La Historia Secreta de los Mongoles
[Imagen 7 - 4,71 KB]



Зургадугаар бїлэг

ХЭРЭЙД УЛСЫН МЄХСЄН НЬ

170. Тїїнийг сонсоод, Чингис хаан, Бадай Хишилиг хоёрын їгийг итгэж, мєн шєнє шадар байсан итгэлт нєхдєд мэдэгдээд, юм хїмээ орхиж хєнгєвчлєн мордов. Мау єндрийн хярд гарч явахад хойноо урианханы Зэлмээг цагдах харуул болгон тавив. Тэгж явсаар маргаашийн єдєр наран хэлбийхэд Хархалзан элээт хїрч їдлэн буув. Тэнд їдэлж байтал, Алчидайн агтач Чихитай Ядир хоёр сайхан билчээрт агтаа адуулж яваад Мау єндрийн єврєєр Улаан Бурхадыг дайран ирж яваа дайсны тоосыг їзэж, агтаа яаравчлан хєєж ирсэнд ажиглан харвал, їнэхээр Мау єндрийн єврєєр Улаан Бурхад гэдэг газарт тоос гарч байна. Чингис хаан, тэр тоосыг їзэж, Ван хан нэхэж айсуй гэж агт морьдыг бариулж ачаалан хєдлєв. Хэрэв тэр тоосыг урьдаас їзээгїй бол гэнэдэж болох билээ. Тэр цагт Ван хантай Жамуха ирж явсан ажээ. Ван хан, Жамухаас, асууруун: «Тэмїжин хєвїїнд бидэнтэй байлдаж чадмаар ямар хїмїїс байна?» гэвэл, Жамуха їгїїлрїїн: «Урууд, мангуд нар тїїнийг дагаж байгаа. Бодвол тэд байлдах биз.
Тойрч ирээд
Довтлон буудаг
Ташаалдаж ирээд
Даран ордог
Бараан алаг тугийг
Барьж явдаг
Бачит тэдгээр иргэн
Бага наснаас эхлэн
Байлдаж мэрэгжсэн тул
Ван хан та
Баахан болгоомжилбол зїйтэй» гэжээ.
Тэр їгийг сонсоод Ван хан їгїїлрїїн: «Тийм бол бид анханд Хадагиар толгойлуулан, Жїрхиний баатруудыг оруулъя. Тїїний хойноос Тїмэн тїбэгэний Ачиг-Ширїнг оруулъя. Тїїний хойноос Олан дунгайдын баатруудыг оруулъя. Тїїний хойноос Ван ханы мянган торгон цэргийг удирдан Хоришилэмїн тайж довтолтугай. Тїїний хойноос бидний их гол хїчин оръё» гэв. Бас ван хан їгїїлрїїн: «Жамуха дїї чи бидний бїх цэргийг зас (захирагтун)» гэвэл, Жамуха, олноос онцгой гарч нєхдєдєє їгїїлрїїн: «Ван хан, бїх цэргээ намайг захир гэж байна. Би Тэмїжин андтай байлдан ядаж байхад намайг харин цэргээ захир гэнэ. Їзвэл, Ван хан, надаас хэтрэхгїй дорой бєгєєд тїр нєхєрлєх хїн байна. Тэмїжин андад хэл оруулъя. Анд хатуужтугай» гэж Жамуха, Чингис хаанд эчнээгээр (далдуур) хїн явуулж хэлїїлсэн нь: «Ван хан, надаас асуув. «Тэмїжин хєвїїнд бидэнтэй байлдах ямар хїн бий?» гэж асуувал, би: «Урууд, Мангуд тэргїїтэї хэцїї баатрууд бий» гэж хэлбэл, Ван хан, Жїрхиний баатруудыг манлай болгож томилов. Тїїний хойноос Тїмэн Тїбэгэний Ачиг-Ширїнг томилов. [Тїїний хойноос] Олон дунгайдыг томилов. Тїїний хойноос Ван ханы мянган торгон цэргийн ноён Хоришилэмїн тайжийг томилов. Тїїний хойноос Ван хан, их гол цэргээ авч орно гэнэ. Бас Ван ханы хэлсэн нь: «Жамуха дїї, эдгээр бїх цэргийг захир» гэж надад итгэж хэлнэ. Їїнээс їзвэл, [энэ Ван хан] хялбархан нєхєр ажээ. Цэргїїдээ єєрєє захирч їл чадна. Би Тэмїжин андтай урьд байлдахад давдаггїй билээ. Гэтэл Ван хан, надаас дорой хїн байна. [Иймийн тул] Анд чи бїї ай. Хатууж» гэж илгээжээ.

171. Энэ мэдээг сонсоод, Чингис хаан їгїїлрїїн: «Уруудын Жорчидай авга чи юу гэж бодно? Чамайг манлай болгож явуулъя» гэвэл, Жорчидайг хариу хэлэхийн урьд Мангудын Хуилдар сэцэн їгїїлрїїн: «Чингис хааны ємнєєс бид урууд, мангуд манлайлан хатгалдъя» гэжээ. Тэгээд Жорчидай Хуилдар хоёр урууд, мангуд [цэрэг]-аа жагсааж, Чингис хааны ємнє мордохыг бэлтгэв. Тэгж байтал, Жїрхинээр толгойлуулсан дайсан хїрч ирэв. Тэднийг ирмэгц урууд, мангуд нар угтан байлдаж Жїрхинийг дарав. Гэтэл бас Тїмэн тїбэгэний Ачиг-Ширїн довтолж ирэв. Ачиг-Ширїн, Хуилдарыг щархдуулж хадны хавцалд мориноос унагав. Їїнийг їзээд мангуд нар буцаж Хуилдарыг хамгаалав. Жорчидай, урууд цэргээ удирдан байлдаж, Тїмэн тїбэгэнийг дараад цааш нэхэхэд Олан дунгайд эсэргїїцэн довтлов. Жорчидай бас дунгайдыг дарав. Цааш нэхэхэд Хоришилэмїн тайж, мянган торгуудаа удирдан угтаж байлдвал бас Жорчидай, Хоришилэмїн тайжийг мохоож дарахад Сэнгїм, Ван хан эцгээс зєвшєєрєл авалгїй эсэргїїцэн байлдаж, энгэсэг хацраа шархтаж унажээ. Сэнгїмийг шархтаж унахад хэрэйд бїгдээр тїїн дээр цуглаж очив. Тэднийг ийнхїї дарж шингэх наран, уул ташиж байхад манай цэрэг эргэж шархадсан Хуилдарыг унасан газраас аваад харьж ирсэнд мєн їдэш Чингис хаан, Ван хаантай байлдсан газраас хєдлєн зайлж хонов.

172. Тэнд хоноод маргааш їїр цаймагц, [хїмїїсээ] бїртгэвэл Єгэдэй Борохул Боорчи гурав їгїй ажээ. Чингис хаан їгїїлрїїн: «Єгэдэйтэй итгэлт нєхєд Боорчи Борохул хоёр хоцорчээ. Амьдравч, їхэвч тэр хоёр тїїнээс хагацахгїй» гэв. Манай цэргїїд шєнє морьдоо барьж хонов. Чингис хаан: «Хэрэв дайсан халдаж ирвэл байлдъя» гэж цэргээ бэлхэн байлгав. Єдєр гэгээн болоход хойноос нэгэн хїн хїрч ирэв. Їзвэл Боорчи ажээ. Чингис хаан, євчїїгээ дэлдэж: «Мєнх тэнгэр мэдтїгэй» гээд Боорчийг дуудаж асуувал, тэр їгїїлрїїн: «Байлдаанд миний морь шархдаж унасан тул, би явган гїйж явтал хэрэйдїїд Сэнгїмийн дээр цуглаж байх чєлєєгєєр ачаагаа хєглїїлсэн морийг олж бариад ачааг огтлон хаяж янгирцаг дээр нь унаад би єєрийн цэргийн мєрийг мєшгєн явсаар хїрч ирэв» гэв.

173. Бас хоромхон зуур болоод нэгэн морьтой хїн айсуй харагдав. Їзвэл, нэгэн хїн мэт байтал, дор нь хїний хєл мэт юм унжилзаж байна. Хїрч ирэхэд їзвэл, Єгэдэйн хойно Борохул сундалж (Єгэдэйг Борохул, эмээл дээрээ дїїрч) ирэв. Борохулын амны завьжнаас цус цувирч байна. Учир нь Єгэдэйн хїзїї, суманд шархадсан тул Борохул, тїїний асгарсан цусыг амаар шимж, зангирсан нєжийг завьжаар цувируулж ирэв. Чингис хаан їзээд нїднээс нулимс цувируулж сэтгэлээ зовж, даруй гал тїлїїлээд шархыг хайрч, Єгэдэйд унд єгч уулгаад, дайсан ирвэл байлдъя гэж хїлээж байв. Борохул їгїїлрїїн: «Мау єндрийн єврєєр Улаан Бурхадын зїг цааш дайсны тоос суунаглаж далд оров» гэвэл Борохулын тэр їгийг сонсоод: «Дайсан хэрэв халдаж ирвэл бид хатгалдан байлдах билээ. Дайсан тийнхїї дутаасан бол бид цэргээ засацгааж нэхье» гэж хєдлєв. Тэндээс хєдлєєд Улхуй шилїгэлжид [гэдэг голыг] чиглэн явж Далан нэмїргэ хїрэв.

174. Тэнд хойноос Хадаан-Далдурхан, эм хєвїїдээс салж хагас болж ирэв. Хадаан-Далдурхан ирээд Ван ханы їг гэж їгїїлрїїн: «Ван хан, хєвїїн Сэнгїмийг энгэсэг хацраа суманд шархтаж унахад дээр нь ирж хэлсэн нь:
«Хєндлєний хїнийг
Хєнєєх гээд
Хєєрхий биеэ
Хєсєрдїїлэв чи.
Хажуугийн хїнийг
Халдах гээд
Хацар энгэсгээ
Хатгуулав чи.
Хайрт хєвїїний
Хатгагдсаны тєлєє
Харь дайсныг
Халдан довтолъё»
гэвэл, Ачиг-Ширїн їгїїлрїїн:
«Эзэн хан минь
Эрхбиш болгоомжилж айлд.
[Эзэн хан тэргїїлэн
Энгийн харц бїгдээр]
Эс заяасан хєвїїний
Эрэл мєрєєдєл болж
Элдэв арга хийлгэж
Эвий бавий хэмээн залбирах бєлгєє.
Энэ залбирал бїтэж
Эхээс тєрєн заяасан
Эрхэм хєвїїн Сэнгїмийг
Энхрийлэн асарч сувилъя.
Монгол (Мєн гол)-ын олонхи, Жамуха, Алтан, Хучар нарыг дагаж бидний энд бий. Тэмїжинг дагаж гарсан монголчууд хаана холдох вэ? Морин унаатан, модон нємєртєн болов тэд (хїн бїр дєнгєж ганц морьтой бєгєєд гэргїй учраас модны нємєрт хоргодож байгаа). Тэднийг дагаж эс ирвэл бид очиж, морины хомоол мэт хормойлж авч ирье» гэв. Ачиг-Ширїний энэ їгэнд Ван хан їгїїлрїїн: «За, тийм бол хєвїїн эндэх болуузай. Хєвїїнийг асран сувил» гээд байлдааны газраас буцаж харив» гэв.

175. Чингис хаан, тэрхїї Далан нэмїргээс Халх [гол] руу хєдєлж явах зуур цэргээ бїртгэж їзвэл, хоёр мянган зургаан зуун хїн байна. Їїнээс нэгэн мянган гурван зуун хїнийг Чингис хаан авч Халх голын єрнєд этгээдээр нїїв. Нєгєє нэгэн мянган гурван зуун цэрэг, урууд мангудын хамт Халх голын дорнод этгээдээр нїїв. Тэгж нїїж явах замдаа хїнс олохын тул ав хийхэд Хуйлдар, шархаа эдгээгїй байтал, Чингис хааны ятгасан їгийг їл сонсон, гєрєєсєнд довтолж яваад шарх їгдэрч наснаас нєгчив. Тїїний ясыг Халх голын Ор Нугын хэлтгий хад гэдэг газар оршуулав.

176. Халх голын Буйр нуурт цутгах уулзрын газарт тэргэн эмээлтэй [ ор малтай А. то. ] тэнэмэл хонгирад нутаглаж байгаа гэж сонсож Чингис хаан їгїїлрїїн: «Эдний хонгирад эртнээс эхлэн, одоо хїртэл зээгийн зїсээр, охины єнгєєр явна гэх тэдний дууллыг дурдан сануулбал дуртайяа элсэн дагах биз. Хэрэв эсэргїїцвэл байлдаж эзлэгтїн» гэж Жарчидайгаар толгойлуулан урууд иргэнийг илгээвэл, хонгирад нар тїїнд элсэн оржээ. Элсэн орсон хонгирад нарыг Чингис хаан огт хєндсєнгїй.

177. Чингис хаан, хонгирадыг оруулаад тэндээс нїїж Тїнхэлэг горхины зїїн этгээдэд хїрч буугаад Архай Хасар, Сїхэхэй Жэїн хоёрыг элч болгон томилж [Ван ханд] хэлїїлсэн нь: «Бид Тїнхэлэг горхины зїїн этгээдэд буув. Энд євс сайн ургажээ. Агт морьд минь тамиржиж байна. Хан эцэгт минь ингэж їгїїлтїгэй: Хан эцэг минь, юунд хилэгнэж, намайг юунд айлгав? Муу хєвїїд, муу бэрїїд биднийг амар унтуулахгїй юунд айлгаж байна?
Сандайлж суух оры минь
Салбагануулан тїлхэж
Савсан гарах утаагий минь
Сацруулан хийсгэж
Санамсаргїй муу хєвїїнээ юунд
Сандруулан хєнєєв чи?
Хан эцэг минь чи
Хажуугийн ховч хїний
Халтай муу їгэнд
Хатгагдан юунд оров?
Хєвїїн миний тухай
Хєндлєнгийн муу хїн
Хєвсєргєн їгийг хэлж
Хєнєєн салгаж байна.
Хан эцэг минь, бид хоёр юу гэж хэлэлцсэн билээ? Зоргал хоны Улаан болдог гэдэг газар бид хоёр юу гэж хэлэлцсэн билээ?
Хорт могойн хэл
Хооронд минь хутгаж
Хов жив оруулбал
Холдож салалгїй, харин
Хоёр нїїрээр учирч
Хор хєнєєлийг тасалж байя
гэж хэлэлцсэнгїй билїї? Одоо хан эцэг минь чи хоёр нїїрээр уулзаж хэлэлцэлгїй юунд хєнєєж эхлэв?
Араат могойн шїд
Амрагийн хооронд орж
Ая эвийг эвдвэл
Ам хэлээр уулзан ярьж
Аливаа учрыг олж байя
гэж хэлэлцсэнгїй билїї? Одоо хан эцэг минь, чи ам хэлээр уулзан ярилгїй, ангижран юунд салав? Хан эцэг минь! Би цєєн боловч олноос дутахгїй, муу боловч сайнаас дордохгїй [чамд нєхєр тїшиг болж байсан]. Хоёр аралтай тэрэгний нэгэн арал хугарвал, їхэр тїїнийг чирч чадахгїй. Тэр мэт нэгэн арал чинь би биш билїї? Хоёр хїрдтэй тэрэгний нэгэн хїрд эвдэрвэл явж чадахгїй. Тэр мэт нэгэн хїрд чинь би биш билїї? Эрт єдєр Хурчахус буйруг хан эцгийн дєчин хєвїїний ах гэж чи хан болсон билээ. Чи хан болоод, Тай-Тємєр тайж, Буха-Тємєр хоёр дїїгээ алав. Бас чиний дїї Эрх-хар алагдахаас айж дутаан, найманы Инанча Билгээ ханд очиж амь хоргодов. Дїї нараа алав гэж Гїр хан авга чинь чамтай байлдахаар ирэхэд чи зуун хїн авч арай гэж амь гарч Сэлэнгэ рїї дутааж, Хараун-хавчил гэдэг газар шургав чи. Жич мэргидийн Тогтоад Ужаур їжин охиноо бялдуучлан єгч, Хараун-хавчлаас гараад Есїхэй хан эцэгт минь ирж: «Авга Гїр хаанаас улсы минь аварч єг» гэж гуйсанд, Есїхэй хан эцэг минь, чиний улсыг аварч єгєхийн тул тайчуудын Хунан Бахажи хоёроор удирдуулан цэрэг засан мордуулж, Гурван Тэл гэдэг газар байгаа Гїр ханыг [дарж тїїнийг дєнгєж] хорь гучин хїний хамт Хашин (тангуд) оронд дутаалгаж, чиний улсыг аварч єгсєн билээ. Тэр цагт чи Туул голын Хар шугуйд Есїхэй хан эцэгтэй анд бололцоод Ван хан эцэг чиний баясч хэлсэн нь: «Энэ хїргэсэн тусы чинь ургийн ураг хїртэл [мартахгїй] ачийг хариулахыг тэнгэр газрын ивээл мэдтїгэй» гэж биширч хэлсэн билээ. Тїїний хойно [чиний дїї] Эрх-хар, найманы Инанча Билгээ ханаас цэрэг гуйж аваад чамтай байлдахаар ирэхэд чи улсаа орхиж, цєєн хїнтэй амь хоргодон дутааж, хар хятадын Гїр ханыг Сартуулын нутаг Чїй мєрєнд байхад хїрч очоод тэнд нэгэн жил бололгїй бас Гїр ханаас салж, Уйгур нутаг ба Тангуд газраар тэнэж, таван ямаа шєрєглєн сааж, тэмээний цус ханаж идсээр ганц сохор халиун морьтой хїрч ирэв чи. Есїхэй хан эцэг минь, чамайг ингэж ядарч явааг сонсож урьд анд бололцсоноо сэтгэж, Тахай Сїхэхэй хоёрыг элч болгож угтуулсан ба би єєрєє Хэрлэн мєрний Бїрги эргээс угтан мордож, Гїсэїр нуурт бид золголдов. Чамайг ядаж ирэв гэж гувчуур татаж єгсєн ба урьд эцэгтэй минь анд бололцсон ёсоор Туул голын Хар шугуйд бид хоёр эцэг хєвїїн бололцсон биш билїї? Тэгээд тэр євєл чамайг бид хїрээн дотроо оруулж тэжээв. Тэр євєл євєлжиж зун єнгєрєєд намар нь мэргидийн Тогтоа бэхийг байлдахаар мордож, Хадиглиг нурууны Муруч сэїл гэдэг газар хатгалдаж, Тогтоа бэхийг Баргужин тєхїмийн зїг хєєж, мэргид иргэнийг эзлэн, адуу мал, орд гэр ба хїнс тариа хїртэл цємийг авч энэ бїгдийг би хан эцэг чамд єгсєн билээ.
Єлсєх єдєрт чинь
Єршєєж тэжээсэн би.
Єнчрєх сард чинь
Ємєглєж тэтгэсэн би
Бас бид Гїчїгїдийн Буйруг ханыг Улуг таг (уул)-ийн Сохог ус гэдэг газраар Алтайг давуулан хєєж, Їрїнгї гол хїргэж, Хишилбаши нуурт тїїнийг барьж сєнєєв. Тэндээс харьж ирэхэд найманы Хїгсэї сабраг баатар, Байдраг голын билчирт цэргээ засаж, [байлдахаар тосч байсан ажээ. Бид хоёр мєн байлдахаар цэргээ засаж иртэл] нэгэнт їдэш болсон тул маргааш байлдъя гэж засацгааж хоновол хан эцэг минь, чи буусан газраа олон гал тїлж орхиод мєн шєнє Харсэїл голыг єгсєн хєдлєв.

Бид маргааш єглєє нь їзвэл, чи буусан газраа їгїй болсон тул «Биднийг энэ орхисон гал мэт хаясан ажээ» гэж бид хєдєлж, Эдэр Алтайн билчрээр гэтэлж, Саарь хээр гэдэг газар очиж буув. Тэнд чамайг Хїгсэї сабраг баатар нэхэж очоод Сэнгїмийн эм хєвїїд ба эд хєрєнгє, албат ардыг цєм булаан авч, хан эцэг чамайг Тэлээтї амсар гэдэг газар байх їед нэхэн байлдаж, зарим албат иргэн ба адуу малыг булаан авав. Чамайг дагаж явсан мэргидийн Тогтоагийн хєвїїн Худу Чулуун хоёр, тэр жавшааныг тохиолдуулж, албат иргэнээ авч эцэгтээ нийлэхээр Баргужин тєхїмийн зїг дутаан хєдлєв. Тэр цагт чи: «Найманы Хїгсэї сабрагт эд хєрєнгє ба албат иргэдээ булаагдав. Хєвїїн минь дєрвєн хїлэг баатраа явуулж тусална уу» гэж гуйсанд, би чам шиг ийм санаа агуулалгїй, даруй Боорчи, Мухулай, Борохул, Чулуун дєрвєн хїлэг баатраа цэргийн хамт илгээсэн билээ. Миний дєрвєн хїлэг баатар очихын урьд Улаан хос гэдэг газар Сэнгїм байлдаж байгаад мориныхоо гуяыг шархтуулж баригдахад хїрч байтал, миний дєрвєн хїлэг баатар хїрэлцэн очиж Сэнгїмийг авраад албат хєрєнгє ба эм, хєвїїд сэлтийг аварч єгєв. Тэр цагт хан эцэг чи биширч їгїїлрїїн: «Хєвїїн Тэмїжин дєрвєн хїлэг баатраа явуулж, миний алдагдан барсан улсыг аварч єгєв» гэж хэлсэн билээ.

Одоо хан эцэг минь, би ямар хэрэгт буруудаж, чиний хилэнг хїргэв. Ингэж буруушаан хилэгнэсэн учраа Хубарихури, Итїргэн хоёр элчийг томилон ирїїлж хэлтїгэй. Энэ хоёрыг эс явуулбал ондоо хїнийг илгээвч болно» гэж илгээв.

178. Ван хан энэ їгийг сонсоод їгїїлрїїн: «Ай халаг.
Сайн хєвїїнээсээ салж
Сайхан тєрєє гутаав би.
Эрхэм хєвїїнээс хагацаж
Эвдрэх їйлийг хийв би»
гэж гэмшиж їгїїлрїїн: «Одоо хєвїїн [Тэмїжин]-ээ їзэж муу сэтгэвэл энэ мэт цусаа урсгая» гэж андгайлж, чигчий хурууныхаа єндгийг хутгаар хатгаж, цусыг цувируулж аваад єчїїхэн саванд хийж «Хєвїїнд минь єг» гэж илгээв.

179. Бас Чингис хаан, Жамуха андад хэлїїлсэн нь: «Хартай муу сэтгэлээр хан эцгээс минь хагацуулав чи. Бид хоёрын хэн эрт боссон нь хан эцгийн хєх хундагаар [айраг] уух бїлгээ. Ямагт би урьд босч уудаг байсан тул чи атаарх сан биз. Одоо чи хан эцгийн хєх хундагаар чадах чинээгээр уугтун. Чи хэдийхэн хороох вэ» гэж илгээв. (Чингис бага насанд Ван ханы гэрт байснаа дурдаж байгаа бололтой). Бас Чингис хаан, Алтан Хучар хоёрт хэлїїлсэн нь: «Та хоёр намайг тэвчиж шууд урвах гэв її? Мэхлэн урвах гэв її? Хучар чамайг Нэгїн тайжийн хєвїїн тул «Чи хан бол» гэж бидний хэлэхэд чи хан эс болов. Алтан чиний эцэг Хутула хан, бид бїхнийг захирч явахад чи мэдэлцэж байсан тул Алтан чамайг хан бол гэвэл, чи бас зєвшєєрсєнгїй.

Бардан баатрын хєвїїдээс ахмад їеийн хїмїїс болох тул Сача Тайчу хоёрыг хан бол гэж ядав би [тэр хоёр бас зєвшєєрсєнгїй]. Та нарын алин нь ч хан болохгїй тул би та нарт хан єргємжлєгдєєд захирч явав. Таныг хан болсон бол би
Єрсєх дайн болоход
Ємнє нь уулгалан яваад
Єндєр хєх тэнгэрийн
Єршєєл ивээлд орж
Єстєн дайсныг дарвал
Єнгєтэй сайн охидыг авчирч
Єєдтэй сайн морьдыг олзолж
Єндєр эзэн тандаа барих бїлгээ.
Ойн гєрєєсийг авлах цагт
Ойртуулж шахаж єгєх билээ.
Хадын гєрєєсийг авлах цагт
Хавьтуулж шахаж єгєх билээ.
Гууны гєрєєсийг авлах цагт
Гуяыг нийлтэл шахаж єгєх билээ.
Хээрийн гєрєєсийг авлах цагт
Хээлийг нийлтэл шахаж єгєх билээ.
Одоо та нар хан эцэгт минь їнэнчээр нєхєрлєж явтугай. Та нарыг буцамтгай гэдэг билээ. Битгий дахин урваж одогтун. Та нар Чаутхури (Чингист Алтан улсын Вангин чансангийн єгсєн цол. Энэ тухай 134 дїгээр зїйлд уз)-ийн садан энэ ажээ гэж бїї хэлїїлэгтїн. Гурван мєрний эхэнд бусдыг бїї нутаглуултугай» гэж илгээв.

180. Бас Чингис хаан, Тоорил дїїдээ їгїїл гэж їгїїлрїїн: «Чамайг дїї гэсний учир нь, урьд нэгэн цагт Тумбинай, Чархай Лянхуа хоёр, байлдаанд яваад Огда гэдэг боолыг барьж ирсэн билээ. Огда боолын хєвїїн Сїбэхэй боол бїлгээ. Сїбэхэй боолын хєвїїн Хєхєчї-хирсаан, Хєхєчї-хирсааны хєвїїн Ехэй-хонтагар бїлгээ. Ехэй-хонтагарын хєвїїн Тоорил чи, хэний улсыг эзлэх санаатай тэгж бялдуучлан явна? Миний улсыг Алтан Хучар хоёр хэнд ч мэдїїлэхгїй нь лавтай биз. Иймийн тул чамайг дїї гэж нэрийднэ,
Элэнцийн їеийн
Иштэй боол чамд
Эрхэмлэж хэлэх їг минь
Энэ байна
Хуланцын їеийн
Хувьтай боол чамд
Хуурмаггїй хэлэх їг минь
Энэ байна»
гэж илгээв.


La Historia Secreta de los Mongoles
[Imagen 14 - 8,17 KB]

181. Бас Чингис хаан, Сэнгїм андад їгїїл гэж їгїїлрїїн: «Би эцгийн дээлтэй тєрсєн хєвїїн ажээ. Чи нїцгэн тєрсєн хєвїїн ажээ. Хан эцэг бид хоёрыг нэгэн адил асардаг, їїнд, Сэнгїм чи атаархан завсардуулж намайг хєєлгєв. Одоо чи хан эцгийн элгийг эмгэнїїлэхгїй, зїрхийг зїдїїлэхгїй, єглєє їдэш орж гарч санааг баясган, сэтгэлийг сэр гээж яв. Чи эртний санаснаа їл тавин, хан эцгийг амьд байтал, хан болох гэж эцгийн сэтгэлийг битгий зовоо. Сэнгїм анд чи Билгээ бэхи Тодойн хоёрыг элч болгож надад илгээ» гэж явуулав. Бас їгїїлрїїн: «Надад хан эцэг, Сэнгїм анд, Жамуха анд, Алтан, Хучар, Ачиг-Ширун, Хачиун тус бїр хоёр хїнийг элч болгож ирїїлнэ її» гэж Архай Хасар, Сїхэхай жэїн хоёрт энэ їгсийг цээжлїїлж илгээв. Энэ їгийг сонсоод Сэнгїм їгїїлрїїн: «Саяхан миний эцгийг хядагч євгєн гэж харааж байсан атал, одоо хил зант сайн эцэг гэж дуудах болов. Бас намайг Тогтоа бєєгийн сартаул хонины сїїлийг дагаж явсан гэж муулан хэлж байсан атал, одоо намайг хил зант, сайн аашит анд гэх зэргээр магтах болов. Энэ їгний утгыг би мэдэв. Байлдъя гэсэн їг байна. Їїнд ямар ч эргэлзэх зїйлгїй. Билгээ бэхи Тодойн хоёр, агтаа таргалуулж, байлдааны тугийг босгогтун» гэв. Тэндээс Архай Хасар буцаж харьсан ба Сїхэхай жэїний эм хєвїїд, Ван ханы хїрээнд байсан тул буцахаас зїрх халширч тэнд хоцров. Архай хїрч ирээд тэдний їгсийг Чингис хаанд їгїїлэв.

182. Тэндээс Чингис хаан нїїж Балжун нуурт очиж буув. Тэнд буусны дараа Горлосын Цоосцагаан ирж уулзаад, горлосууд дагаж оров. Бас Онгудын Алахуш-дигитхуриас мянган иргэ (хонь) аваад далимд Эргїнэ мєрний орчим нутаглах ардаас булга, хэрэм худалдан авч яваа сартаулын (Туркестаны) Хасан гэдэг хїн, цагаан тэмээ унаж хонио тууж ирээд, Балжун нуурт усалж байхад Чингис хаан тїїнтэй уулзав.

183. Чингис хаан, Балжун нуурт буугаад байхад Хасар єєрийн эм ба Егї Есїнхэй Туху гурван хєвїїнээ Ван ханы тэнд орхиж, єєрєє хэдэн нєхєдтэй гарч, ах Чингисийг эрж, Хараун жидуны нуруугаар хэсэж олж чадсангїй шир шєрємс идэж яваад сая Чингис хаанд ирж нийлэв.

Хасарыг ирмэгц, Чингис хаан баясч, Ван ханд дахин элч явуулъя гэж зєвлєлдєж, Жауридайн Халиудар, урианханы Чахурхан хоёрыг томилж Ван хан эцэгт Хасарын їг гэж хэл гэж їгїїлрїїн:
«Хасар би танаас салж
Хан ахаа санаж
Хайн эрэвч
Харагдах бараагїй
Хайлан уйлавч
Сонсдох чимээгїй
Хаана одсоныг мэдэхгїй
Од харан хонож
Орвон дэрлэн унтаж
(Гэргїй хонож
Дэргїй унтаж) байна.
Миний эм хєвїїд, хан эцэг чиний тэнд бий. Хэрэв итгэмжтэй хїнийг илгээвэл би хан эцэгт одох билээ» гэж хэлтїгэй гээд бас Халиудар, Чахурхан хоёрт їгїїлрїїн: «Та нарыг явмагц, бид хєдєлж Хэрлэний Аргал хохид очиж бууна. Та нар тэнд буцаж ирэгтїн» гэж болзолдож, Халиудар Чахурхан хоёрыг явуулаад бас Жорчидай Архай хоёрыг тэргїїн хайгуул болгон мордуулж дараа нь Чингис хаан гэр хотлоор нїїж Хэрлэний Аргал хохид ирж буув.

184. Халиудар Чахурхан хоёр, Ван ханд хїрч, Хасарын їг гэж дээрх їгийг хэлэв. Тэр цагт Ван хан, алтан тэрэм (асар) босгож хуримдан байжээ. Халиудар Чахурхан хоёрын їгийг сонсоод Ван хан їгїїлрїїн: «Тийм бол Хасар иртїгэй. Итгэмжит хїнд Итїргэнийг илгээе» гэж явуулав. Тэрхїї Итїргэн, Халиудар Чахурхан хоёрын хамт уг болзсон Аргал хохи гэдэг газар хїрч ирээд их бараа (олон хїн, мал)-т їзэж Итїргэн элч [сэжиглэж] буцан дутаав. Халиударын морь хурдан тул даруй нэхэж гїйцэвч барьж чадахгїй, ємнє хойно нь орж явахад Чахурханы морь удаан тул хойноос арай гэж сум хїрэлцэх газар ирж, Итїргэний алтан эмээлт хар морины гуяны їгийг хойш унатал харважээ. Тэгээд Итїргэнийг Халиудар Чахурхан хоёр барьж Чингис хаанд авчрав. Чингис хаан, Итїргэнээс їг асуусангїй. «Хасарт авч оч» гэв. Хасарт авч очвол Хасар, Итїргэнтэй їг хэлэлцсэнгїй дор нь цавчиж орхив.

185. Халиудар Чахурхан хоёр, Чингис хаанд їгїїлрїїн: «Ван хан болгоомж ажиггїй, алтан тэрэм босгоод хуримлаж байна. Одоо яаравчлан мордоод шєнє дїлд бїчин дайръя» гэвэл [Чингис хаан] энэ їгийг зєвшєєрч, Жорчидай Архай хоёрыг хайгуул болгон тэргїїн явуулаад дараа нь бїгдээр шєнє дїлэн явж Жэжээр єндрийн Жэр хавчлын аманд [Ван ханыг] байхад бїслэн авав. Гурван шєнє, гурван єдєр турш байлдаад гуравдугаар єдєр тэд бууж єгєв. Їзвэл, Ван хан Сэнгїм хоёр їгїй болжээ. Шєнє оргон одсоныг манайхан мэдсэнгїй. Ингэж байлдсан нь Жїрхиний Хадаг баатар байсан ажээ.

Хадаг баатар орж ирээд їгїїлрїїн: «Тус [єєрийн] ханаа яахин барьж алуулах гэж тэвчин ядаж, тїїний амийг арчлахын тул гурван єдєр, гурван шєнє байлдав. Одоо тїїнийг нэгэнт оргуулан гаргасан тул бид бууж єгєв. Намайг їхїїлбэл їхье. Чингис хаанд соёрхогдож амьдруулбал хїчээ єгье» гэв. Чингис хаан, Хадаг баатрын їгийг зєвшєєж зарлиг болруун: «Єєрийн ханыг орхихгїй, тїїний амийг аврахын тул байлдсан эрийг хэн буруушаах вэ? Нєхєрлєж болох хїн байна» гээд амийг соёрхож, Хадаг баатар ба Жїрхин овгийн зуун хїнийг Хуилдарын їхсэний тул Хуилдарын эм хєвїїнд зарц болгож єгєв.

Тэднээс хєвїїн їр тєрвєл Хуилдарын ургийн ураг хїртэл дагаж хїчээ єгтїгэй. Охин їр тєрвєл эцэг эх нь єєрийн дураар худалдаж (хадамд) єгч болохгїй. Тэдний хєвїїд охид Хуилдарын эм хєвїїдийн ємнє хойно зарагдаж явтугай» гэж соёрхон зарлиг болов. Хуилдар сэцэн хамгийн урьд ам нээж [шударга їгээ] хэлсний тул Чингис хаан соёрхож зарлиг болруун: «Хуилдарын зїтгэсний тул тїїний ургийн ураг хїртэл єнчдийг тэтгэх хишгээс хїртэж яв» гэж зарлиг болов.


La Historia Secreta de los Mongoles
[Imagen 15 - 1,61 KB]
¡Haga clic aquн para volver al нndice!









WebZdarma.cz