаахад
Бэрхгїй.
Одоо бид довтлон очвол
Олон адуугаа хурааж амжихгїй
Орхиод дутаах нь магадгїй бишїї
Орд гэрээ ачиж чадахгїй
Хаяад зайлах нь лавтай бишїї.
Олон харьяат ард нь
Ой тайгад шургалж
Осолдон самуурах биз.
Одоо ийм їгийг сонссоор байж
Огт зїгээр єнгєрїїлж болохгїй
Олон даяар байлдаар мордъё» гэв.

191. Бэлгїтэй ноёны энэ їгийг Чингис хаан зєвшєєрч аваас буугаад Абжиа Хїдгэрээс нїїж, Халх голын Ор нугын хэлтгий хад гэдэг газар очиж буугаад цэрэг ардаа бїртгэн тоолов. Чингис хаан, цэргээ хуваарилж, мянганы ноён, зууны ноён, арваны ноён ба [тэргїїлэн захирах их] чэрби нарыг томилов. Додай чэрби, Доголху чэрби, Єэлэн чэрби, Толун чэрби, Бучаран чэрби, Сїйхэтї чэрби, энэ зургаан чэрби тїшмэлийг тэнд томилов. Цэргїїдээ арван, зуун мянган болгон хуваарилж дуусаад, бас наян хэвтїїл (шєнийн манаач), далан торгууд (торгон цэрэг), хишигтэн (ээлжийн харгалзагч) нарыг тусгайлан томилж, їїнд мянганы ноёд, зууны ноёдын хєвїїд дїї нар ба сул ардын (чєлєєт иргэний) хєвїїд дїї нарын дотроос эрдэм чадалтай, бие бялдар сайтайгий нь ялгаж оруулав. Чингис хаан тэнд Архай Хасарыг єршєєн дотнолж: «Мянган сайн баатрыг шилж автугай! Байлдах єдєр ємнє минь явж байлдтугай! Ерийн єдєр, миний шадар хишигтэн болж явтугай!» гэж зарлиг болов. Бас «Далан торгуудыг Єэлэн чэрби ахалж явтугай! Худус-халчантай зєвлєж явтугай!» гэв.


La Historia Secreta de los Mongoles
[Imagen 16 - 10,5 KB]

192. Бас Чингис хаан зарлиг болруун: «Хорчин (нум сум агсагчид), торгууд, хишигтэн буурч (тогооч), хаалгач агтач нар єдєр бїр хишиглэн (ээлжлэн) сэргийлэх хамгаалах ажлыг гїйцэтгэж байгаад уг їїргээ нар шингэхийн урьд хэвтїїлийн хїмїїст шилжїїлж єєрсдєє агтанд гарч хонотугай! Хэвтїїлийн хїмїїс шєнє ээлжээр їїдэнд зогсож, гэрийг тойрч манаж байтугай! Хорчин, торгууд биднийг єглєєний хоол идмэгц ирж хэвтїїлийн хїмїїсээс їїрэг хїлээн авч, урьд ёсоор сууриа эзэлж харгалзаж сахиж явтугай! Гурван єдєр, гурван шєнє жасаалан явж дуусаад гурван шєнє [амарч] хонотугай! Хорчин нар хэвтїїлийн їїргийг гїйцэтгэж сольж явтугай!» гэж зарлиг болов. Тэгээд цэргїїдээ мянга мянгаар хуваарилж дуусаад, чэрби ноёдыг томилж, наян хэвтїїл, далан торгууд, хишигтэн нарыг томилж, Архай Хасарыг шилдэг баатруудын дарга болгож, Халх голын Ор нугын хэлтгий хад гэдэг газраас Найман улстай байлдахаар мордов. [ Тэр цагт мэргидийн Тогтоа, хэрэйд аймгийн ноёдын нэгэн бєгєєд дутааж ирсэн Алан тайж, Хутуг бэхиэр толгойлуулсан ойрд аймаг, жажирдай овгийн Жамуха, дєрвєн татаар, хатахин, салжиуд аймгууд цєм Наймантай нэгдсэн байжээ. Рашид ].

193. Хулгана жил (1204)-ийн зуны тэргїїн сарын арван зургааны улаан тэргэл єдєр тугаа тахиж мордоод Зэв Хубилай хоёрыг Хэрлэн єєд тагнуул болгож явуулав. Тэр хоёр явж Саарь хээрт хїрч, Ханхарханы (Хангай-ханы) эхэн дээр байсан найманы харуултай учрав. Тэд, харилцан тулалцаж байгаад найманы харуулд манай харуул, эмээлтэй эцэнхий саарал морийг автжээ. Найманы харуул тэр морийг барьж аваад «Монголын агт туранхай ажээ» гэлдэв. Манай их цэрэг Саарь хээрт хїрч буугаад «Одоо яах вэ?» гэж хэлэлцэхэд Додай чэрби, Чингис хаанд дуртган айлтгасан нь: «Бидний цэрэг цєєн бєгєєд замд чилж ядрав. Иймийн тул энд баахан саатаж агтаа цатгая. Саарь хээрийг дэлхэн бууж, амьд хїн тутам эр бїр шєнє таван анги гал тїлж галаар сїр бадруулъя. Найман нар олон гэнэ. Гэвч тэдний хан нь гэрээс гарч їзээгїй танхи хїн гэнэ. Бид галаар сїрдїїлэн тэднийг гєлрїїлж байх завсар бидний агт цадах биз. Агтаа амарч цадмагц найманы харуулыг дайрч гол хїчинд нь хїртэл хєєж оруулаад тэдний самгардах самбаанд байлдаж орвол болох уу?» гэж дуртгавал, энэ їгийг зєвшєєрч Чингис хаан зарлиг болруун: «Тийм бол галуудыг тїлэгтїн» гэж цэргїїдэд тушаал тунхаглав. Цэргїїд Саарь хээрт тарж буугаад амьд хїн бїр таван анги гал тїлэв. Найманы харуул, Ханхарханы тэргїїнээс шєнє олон галыг їзэж «Монгол цєєн гэсэн биш билїї? Одноос олон гал ноцож байна» гэж Таян ханд єнєєх барьсан муу эмээлтэй саарал морийг хїргїїлэв. Бас Таян ханд мэдїїлсэн нь: «Монголын цэргїїд Саарь хээрийг дїїртэл буужээ. Єдєр бїр ундрах ус шиг нэмэн ирж байх бололтой. Одноос олон гал ноцож байна, (Єдєр єндєр ууланд гарч байдаг болов уу? Шєнє талд од мэт олон гал ноцоож байна)» гэж илгээв.

194. Харуулын энэ хэл ирэхэд Таян хан, Хангайн Хачир усанд байв. Таян хан, энэ хэлийг аваад Хїчїлїг хан хєвїїндээ хэлж илгээрїїн: «Монголын агт туранхай ажээ. Одноос олон гал ноцож байна гэнэ. Монгол олон ажээ. Одоо бид,
Хар муусайн монголтой
Хатгалдаж нэгэнт эхэлбэл
Хагацахад бэрх болно.
Хацрыг жадалж байвч
Харсан нїдээ цавчдаггїй
Хар цусаа урсч байвч
Харьж огт буцдаггїй
Хатуужил ихт монголтой
Хамаагїй байлдаж болохгїй
Одоо Монголын агт туранхай байна. Бид, улсаа Алтай давуулан хєдєлгєж, цэргээ засацгааж монголчуудыг єдєєн даллаж, Алтайн єлгийг хїртэл нохой хэрэл хэрж займруулан чирэгдїїлж аваачвал бидний агт тарган тул гэдэс татран шавхарна. Монголын агт улам туранхилан ядрах болно. Тэр цагт бид ємнєєс нь довтлон оръё» гэж илгээжээ. Тэр їгийг сонсоод Хїчїлїг хан їгїїлрїїн: «Таян хан мєн аанай [муусайн] эм мэт зїрх алдаж, ийм їг хэлжээ. Монголчууд хаанаас олон байх вэ? Монголын олонхи, Жамухыг дагаж энд бидэнд байна.
Жирэмсэн эмийн шээх газраас
Хол яваагїй
Жижиг тугалын билчих газраас
Гарч їзээгїй
Эм Таян зїрх алдаж
Энэ їгийг хэлжээ» гэж
Эцэг Таян ханыг
Элдвээр дайран доромжилж
Элч хїнээ илгээв.
Эм гэх зэрэг доромжлон хараасан энэ їгийг сонсоод Таян хан їгїїлрїїн:
«Хїчїлїг хєвїїн чиний
Хїчирхэх бардах их боловч
Хїрэлцэн алалдах цагт
Хїнээс урьд шантрах биз.
Тэр их омгоо
Тэрс дайсанд гаргаасай!
Тэмцэж нэгэнт эхэлбэл
Зїгээр салах аргагїй»
гэв. Тэр їгийг сонсоод, Таян ханы дараахь их ноён Хорису-бэчи їгїїлрїїн: «Инанча Билгээ хан эцэг чинь
Адил зэргийн дайсанд
Араа їзїїлж яваагїй
Алалдах тулалдах єдєрт
Агтаа ухруулж їзээгїй
билээ. Єнєє чи юунд маргаашийн тєлєє зїрх алдана. Чиний ингэж зїрх шантрахыг мэдсэн бол чиний хатан эх Гїрбэсийг авчирч цэрэг захируулах билїї! Хєєрхий Хїгсэї сабраг баатар єтлєєд цэргийн цааз сулрав. Монголын жавшаан болох биз. Бид дийлдэх болно. Ай торлог Таян чи ялихгїй хїн ажээ» гээд хоромсгоо дэлдэж эргэж хатиран одов.

195. Тїїнд Таян хан хилэгнэж їгїїлрїїн: «Їхэх амь, зовох бие бїгд нэгэн адил бизээ. Тийм бол хатгалдъё» гэж Хачир уснаас хєдєлж, Тамир руу яваад Орхоныг гэтэлж, Наху гїний зїїн хормойг дайран, Цахир могод гэдэг газар хїрч ирэхэд Чингис хааны харуул їзэж «Найман хїрч айсуй» гэж хэл хїргэвэл їїнийг сонсоод Чингис хаан зарлиг болруун: «Олноос олон гарз гарна. Цєєнєєс цєєн гарз гарна» гээд эсрэг нь морилж (ємнєєс нь очиж) тэдний харуулыг хєєгєєд цэргээ засахдаа
«Харгана зорчлоор хатгалдаж
Нуур байрлалаар байлдаж
Цїїц хатгалдаанаар цємєрч тулъя»
гэлдэв. Тэгээд Чингис хаан єєрєє магнайд явж, Хасарт гол хїчээ захируулав. Отчигин ноёноор бэлтгэл агтыг захируулав.

Найман, Цахир могодоос буцаж, Наху гїний євєр уулын хормой хижин байжээ. Тэгээд найманы харуулыг бидний харуул хєєж, Наху гїний євєрт байгаа гол хїчинд нь хїрч очвол Таян хан їзэж, найманы хамт байлдахаар ирсэн Жамухаас асууруун: «Тэр сїрэг хонинд орж хотонд нь хїртэл хєєж яваа чоно мэт довтлогч ямар хїмїїс вэ?» гэвэл, Жамуха їгїїлрїїн: «Тэмїжин анд минь, дєрвєн нохойг хїний махаар тэжээж гинжнээс уяж байдаг билээ. Одоо манай харуулыг хєєж ирэгчид тэр дєрвєн нохой биз.
Ширмэн тємєр магнайтай
Шивээ хурц хэлтэй
Ган тємєр зїрхтэй
Гадас цїїцэн хошуутай
Галзуу дєрвєн нохой,
Тїмэн амьтныг хядахаар
Тємєр гинжнээс мултарч
Шууд барьж идэхээр
Шунахай шїлсээ савируулж айсуй.
Шїїдрээр унд хийж
Шїлсээр хоол хийж
Салхиар унаа хийж
Саадгаар нєхєр хийж явдаг
Зэв, Хубилай тэргїїтэй
Зэлмэ, Сїбээдэй дараатай
Тэмїжин андын тэжээсэн
Тэр дєрвєн ноход
Тэмїїлэн хїрч ирэв»
гэжээ. Таян хан їгїїлрїїн: «Тийм бол тэр муусайн амьтдаас хол байя» гээд хойш ухарч уул єєд єгсєв. Бас тэдний хойноос харайлан дїїлэн яваа хїмїїсийг їзэж, Таян хан, Жамухаас асууруун:
«Эрт тавьсан унага
Эхийн сїїг хєхєж
Эрхлэн давхин наадах мэт
Эрчлэн їсэрч яваа
Энэ хэдэн хїнийг
Эрхэм Жамуха мэдэх її?»
гэвэл, Жамуха їгїїлрїїн:
«Зэвсэгт эрийг айлгаж
Зэв тоногийг булаадаг
Илдэт эрийг няцааж
Илїї дутууг булаадаг
Идэт урууд, мангуд нар биз.
Баатар зоригт тэд
Байлдаан болох ойртсонд
Баярлан харайж явна» гэжээ.
Тэндээс Таян хан їгїїлрїїн: «Тийм бол тэр муусайнаас хол байя» гэж бас ухран уул єєд авирав. «Бас тэдний хойноос єлссєн шувуу мэт єрвєлзєн сєрвєлзєн ирэгчид хэн бэ?» гэж Таян хан асуувал, Жамуха хариу їгїїлрїїн:
«Тэр хойноос ирэгч нь
Тэмїжин анд мєн байна.
Хан Тэмїжин тэр
Хамаг биедээ цєм
Шєвєг хатгах зайгїй
Шєрєг тємєр ємсєж
Зїї шивэх завсаргїй
Зїймэл хуяг ємсєж
Єлссєн шувуу мэт
Єрвєлзєн сєрвєлзєн айсуй.
Уурласан араатан мэт
Урагш дїїлэн айсуй.
Найман аймаг та нар Монголыг їзмэгц, ишигний год ч їлдээхгїй [ийш тийш хувааж эзэлнэ) гэдэг байсан биш билїї? Одоо та нар їзтїгэй» гэв. Энэ їгийг сонсоод Таян хан їгїїлрїїн: «Ай тийм бол энэ уулын ам єєд бас авиръя» гэж уул єгсєж нилээд яваад Таян хан, Жамухаас асуув: «Бас тэр хойноос нь ирж яваа нїсэр амьтан хэн бэ?» гэвэл, Жамуха їгїїлрїїн:
«Хїндэт Єэлїн хатны
Хїний махаар тэжээсэн
Хїчит Хасар гэдэг
Хїї нь тэр мєн.
Гурван бухаар зїтгїїлэвч
Гулзайхгїй хїчтэй
Гунжин їхрийг идэвч
Цадахгїй ходоодтой
Хэдэн алд биедээ
Хэлхээ хуяг ємссєн
Хэрцгий догшин Хасар
Хэн бїхнийг идэхээр айсуй!
Хоромсого саадагтай хїнийг
Ховх татаад залгихад
Хомхой тэр Хасарын
Хоолойд тордоггїй гэнэ.
Амьд хїнийг бїхлээр
Авч шїїрээд залгихад
Аюулт тэр гайхлын
Аманд тээглэхгїй гэнэ.
Уур нь их хїрч
Урдах сумаа шїїрч
Ухасхийн харвахад
Уулын цаадах хїмїїс ч
Уул суманд оногдож
Ундуй сундуй їхэцгээнэ.
Хилэн нь их хїрч
Хийсвэр сумаа шїїрч
Хийн зїг харвахад
Хярын цаадах хїмїїс ч
Хяргах тэр суманд
Хядагдаж олноор їхэцгээнэ.
Их дэлж харвавал
Есєн зуун алд газар харвадаг
Татуу дэлж харвавал
Таван зуун алд газар харвадаг
Хїнтэй адил хїн биш
Хїнийг идэх мангас
Хїчит Хасар тэр
Хїрч ирж явна»
гэвэл, Таян хан їгїїлрїїн: «Тийм бол єндєр ууланд хоргодъё, дээш авиртугай» гэж уул єєд улам авирав. Бас Таян хан, Жамухаас асуув: «Тїїний хойно ирж яваа хэн бэ?» гэвэл, Жамуха їгїїлрїїн:
«Єэлїн эхийн отгон хїї
Єнєєх Отчигин тэр мєн.
Эрхэмсэг танхи учраас
Эрт унтдаг боловч
Эрэлхэг зоригтой хїн
Отгон хєвїїн учраас
Орой босдог боловч
Омог чадалтай эр.
Байлдаан їймээн болоход
Байрандаа хоцордоггїй
Баатар Отчигин тэр явна»
гэвэл, «Тийм бол уулын оргил дээр гаръя» гэж Таян хан хэлэв.

196. Жамуха, Таян ханд ийм їгийг хэлээд, найманаас хагацан салж, Чингис хаанд хїн явуулж хэлїїлсэн нь:
«Таян хан чамаас айж Тайга ууланд шургаж оров.
Ухаан алдтал айгаад тэр
Ууланд хоргодон авирч байна.
Тэмїжин чи хатуужиж хичээ.
Тэд сандран дутааж байна.
Эдний царайг ажиж харахад
Эсэргїїцэх чадалгїй болжээ.
Би нєхдийн хамт найманаас хагацав» гэж илгээв. Чингис хаан, наран орой болох хирд Наху гїний уулыг бїсэлж аваад хонов. Тэр шєнє найманууд буруулан дутаах гээд Наху гїний уулан дээрээс халтиран унаж, нурсан тїлээ мэт бие биеэ даралцаж ясаа хэмхчиж їхэцгээв. Маргааш нь Таян ханыг мохоож барив. [ Таян хан хїнд шархадсан тул даруй їхэв. Рашид ]. Хїчїлїг хан тусгаар байсан тул цєєн хїний хамт дутааж, Тамир гол хїрч нэхсэн цэрэгт гїйцэгдээд хїрээ бэхлэлтийг барьж байлдсан боловч бас тэсвэрлэсэнгїй, цааш дутааж [Буйраг хан авгадаа] очив. Найманы улс иргэнийг Алтайн єлгийд мохоож цємийг, эрхэндээ оруулж авав. [Жамуха баруун зїг дутаав] Жамухыг дагаж явсан жадаран, хатахин, салжиуд, дєрвєн, тайчууд хонгирад тэргїїтэн аймгууд тэнд Чингис хаанд дагаж оров. Таяны эх Гїрбэсї хатныг Чингис хаан авчруулж їгїїлрїїн: «Чи Монгол хїнийг муухай їнэртэй гэдэг билїї? Чи одоо юунд ирэв?» гэж тїїнийг Чингис хаан єєрєє авлаа. [ Таяны аймгаас нэг хїн дутаав, Хасар тїїнийг амьдаар барь гэсэнд Бат гїйцээд амьдаар барин ирэв. Їзвэл, євєрт нэгэн тамга бий. Хасар їгїїлрїїн: «Танай олон аймаг цэрэг цєм маныг дагаж байхад, чи энэ юмыг євєрлєж хааш одно?» гэвэл, тэр хїн їгїїлрїїн: «Миний бие, тушаалын газраа їхтэл сахина. Энэ тамгыг хуучин эзэндээ хїргэж єгье гэсэн билээ. Аз дутаж баригдав». Хасар їгїїлрїїн: «Чи аль овгийн хїн, ямар тушаалтай байсан бэ?» Тэр хїн їгїїлрїїн: «Би язгуураас уйгур газрын хїн. Нэр Тататунга. Миний эзэн энэ тамгыг надад тушааж, эд идшийг гаргах ба оруулах явдлыг надад тушаасан билээ». Хасар бас асууруун: «Энэ тамгыг юунд хэрэглэнэ?» Тататунга їгїїлрїїн: «Сайн хїнийг сонгож зарлиг бичиг явуулах аливаа їйлсэд хэрэглэнэ» гэвэл, Хасар сайшааж шударга элбэрэлт хїн гэж Тэмїжинд мэдїїлж, аливаа бичиг явуулахад хэрэглэхээр тэр тамгыг мєнхїї Тататунгад тушаав. Хасар, Тататунгыг багш барин, бичиг хууль, цэргийн бодлого тэргїїтэн олон зїйл бичиг утга заалгаж удалгїй сурав. Мэргэн гэгээний Алтан товчийн 23 дугаар бїлэгт бий ].

197. Мєн хулгана жилийн намар Хар талын їзїїр гэдэг газар мэргидийн Тогтоа бэхитэй Чингис хаан байлдаж, Тогтоаг дийлээд хєєж Саарь хээр гэдэг газар мэргидийн аймаг олныг дагуулан авав. Тогтоа, Худу Чулуун хоёр хєвїїн ба цєєн хїнийг авч дутааж одов. [Худу, Чулууны эхнэрийг Чингис хаан хєвїїн Єгэдэйд єгєв]. Мэргид иргэнийг эзлэгдэхэд увас мэргидийн тэргїїлэгч Дайр-Їсїн гэгч хїн [байлдах саналгїй гэж] єєрийн охин Хуланг Чингис хаанд їзїїлэхээр авчирч явтал, замд тохиолдсон монгол цэрэг саатуулах тул Бааридайн Наяа ноёнд Дайр-Їсїн учирч їгїїлрїїн: «Би энэ охиноо Чингис хаанд їзїїлэхээр явж байна» гэвэл, Наяа ноён їгїїлрїїн: «Охины чинь бид хамт аваачиж їзїїлье. Чи ганцаар одвол ийм самуун цагт тохиолдсон цэргїїд чамайг хорлох ба чиний охинтой самуурах тул хоёулаа хамт очъё. Чи намайг гурав хоног хїлээ» гэж дуртгаж хїлээлгэв. Тэндээс Наяа ноён Дайр-Їсїн хоёр, Хуланг авч Чингис хаанд хїргэв. Чингис хаан, Хуланг Наяа ноён, гэртээ гурав хоног хїлээлгэснийг сонсоод маш хилэгнэж «Чи энэ Хуланг ямар учиртай гэртээ хїлээлгэж байсан бэ?» гэж чангад тулган асууж засаглан шийтгэх гэж байтал, Хулан їгїїлрїїн: «Надад Наяа ноёны хэлсэн нь: «Би Чингис хааны их ноён билээ. Бид хамт хаанд бараалхаж очъё. Замын зуур цэргїїд самуурах болзошгїй» гэж ятгав. Хэрэв Наяа ноён учирч тусалсангїй бол бид завсрын цэрэгт баригдаж, тэдний жавшаан болох бишїї. Хай энэ Наяатай учирсан минь сайн болов. Одоо энэ Наяа ноёноос асуухын оронд хаан соёрхвол, тэнгэрээс заяасан, эцэг эхээс тєрїїлсэн махбоды минь шалгаж їзтїгэй» гэжээ. Бас Наяа ноён їгїїлрїїн:
«Хамаг олны эзэн
Хаан Чингис чамайг
Хайрлаж хїндлэхээс єєр
Хар санал нададгїй
Харь улсаас олзолсон
Хацар гуа хатад ба
Хатиртай сайн морьдыг
Хаан чиний юм гэж
Халдалгїй харж
Хавиралгїй сахидаг билээ.
Їїнээс єєр сэтгэлийг
Їнэхээр санасан буюу
Їйлдсэн зїйл байвал
Їхэхэд надад гомдолгїй»
гэжээ. Чингис хаан, Хулан хатны їгийг зєвшєєрч, мєн єдєр тэр даруй сорьж їзвэл, Хулан хатны єчсєн їг їнэн байсан тул Чингис хаан, Хулан хатныг соёрхож таалав. Наяа ноёны їг бас їнэн болсон тул «Їнэн їгтэй шударга хїн байна. Их їйл хэргийг тушаая» гэж єршєєж соёрхов.


La Historia Secreta de los Mongoles
[Imagen 3 - 948 B]
¡Haga clic aquн para volver al нndice!









WebZdarma.cz