La Historia Secreta de los Mongoles
[Imagen 4 - 5,48 KB]



Тавдугаар бїлэг

ТАТААРЫГ СЄНЄЄСЄН БА ВАН ХАНТАЙ ЭВДЭРСЭН НЬ

148. Чингис хаан, тэнд тайчуудыг довтолж Аучу баатар, Ходун орчан, Худуудар зэргийн тайчуудын язгууртныг ургийн ураг хїртэл їнсэн товрог болгож хядав. Улс иргэний нь нїїлгэж, Чингис хаан, Хубахаяа (Ухаа хаяа) гэдэг газар ирж євєлжив.

149. [ Суут богд Чингис хаан, зах нутаг нутаглаж явахын цагт нэгэн єдєр дотоод есєн сайдаа авч мєр хайж, бараа харж яваад зарлиг болруун: «Аль ч зїгээс ямар ч дайсан ирэх магадгїй, есєн сайд минь гурван хэсэг болж яв» гэж зарлиг болов. Эзний зарлигийг дагаж Зэлмэ, Чуу мэргэн, Шигихутуг гурвуул нэг хэсэг болов. Боорчи, Борохул, Мухулай гурвуул нэг хэсэг болов. Сїлдїсний Сорхон-шар, бэсїдийн Зэв, ойрдын Хар хирїгэ гурав нэг хэсэг болж гэрт їлдэв. Эзэн бусад зургаан сайдаа авч мєр хайж, бараа харж, Чахарай ханыг арлаж, Жалман ханыг єлгийлж явтал эзний дороос
Халтар тэх
Харайн гїйхэд эзэн
Толбот бор мориороо
Довтлон гїйцэж
Агссан нумаа
Ангайлган татаж
Алтан сумаа
Алдлан тэлж
Алаг тэхийг
Атиртал харваж
Алсан даруйд
Ар дахь сайд нь
Амдан бууж
Авч ганзагалахыг завдтал
Эзэн зарлиг болов: «Їїнийг та нар їтэр євчиж шар. Би тэр Шар дэвсэг дээр гарч бараа харъя» гээд одов. Тэнд эзний нойр хїрч, толбот бор морины дэл дээр ташуураа тулж унтаад нэг зїїд зїїдлэв. Чингис хаан сэрээд зургаан сайддаа ирж зарлиг болруун:
«Би нэг зїїд зїїдлэв.
Бор зїрх минь
Бол бол хийв.
Богино хавирга минь
Шир шир хийв.
Болшгїй дайсан
Ирэх нь бололтой.
Єндєр уулын цаадах
Єргєн шар талд
Гурван хар тугтай
Гурван зуун дайсан байна.
Гурван зуун дайсны
Хошууч баатар нь
Зээрд морио унаж
Зэвт сумаа дэлж
Бат хуягаа ємсч
Баруун тийш ширвэж
Зїїн тийш ажиглаж
Зїї мэт жирвэлзэж
Утас мэт улалзаж явна.
Энэ зїїд минь хэрэв їнэн бол зургаан сайд минь та нар яах вэ?» гэж асуув.

Шигихутуг хэлэв:
«Хол ойрыг харагч
Хоёр хурц нїдээрээ
Монгол аймгийг
Мохтол
Мэргид аймгийг
Мэгдэртэл
Тайчууд аймгийг
Далдиртал
Сарын газрыг
Саравчлан харж
Жилийн газрыг
Жилэвчлэн їзэж
Хар нїдний цэцгийгээр
Хаан чамдаа тусалъя
Эргэх нїдний харцаар
Эзэн чамдаа тусалъя» гэв.

Зэлмэ хэлэв:
«Їхэх амиа
Хайрлахгїй
Їгїїрэх малаа
Харамлахгїй
Їзэгдэх дайсныг
Халтиртал дайрч
Замдаа тохиолдсоныг
Зад цохиж
Мєртєє тохиолдсоныг
Мєлт цохиж
Хар тугий нь
Хамран авч
Барьсан хїний нь
Байлдан алж
Хийсэх тугий нь
Гишгин дэвсэж
Уранхай тугий нь
Уландаа гишгэж
Дайсны сїрийг
Даран сєнєєж
Дахин босох
Чадлы нь мєхєєе» гэв.

Чуу мэргэн хэлэв:
Довтлон орох чадалгїй боловч
Тогтсоныг бататгах чадалтай би.
Эрчлэн дайрах чадалгїй боловч
Эвдэрснийг сэлбэх чадалтай би.
Уульхай зантай Чуу мэргэн би
Уулгалан орох цаг бодоход
Ухран зугтах магадгїйг
Урьдаас хаандаа хэлье.
Улс орноо тогтоосон хойно
Учиртай їгээрээ тусалж чадна.
Харь дайсныг довтлох цагт
Хаан эзэн Чингис чамд
Хашир миний болгоомжит їг
Хааяа боловч тус болно» гэв.

Боорчи хэлэв:
«Єрсєлдєн ирэх дайсны
Ємнєх замыг бєглєж
Халдан ирэх дайсны
Харайх замыг хааж
Ачит эзэн чиний
Амь биеийг хамгаалж
Алтан жолоогий чинь
Алдалгїй дагаж
Хандсан зїгт чинь
Хагацалгїй явъя» гэв.

Борохул хэлэв:
«Харвах сумны
Халхавч болж
Хангинах зэвийн
Бамбай болж
Итгэлт эзэн чиний
Идэт биед
Ирт мэс
Бїї хїргэе» гэв.

Мухулай хэлэв:
«Дайсныг дарж
Олзыг оруулж
Ирэх дайсны
Ирийг мохоож
Буцах дайсныг
Бултыг хядаж
Хїлэг мориныхоо
Сїїл дээгїїр
Хїдэн манан татуулж
Унасан мориныхоо
Дэл дээгїїр
Ургах сайхан нарны
Улаан гэрлийг сацруулж.
Байлдаан бїхэнд ялсан
Баяртай сайхан мэдээг
Баатар чамдаа хїргэе» гэв.

Чингис,
Шилдэг зургаан сайдын
Шийдвэртэй їгийг сонсож
Шарсан тэхийн махнаас
Шаламгайлан идэж дуусаад
Шаргал морины цулбуурыг
Шигихутугт єгч
«Їзсэн зїїдний минь
Їнэн худлыг мэд"
гэж явуулав.

Шигихутуг, шунхан шаргал морий нь унаад
Тал газар тавиулж
Тайга газар алхуулж
Хєндий газар хатируулж
Хєвч газар сажлуулж
Шар дэвсэгт хїрээд
Шалгаж сайтар харвал
Бараан тугийг хийсгэсэн
Балмад дайсны цэрэг
Бачмаг тулгарахад
Баатар Шигихутуг
Байсан газрын зїг
Бачимдан давхиж ирээд:
«Шар дэвсэг дээр
Цочмог гарч очвол
Гурван зуун дайсантай
Бачмаг тулгарч уулзав.
Тайчуудыг
Таньсангїй
Мэргидийг мэдсэнгїй
Монголыг
Мохтол харж чадсангїй. Хойшоо ганцхан хяламхийж їзэхэд эзний зїїдэнд їзсэн дайсантай адил мэт байна» гэв. Тэгэхэд зургаан сайд хуягаа ємсч, бамбайгаа зїїж, байлдаанд бэлдэж байтал дайсны цэрэг хїрч ирэв.
Сайд баатар Боорчи
Саарал мориндоо мордож
Самуун дайсны ємнєєс
Самбааг олж очоод
Санаа зоригийг асууруун:
«Та, юун хїн бэ? Ёст хїн бол ёсоо хэл! Нэрт хїн бол нэрээ хэл» гэвэл тэд їгїїлрїїн:
«Нэрээ асуулцахаар
Ирээгїй бид.
Нэвширтэл байлдахаар
Ирлээ бид».

Боорчи хэлэв:
«Надад учраа хэлбэл
Найрамдлаар єршєєж болно,
Наадах тулах санаатай бол
Нарны галтайд эхэлье» гэв.

Тэгэхэд цаадах хїн хэлрїїн:
«Танд хэлэх сайн нэр
Бидэнд їгїй
Тарвагачин, загасчин хїн бид» гэв.
Тэгэхэд Шигихутуг, їгїїлрїїн: «Тэднээс їг асуух хэрэггїй. Таньсан тайчууд байна. Татгалзалгїй байлдъя» гэв. Борохул буун гїйж, бор бамбайгаа авч, Богд эзнээ хамгаалан зогсов. Зэлмэ, хєндлєн этгээдээс илд барьж ороод
Мєртєє тохиолдсоныг
Зам гартал цавчиж
Гурван хар тугий нь
Гулд татаж аваад
Уулан дээр аваачиж
Уруу харуулан хатгав.
Чуу мэргэн хэдийний дутаажээ. Боорчи урагшаа алалдаж явах зуур хойшоо Чуу мэргэнийг харж їгїїлрїїн: «Їй Чуу мэргэн байз! Эзэн хааны тєлєє ингэж зїтгэдэг билїї! Нїхнээс гарсан алагдаага мэт годхийн зугтах чинь юу вэ?» гэвэл, Чуу мэргэн эргэж ирээд инээж їгїїлрїїн: «Зэргэлдэн байлдъя гэхэд, зэв дутаад байна» гэвэл, эзэн, алтан саадгаасаа шунхт зэвээ сугалж єгєв. Чуу мэргэн, шунхан зэвийг сумлан татаж, суниалган дэлж, эрхийдэн сойж, эргїїлэн чиглїїлж, дайсны тэргїїнийг тас харваж, зээрд халзан морийг барьж ирээд эзэнд унуулав. Эзэн тэр морийг унаж їзвэл нисэх шувуу, хийсэх салхи мэт байв. Тэгээд зєрчих дайсныг цєхрїїлэн дарж, хатгалдах дайсныг хагас болгож байтал, Борохулын толгойд сум тусвал, тэр доош унаж, нумаа тэмтэрч аваад салдархилан тїшиж бамбайгаа алдалгїй барьж зогсоно. Боорчи урагшаа алалдаж байх зуур, хойшоо харж тїїнд їгїїлрїїн: «Эр хїн ганц суманд унадаг билїї? Эврээ цохиулсан ишиг мэт, эргэлзэн салганах чинь юу вэ?» гэвэл, Борохул, мориныхоо буруу талаас харайж мордоод халхавчаа барьж хайхралгїй байлдаж явав. Тэгээд халдаж ирсэн дайсан алагдсан хїнийхээ хїїрийг авч дутаав. Эзэн зарлиг болруун:

«Буруу хандсан дайсныг яах билээ?» гэвэл Боорчи їгїїлрїїн:
«Бурхан болсон хїнийг
Буянаар їддэг
Буруу хандсан дайсныг
Зэр зэвээр їддэг.
Нэхье» гэвэл, тэр їгийг эзэн зєвшєєрч нэхэв. Цайтын цагаан талд дайсныг гїйцээд, олон хонинд орсон чоно мэт цавчиж нэг зуун хїнийг алав. Хоёр зуун хїн дутаав. Энэ байлдаанд зуун морь, тавин хуяг олзолж авав.

Тэр цагт Чингис хаан, тэнгэр эцэгтээ мєргєе гэж довцог єндєр дээр гарч, тохмоо дэлгэж тавиад бїсээ хїзїїндээ єлгєж залбиран єчив:
«Эрэмгий сайнаар
Эзэн эс боллоо би.
Эрхт тэнгэр
Эцгийн хайраар
Эзэн боллоо би.
Эцэг тэнгэрийн ачаар
Эсрэг дайснаа дарлаа би.
Хамрагч сайнаар
Хаан эс боллоо би.
Хан тэнгэр эцгийн
Хайраар эзэн боллоо би.
Хан тэнгэр эцгийн єршєєлєєр
Харь дайсныг дарлаа би»
гэж мєргєв. Тэндээс мордож явахад эзэн, зургаан сайдаа магтаж дуулав.
«Мэргидийг мэгдїїлж
Монголыг мохоож
Тайчуудыг таньж
Дайсныг даралцсан
Татаарын Шигихутуг минь» гэж магтав.

Зэлмийг магтсан нь:
«Ороо гєрєєсний
Отлого болсон
(Ан гєрєєсийг
Анаж мэддэг)
Омогт дайсны
Зїрхийг чичрїїлсэн
Унах морьгїй болоход
Унаа авчирч єгсєн
Ундаасан цангах цагт
Уух дарс єгсєн
Сэргэг бага нойртой
Сэцэн мэргэн ухаантай
Улс тєрийн тєлєє
Урьд цагаас зїтгэсэн
Урианханы сайн Зэлмэ минь» гэж магтав.

Чуу мэргэнийг магтсан нь:
«Зарлигий минь алдалгїй дагаж
Заасны минь эндэлгїй гїйцэтгэж
Дайсны тэргїїнийг
Тас харваж
Унасан зээрд морий нь
Уулгалан булааж
Хатгалдах дайсныг
Хага цохиж
Зєрчилдєх дайсныг
Цєм цохисон
Зїрчидийн Чуу мэргэн минь» гэж магтав.

Борохулыг магтсан нь:
«Харвах суманд
Халхавч болсон
Сурхирах суманд
Саравч болсон
Толгойгоо шархтахад
Тохмоо эс алдсан
Кушаны сайн Борохул минь» гэж магтав.

Мухулайг магтсан нь:
«Дайсныг даралцаж
Олзыг оруулалцаж
Ирэх дайсны
Ирийг мохоож
Буцах дайсны
Борвийг хянгардаж
Хїлэг мориныхоо сїїл дээгїїр
Хїдэн манан татуулж
Унасан мориныхоо дэл дээгїїр
Ургах нарыг гийгїїлж
Дайсны хєрєнгєнєєс
Тасархай утас орхилгїй
Хугархай зїї гээлгїй.
Хураан авч ирсэн
Жалайрын сайн Мухулай минь» гэж магтав.

Боорчийг магтсан нь:
«Намайг залуу байх цагт
Найман шаргыг эрэх їед
Наран ургах хирд
Надтай уулзсанаас хойш
Насанд їнэнээр зїтгэсэн
Наху баяны хєвїїн
Найрт хїлэг Боорчи минь!
Айл зуур явахад
Алаг бяруу мэт номхон байвч
Алалцах дайсантай уулзахад
Арслан барс мэт догширч
Аюулт дайсныг дарахын тєлєє
Амь биеэ їл хайрлагч
Ачит хїлэг Боорчи минь!
Ханилж явах цагт
Хар бяруу мэт номхон байвч
Хатгалдах дайсантай тулах цагт
Харцага шонхор мэт догширч
Харийн дайсныг дарахын тєлєє
Халуун амиа їл бодогч
Хайрт хїлэг Боорчи минь!
Инээлдэн явах цагт
Ижил бяруу мэт номхон байвч
Ирэх дайсан учрахад
Идэт араатан мэт догширч
Идэмхий дайсныг дарахын тєлєє
Итгэлт биеэ їл хайрлагч
Ивээлт нєхєр Боорчи минь!
Наадан явах цагт
Намрын унага мэт эелдэг боловч
Нанчилдах дайсантай учрахад
Начин шонхор мэт довтолж
Насан ямагт зїтгэсэн
Найз хїлэг Боорчи минь!
Харил буцалгїй явагч
Хаан эзнээ дагагч
Хайрт хїлэг Боорчи минь» гэж магтан дуулав.

Эзэн, зургаан сайдаа магтан дуусахад Боорчи, эзнээ магтаж дуулсан нь:
«Есїхэй баатар эцэгтэй
Есєн єрлєг тїшмэлтэй
Ер бїгдийг эрхэндээ оруулсан
Ертєнцийн эзэн Чингис хаан минь!
Єэлїн хатан эхтэй
Єрлєг есєн тїшмэлтэй
Єгэдэй, Толуй хєвїїнтэй
Єршєєл хайр ихтэй
Єнгє бїрийн улсыг
Ємнєє сєгдїїлсэн
Єшєєтєн дайсан бїгдийг
Єлмий дороо гишгэсэн
Єндєр дээд эзэн хаан минь!
Хаан эзэн чамайг байхад
Харийн дайснаас
Халшрах явдалгїй.
Эзэн баатар чамайг байхад
Эзэрхэг дайснаас
Эмээх явдалгїй.
Хамаг бїгд хамтарч
Хамаатан садан мэт эвлэлдэж
Харийн дайсныг хамх цохиё
Халуун зуураа цэнгэлдэн сууж,
Хун галуу мэт
Хуралдан цэнгэе.
Худалч хїний їгэнд
Бїї оръё.
Харцага шонхор мэт
Харайлан дїїлэн явъя.
Хатгалдах дайнд
Халуун амиа
Бїї хайрлая.
Ангир шувуу мэт
Амраг їрээ бїї хєнєєе.
Алалцах дайсанд
Амиа бїї хайрлая.
Элгэн садан дотроо
Эв найрамдлыг бїї алдъя.
Эзэрхэх дайсантай тулахад
Энэ биеэ бїї хайрлая»
Хїлэг Боорчийн дуулсан їг энэ билээ.

Суут богд Чингис хаан, їд зуур явж гурван зуун тайчуудыг дарж эсэн мэнд гэртээ ирж энх амгалан суув, А. то. ] Нїцгэн баарины Ширээт євгєн, хєвїїн Алаг Наяа хоёртой элбэж тайчуудын ноён Таргудай-Хирилтугийг ойд хоргодож байхад олж бариад, тэр, морь унаж їл чадах тарган тул тэргэнд суулгаж [Тэмїжинд хїргэхээр] авч явахад Таргудай-Хирилтугийн хєвїїд, дїї нар нэхэж булаан авахаар ирэв. Тэднийг ирмэгц, Ширээт євгєн, хєдлєн ядах Таргудайг хєлбєрїїлэн унагаж, гэдрэг харуулан хэвтїїлж, гэдсэн дээр нь сандайлж суугаад, хутгаа сугалж їгїїлрїїн: «Хєвїїд дїї нар чинь, чамайг булааж авахаар ирэв. Хан чамайг одоо би эс алавч, чамд нэгэнт халдсан тул намайг алах болно. Чамайг алавч, нэгэн адил алагдах болно. Иймийн тул чамаар дэр хийж їхье» гэж хутгын ирийг Таргудайн хоолойд тулгавал, Таргудай-Хирилтуг, дїї нар хєвїїддээ их дуугаар уйлан їгїїлрїїн: «Ширээт, намайг алах гэж байна. Намайг нэгэнт албал миний хїїрээр та нар юу хийх вэ? Намайг алаагїй байхад даруй буцагтун. Тэмїжин, намайг алахгїй. Тэмїжинг эзэнгїй нутагт орхигдоод байхад нїдэндээ галтай, нїїртээ гэрэлтэй, сэргэлэн авьяастай хєвїїн гэж би олж авчраад, эмнэг їрээ даага сургах мэт сургаж хїмїїжїїлж явсан билээ. Тэр цагт тїїнийг хялбар їхїїлж чадах боловч єршєєж єсгєсєн юм. Одоо Тэмїжин, тїїнийг ухаандаа ойлгож, сэтгэлдээ сэнхэрч байгаа биз. Тэмїжин, намайг алахгїй. Та хєвїїд, дїї нар минь їтэр (тїргэн) харигтун. Ширээт, намайг аллуузай» гэж их дуугаар уйлан бархирвал хєвїїд, дїї нар нь сонсож хэлэлцэв: «Эцгийнхээ амийг аваръя гэж ирсэн билээ. Гэтэл, эцгий минь энэ Ширээт євгєн албал хоосон амигїй биеэр бид юу хийх вэ? Одоо алаагїйд буцъя» гэж харив. Тэднийг далд ормогц, тайчуудаас зугадаж одсон, Ширээт євгєний хєвїїн Алаг Наяа хоёр, эцэгтээ буцаж ирэв. Ширээт євгєн, хєвїїдтэй хамт нийлээд Таргудайг аван хєдєлж, Хутухул-Нуга гэдэг газар хїрэв. Тэнд Наяа їгїїлрїїн: «Бид энэ Таргудайг барьж очвол, Чингис хаан, биднийг хан эзнээ барьж ирсэн итгэмжгїй ард гэж биднийг итгэж нєхєрлєхгїй, харин хан эзэндээ халдсан харц ард гэж барьж алах биз. Одоо Таргудайг эндээс тавьж буцаагаад бид Чингис хаанд биеэр очиж ингэж хэлье: «Бид Чингис хаан чамд хїчээ єгєхєєр ирэв. Бид, Таргудайг барьж ирж явтал, хан эзнээ харсаар байж, харийн хїнд яаж барьж єгєх вэ гэж халшран єрєвдєж замдаа тавьж буцаагаад, єєрсдєє таныг бишрэн дагахаар ирэв» гэж хэлье гэвэл Наяагийн їгийг эцэг, хєвїїд зєвшєєрч, Таргудай-Хирилтугийг Хутухул-нугаас тавьж явуулаад, Ширээт євгєн, Алаг Наяа хоёр хєвїїний хамт, Чингис хаанд хїрч ирэв. Тэдний ирсэн учрыг асуувал, Ширээт євгєн, Чингис хаанд їгїїлрїїн: «Бид, Таргудай-Хирилтугийг авчирч явсан боловч, замд эзнээ харсаар байж, харийн хїнд яаж барьж єгєх вэ гэж тавьж буцаагаад, бид єєрєє Чингис хаанд хїчээ єгєхєєр ирэв» гэв.

Чингис хаан їгїїлрїїн:
«Хан эзэн Таргудайг
Халдаж авчирсан бєгєєс
Хандаа халдсан
Харц ардад
Итгэж їл болох тул
Харин та нарыг
Хамаатан садны
Хамт алах бїлгээ.
Хан эзнээ хайрласан
Халуун сэтгэл чинь
Харин зєв» гээд Наяаг дотночлон єршєєв.


La Historia Secreta de los Mongoles
[Imagen 12 - 10,8 KB]

150. Тїїний хойно, Чингис хааныг Дэрсїд гэдэг газар байхад Хэрэйдийн Жаха хамбу нєхєрлєхєєр ирэв. Тэр цагт мэргид хатгалдахаар ирвэл, Чингис хаан, Жаха хамбу хоёр хатгалдан байлдаж няцаав. Тэнд тїмэн тїбэгэн, олон тунгайд Хэрэйдийн бутарсан иргэн, Чингис хаанд дагаар ирэв. Хэрэйдийн Ван хан, урьд Есїхэй баатартай сайхан ханилж анд бололцсон билээ. Анд бололцсон учрыг хэлбэл, Ван хан, Хурчахус буйруг хан эцгийн дїї нарыг алаад авга Гїр хантай эвдрэн тэмцэлдэж, Хараун хавцал гэдэг газар шурган хоргодож, тэндээс зуун хїнтэй арайхан зугадаж, Есїхэй ханд ирвэл, Есїхэй хан, тїїнийг асран тэтгэж, єєрийн биеэр цэрэг авч мордоод, Гїр ханыг Хашин оронд дутаалгаж, албат иргэд ба эд малыг Ван ханд авч єгсний тул анд амраг бололцсон билээ.

151. Тїїний хойно Ван ханы дїї Эрх хар, ах Ван ханд алагдахаас айж дутаан, Найманы Инанча ханд очив. Инанча хан, цэрэг мордуулж ирэхэд Ван хан зайлж, гурван хот дамжин тэнэж, хар Хятадын Гїр ханд очив. Тэр хантай бас эв тасраад Уйгурын хот, Тангудын балгасаар хэсїїчлэн явж, таван ямаа шєрєглєн сааж, тэмээний цус ханаж идсээр арай гэж Гїсэїр нуурт хїрч ирвэл, урьд Есїхэй баатартай анд барилдсаныг Чингис хаан сэтгэж, Дахай баатар, Сїхэхэй жэїн хоёрыг элч болгон угтуулж, бас дараа нь Хэрлэний эхнээс, Чингис хаан єєрєє тосч аваад єлсч турж ирэв гэж Ван ханд [харьяат ардаас] гувчуур татаж єгєєд єєрийн хїрээнд агуулж тэжээв. Тэр євєл хамт нїїж Чингис хаан Хубахаяад євєлжив.

152. Тэр цагт Ван ханы дїї ноёдын хэлэлцсэн нь:
«Энэ хан ах маань
Їр садан биднийг
Їнсээр хийсгэж болох
Їмхий санаа євєртєлсєн
Їл бїтэх хїн байна.
Хайран ах дїїгээ
Хамран алж бараа.
Хар Хятадад бас
Хамгаалал гуйж шургав.
Хамаг улсаа хайрлахгїй
Харгислаж зовоов.
Їїнийг яах билээ? Урьд долоон настай байхдаа мэргид иргэнд баригдаж, харлаг ишгэн дах ємсч, Сэлэнгийн Буур хээрт очоод мэргидийн газар будаа нїдэж амьдарч явсан билээ. Хурчахус буйруг хан эцэг нь мэргид иргэнийг байлдан дайлж, хєвїїнээ аварч ирсэн. Гэтэл энэ Тоорил бас Татаарын Ажай хаанд арван гурван настай байхдаа эхийн хамт баригдаж очоод тїїний тэмээг хариулж явжээ. Тэндээс Ажай хааны хоньчийн хамт оргож гэртээ ирэв. Тїїний хойно найманаас айн дутааж, Сартаул газрын Чїй мєрнєє хар Хятадын Гїр ханд очив. Тэнд нэг жил болоод бас зайлж, Уйгур нутгаар тэнэж, Тангуд газраар зайлж, таван ямаа шєрєглєн (ямааг дэлэвчлэх буюу ишигний хошууг шєрєглєн) сааж, тэмээний цус ханаж идсээр ганц сохор халиун морьтой, Тэмїжинд ядаж ирвэл, Тэмїжин хєвїїн, гувчуур татаж тїїнийг тэжээв. Гэтэл, одоо тэр ингэж явснаа мартаад їмхий элэг євєртєлж явна» гэж хэлэлцэв. Энэ хэлэлцсэн їгийг Ван ханд Алтан ашуг уламжлан айлтгав. Алтан ашугийн хэлсэн нь; «Би энэ хуувь ярианд оролцсон билээ. Гэтэл, хан чамайг тэвчиж чадахгїй тул хамаг сонссоноо айлтгав» гэжээ. Тэр їгийг хэлэлцсэн Элхудур, Хулбари, Арин тайж зэргийн дїї ноёдыг Ван хан бариулав. Ван ханы дїї Жаха хамбу амжин дутааж Найманд очив. Баривчлан авсан дїї нараа Ван хан нэгэн гэрт оруулж їгїїлрїїн: «Уйгур нутгаар, тангуд газраар яаж явсан гэж та нар хэлсэн бэ? Та нар муусайн юу гэж бодов?» гээд нїїрт нь нулимж, гэрт байсан ард цємийг босгон нулимуулж, тэдний хїлгийг тавиулав.

153. Тэр євєл євєлжиж, нохой жилийн (1202 оны) намар, Чингис хаан, цагаан татаар, алчи татаар, тутауд татаар, алутай татаар нартай Далан нэмїргэ гэдэг газар байлдахын урьд Чингис хаан, цааз тогтоож зарласан нь: «Дайсныг дарах цагт олзонд бїї саатагтун. Дайсан нэгэнт дарагдвал тэдний юм хэзээ ч бидний олз болох тул хуваалдаж амжина. Хэрэв бид ухрахад хїрвэл анх довтолсон байрандаа даруй эгж ирвэл зохино. Уг байрандаа эгж ирээгїй хїнийг алтугай» гэж ийм засаг тогтоож зарлав. Далан нэмїргэ гэдэг газар татаартай байддаж тэднийг дутаалгав. Тэднийг нэхэн байлдаж, Улхуй шилїгэлжид гэдэг газар эзлэн дагуулав. Цагаан татаар, алчи татаар, тутауд татаар, алухай татаар нарын эрхтэн (дээд язгууртан)-ийг дарж харьяат нарыг эзлэх цагт тогтоосон цаазыг Алтан Хучар Даридай гурвуул зєрчиж, олзонд шунан байлдаанаас саатжээ. Хэлсэн їгэндээ хїрсэнгїй, тогтоосон цаазыг дагасангїй гэж Зэв Хубилай хоёрыг явуулж, тэдний олзолсон адуу ба юмыг бїрнээ хураан авахуулав.

154. Татаарыг сєнєєж, бїгдийг эзэлсэн хойно, улс иргэний нь яах тухай, Чингис хаан, алтан ургаа цуглуулж, нэг гэрт ороод, их зєвлєлдєєнийг хийв. Тэдний зєвлєсєн нь:
«Эрт цагаас нааш
Эцэг євгєдий минь хорлосон
Энэ муусайн татааруудыг
Эгнэгт дуусгахын тул
Тэрэгний булд хэмжиж
Їгїй хийж устгая.
Їлдсэн эхнэр хїїхдийг
Їїд бїрд хувааж
Їїрдийн боол болгоё» гэж зєвлєлдєж тогтоод, гэрээс гарвал татаарын Их-Чэрэн, Бэлгїтэйгээс асууруун: «Та нар ямар їг зєвлєлдєв?» гэвэл, Бэлгїтэй їгїїлрїїн: «Та бїгдийг тэнхлэгийн цїїд хэмжиж, тїїнээс єндєр нуруутныг цємийг хядахаар тогтов» гэв. Бэлгїтэйн энэ їгийг сонсоод Их-Чэрэн, олон татаарт тунхаг зарлаж, хороо бэхлэлтэд цуглуулав. Тэдний бэхлэлтийг эвдэхийн тул манай цэргїїд маш хохиров. Бэхлэлтэд цугласан татааруудыг арай гэж эзлэн авч тэнхлэгт чацуулан хядахад татаар нар хїн тутам «Дэр авч їхье» гэж хутга ханцуйлж байсан тул тїїнээс бас манай цэргїїд их хохирчээ. Тэдгээр татаар нарыг тэнхлэгт чацуулан хядаж дуусаад Чингис хаан зарлиг болруун: «Бид ургаараа их зєвлєлдєєн хийснийг Бэлгїтэй гаргаж хэлээд бидний цэргїїдэд маш их хохирлыг учруулав. Їїнээс хойш их эе зєвлєлдєєнд Бэлгїтэйг бїї оруул. Зєвлєлдєєн хийж байхад, Бэлгїтэй, гаднах їйлийг захирч, хэрїїл ба хулгай худлын заргыг шїїж байтугай. Зєвлєлдєєн тєгсєж, сархад уусны хойно Бэлгїтэй Даридай хоёр сая орж болно» гэж зарлиг болов.

155. Тэр цагт татаарын Их-Чэрэнгийн охин Есїгэнг Чингис хаан єєрийн хатан болгож авав. «Хаан соёрхвол, намайг хааны єршєєлд орж їгїїлрїїн: «Хаан соёрхвол, намайг хїнд бодож асрах биз. Миний эгч Есїй надаас дээр, хан хїнд зохилдох гуа бїлгээ. Гагцхїї саяын будлианд хааш одсоныг мэдэхгїй» гэвэл Чингис хаан їгїїлрїїн: «Эгч чинь їнэхээр чамаас гуа бол тїїнийг эрїїлье. Эгчээ ирвэл чи зайлж сууриа єгєх її?» гэв. Есїгэн хатан їгїїлрїїн: «Хаан соёрхож, эгчий минь авчирч уулзуулбал, би эгчдээ даруй зайлъя» гэв. Энэ їгэнд Чингис хаан тунхаг зарлаж эрїїлбэл Есїй хатан, єєрийн хїргэнтэй хамт ойд дутааж явахыг бидний цэргїїд їзэж, Есїй хатныг барьж авчирсан ба эр нь дутаажээ. Есїгэн хатан, эгчээ їзээд хэлсэн їгэндээ хїрч босоод суусан сууриндаа суулгаж, єєрєє доод этгээд (доод тал)-д суув. Есїгэн хатны хэлсэнтэй адил, Есїй хатан їнэхээр гуа тул Чингис хаан анхааран єршєєж, хатдын зэрэгт суулгав.

156. Татаар нарыг довтлон дуусгаж, нэгэн єдєр Чингис хаан, гэрийн гадна Есїй хатан, Есїгэн хатан хоёрын дунд сууж унд ууж байтал, Есїй хатан ихэд санаа алдав. Їїнд Чингис хаан дотроо сэжиг авч, Боорчи Мухулай хоёр ноёныг урьж ирїїлээд їгїїлрїїн: «Та хоёр энд чуулсан бїх ардыг аймаг аймгаар нь болго. Бус аймгийн хїнийг єєрийн аймагт бїї їлдээгтїн» гэж зарлиг болов. Тэгээд бїх ардыг аймаг аймгаар ялгавал нэгэн залуу сайн эр аймаггїй їлджээ. «Чи юун хїн бэ?» гэж асуувал, тэр хїн їгїїлрїїн: «Татаарын Их-Чэрэнгийн охин Есїйг авсан хїргэн билээ. Дайсанд талагдахад айж дутаан явсан бїлгээ. Одоо дайн амарлив гэж сэтгэж ирээд олон ардын дотор танигдахгїй биз гэж санаж явлаа» гэв. Энэ їгийг Чингис хаанд мэдїїлбэл, хаан зарлиг болруун: «Тэр хїн хорт сэтгэл євєрлєж ганцаар тэнэсээр одоо энд ирсэн ажээ. Тэр мэт этгээдийг хэдийний тэнхлэгт чацуулж хядсан бишїї. Юунаас буцна. Нїднээс далд болго» гэсэнд тїїнийг даруй алав.

157. Чингис хааныг татаартай байлдаж байх цагт Ван хан, мэргидийг довтлохоор мордож, Тогтоа бэхийг Баргужин тєхїмийн зїг їлдэн хєєж, Тогтоагийн их хєвїїн Тєгс бэхийг алж, Тогтоагийн Хутугтай Чаалун хоёр охиныг ба хатдыг олзлон авч, Хуту Чулуун хоёр хєвїїний нь харьяат иргэдийн хамт эзлэн авсан боловч, энэ олзноос Чингис хаанд юухныг ч эс єгєв.

158. Тїїний хойно Чингис хаан, Ван хан хоёр найманы хїчїгїдийн Буйруг хантай байлдахаар морилж, Улуг тагийн Сохог ус гэдэг газарг хїрвэл, Буйруг хан байлдан ядаж Алтай даван хєдлєв. Чингис хаан Ван хан хоёр, Сохог уснаас Буйруг ханыг нэхэж Алтай давуулан Хумшингирийн Їрїнгї гол руу хєєж явав. Гэтэл, тэдний Еди-Тоблуг нэрт ноён, харуул харж яваад бидний харуулын цэрэгт хєєгдєж уул єєд дутаахад олом нь тасарч баригдав. Буйруг ханыг Їрїнгї гол руу хєєн оруулж Кишилбаши нуурт гїйцэж тїїнийг тэнд сєнєєв.

159. Тэндээс Чингис хаан Ван хан хоёр буцаж ирэхэд найманы Хїгсэї сабраг баатар, Байдраг голын билчирт цэрэг засаж байлдахаар тосч байсан ажээ. Чингис хаан Ван хан хоёр мєн байлдахаар цэргээ засаж иртэл, нэгэнт їдэш болсон тул маргааш байлдъя гэж засацгааж хонов. Гэтэл, шєнийн цаг Ван хаан, буусан газартаа гал тїлж орхиод, Хар сїїл голыг єгсєн хєдєлжээ.

160. Тэр шєнє Жамуха, Ван хантай хамт хєдєлж яваад Ван ханд їгїїлрїїн: «Тэмїжин анд хэдийнээс наймантай харилцаатай байсан билээ. Одоо бидэнтэй хамт эс хєдлєв.
Хан! Хан! Би бол
Хамаагїй хол нисэхгїй
Хайргуна шувуу мэт
Хамт нэг газар байна.
Харин миний анд Тэмїжин бол
Харьж нисэх шувуу мэт
Хааш яаш урван одно.
Хан чамаас одоо салж
Харь найманд очих гэж
Харсаар зориуд хоцров»
гэвэл, Жамухын їгийг сонсож, Убчигдайн Хїрэн баатар їгїїлрїїн: «Чи юун дэмий зусардаж, шударга ах дїїгээ ховлож хачилж байна вэ?» гэв.

161. Чингис хаан, тэр шєнє тэнд хоноод маргааш єглєє байлдах гэж босвол Ван ханы буусан газар хов хоосон болсон тул «Харин чи биднийг мэхэлж бууцанд хаясан байна» гээд Чингис хаан хєдєлж Эдэр Алтайн билчрээр гэтэлж сааталгїй явсаар Саарь хээрт очиж буув. Тэндээс Чингис хаан Хасар хоёр, найманууд ямар тївэг учруулсныг мэдсэн боловч, їїнийг нэг ч хїнд хэлсэнгїй.

162. Найманы Хїгсэї Сабраг баатар, Ван ханы хойноос нэхэж, Сэнгїмийн эм, хєвїїд ба эд хєрєнгє, албат ардыг цєм булаан авч, бас Ван ханыг Тэлэгэтї амсар гэдэг газар байхад нэхэн байлдаж, зарим албат иргэн ба адуу малыг булаан аваад буцжээ. Ван ханыг дагаж явсан мэргидийн Тогтоагийн Хуту Чулуун хоёр хєвїїн, тэр жавшааныг тохиолдуулж, албат иргэнээ авч Сэлэнгийг чиглэн хєдлєєд эцэгтээ нийлэн очив.

163. Ван хан, найманы Хїгсэї сабраг баатарт дийлэгдээд Чингис хаанд элч явуулж хэлїїлсэн нь: «Найманд эд хєрєнгє ба эм, хєвїїдээ булаагдав би. Хєвїїн чамаас дєрвєн хїлэг баатраа ирїїлэхийг гуйя. Миний албат иргэн ба эд хєрєнгийг аварч єгнє її» гэжээ. Чингис хаан цэрэг засаж, Боорчи, Мухулай, Борохул, Чулуун дєрвєн хїлэг баатраа цэргийн хамт илгээв. Энэ дєрвєн хїлэг баатрыг ирэхийн урьд Улаан хос гэдэг газар Сэнгїм байлдаан хийж байгаад мориныхоо гуяыг архдуулж баригдахад хїрч байтал, Чингисийн дєрвєн хїлэг очиж тїїнийг авраад албат хєрєнгє ба эм, хєвїїд бїгдийг аварч єгєв. Тэр цагт Ван хан їгїїлрїїн: «Урьд Тэмїжиний сайн эцэг Есїхэй баатар миний бутарсан улсыг аварч цуглуулж єгсєн билээ. Одоо хєвїїн Тэмїжин бас дєрвєн хїлэг баатраа явуулж, миний алдагдсан улсыг аварч олж єгєв. Ач хариулахыг тэнгэр газрын ивээл мэдтїгэй» гэв.

164. Бас Ван хан їгїїлрїїн:
«Анд Есїхэй баатар минь
Алдагдан барсан улсы минь
Аварч цуглуулж єгсєн билээ.
Тїїний ууган хєвїїн
Тэмїжин Чингис хаан
Тэнэж бутарсан улсы минь
Тэтгэж хурааж єгєв.
Энэ эцэг хєвїїн хоёр
Эл улсы минь тэтгэж
Хэний тєлєє зїтгэж
Юуны тєлєє зовж байгаа билээ?
Єтєлсєн євгєн би
Єндєр уулыг тїшиж
Євс хагдыг дэрлэж
Єєд болж одвол
Єнєр олон улсы минь
Євлєж хэн эзлэх вэ?
Хан Тоорил би
Ханат гэрээс салж
Хадат гэрт очвол
Хамаг хураасан улсы минь
Харж хамгаалж байх хїн
Хаана хэн байх билээ?
Эзэн Тоорил би
Эсгий гэрээс холдож
Энгэр гэрт очвол
Энхрийлж хураасан улсы минь
Эзэлж хэн захирах билээ?
Тєрсєн дїї нар байвч
Тєр барьж чадахгїй
Тєв сайн авиргїй
Тївэг ихтэй хїн бий.
Ганц хєвїїн Сэнгїм байвч, тїїнд хань болох хїнгїй тул Тэмїжинг Сэнгїмийн ах болгож, хоёр хєвїїнтэй болоод сэтгэл амар сууя» гэв. Тэгээд Чингис хаан Ван хан хоёр, Туул голын хар шугуйд нийлж эцэг хєвїїн болж ёслов. Эрт єдєр Есїхэй баатартай Ван хан анд бололцсон тул Ван ханыг эцэг мэт їзэж, ийнхїї эцэг хєвїїн бололцсон билээ. Энэ тухай хэлэлцсэн їг нь:
«Харь дайсантай тулахад
Хамт нийлж байлдъя.
Хадны гєрєєсийг авлахад
Хавсарч нийлж явъя» гэв.
Бас, Чингис хаан Ван хан хоёр хэлэв:
«Хорт могойн хэл
Хооронд минь хутгаж
Хов жив оруулбал
Холдож салалгїй, харин
Хоёр нїїрээр учирч
Хор хєнєєлийг тасалж байя.
Араат могойн шїд
Амрагийн хооронд орж
Ая эвийг эвдвэл
Атаат сэтгэл тєрєлгїй
Ам хэлээрээ уулзан ярьж
Аливаа учрыг олж байя»
гэж бат їгээ барилдаж, амраглан явав.

165. Тїїний хойно, амраг дээр давхар амраг болъё гэж Чингис хаан сэтгэж, Зїчид Сэнгїмийн дїї Чаур бэхийг гуйж, бас Сэнгїмийн хєвїїн Тусахад єєрийн Хожин бэхийг арилжин єгье гэж гуйвал, Сэнгїм биеэ ихэмсэглэн сэтгэж їгїїлрїїн: «Миний ураг тэднийд очвол, ямагт хатавчинд хоймор харж суух болно. Тэдний ураг, бидэнд ирвэл, хоймор сууж хатавч харах болно» гэж ихэмсэглэн, биднийг доромжлон хэлж, Чаур бэх дїїгээ єхийг зєвшєєрсєнгїй. Їїнд Чингис хаан дотроо Ван хан, Нялха-Сэнгїм хоёрт дургїй болжээ.

166. Тэгж дургїй бололцсоныг Жамуха мэдэж, гахай жилийн (1203) хавар Жамуха, Алтан, Хучар, Хар хятадын Євэгжин ноёхон, Сїбээдэй-Тоорил, Хачиун бэхи нар эелдэн нийлэлдэж нїїгээд Жэжээр єндрийн хярын Бэрхэ Элэтэд очиж Нялха-Сэнгїмтэй уулзаад, Жамуха ховлон єгїїлрїїн: «Миний анд Тэмїжин, найманы Даян ханд элч илгээж їргэлж харилцаатай байдаг билээ. Тэр,
Ам хэлэндээ
Аав хєвїїн гэдэг боловч
Авир санаа нь
Адвиш єєр бишїї.
Тїїнд итгэж байна уу? Хожидвол та нар юу болохоо мэдэж байна уу? Та нар Тэмїжинтэй байлдахаар мордвол би хажуунаас оролцъё» гэжээ. Алтан Хучар хоёр їгїїлрїїн: Бид:
Єэлїн эхийн єнчин хєвїїдийн
Ахы нь алж
Дуугий нь дуужилж
єгье» гэжээ. Хар хятадын Євєгжин ноёхон їгїїлрїїн:
«Гарын нь барьж
Хєлий нь хїлж
єгье» гэжээ. Тоорил їгїїлрїїн: «Арга сївэгчилж Тэмїжиний улсыг булааж авъя. Улсаа автвал тэр яах ч аргагїй болно» гэжээ. Хачиун бэхи їгїїлрїїн: «Нялха-Сэнгїм хєвїїн чамайг сэтгэж, чиний тєлєє уртын їзїїрт, гїний ёроолд хїрэхээс буцахгїй» гэжээ.

167. Эдгээр їгийг Нялха-Сэнгїм, эцэг Ван хандаа Сайхан-Тодэ гэгч хїнээр хэлж илгээв. Энэ їгийг Ван хан сонсоод їгїїлрїїн: «Тэмїжин хєвїїнд тийм муу сэтгэж яаж болно? Бид, Тэмїжин хєвїїнээр тулгуур болгож байгаа атал, тїїнд муу санавал тэнгэр биднийг таалахгїй. Жамуха хэзээнээс тэнэмэл чалчаа хїн билээ. Тэр дэмий зєв буруу їг хэлж байна» гэж эс таалан буцаажээ. Бас Сэнгїмийн хэлїїлсэн нь: «Амьд хїн, ам хэлээрээ хэлж байхад аав та яагаад итгэдэггїй билээ?» гэж дахин хїн явуулж хэлїїлж ядаад эцэст єєрийн биеэр ирж эцэгтээ їгїїлрїїн: «Одоо чамайг амьд байхад биднийг тэр тоомсорлохгїй байна. Хэрэв хан эцэг чамайг цагаан идээнд цацаж, хар маханд хахвал, Хурчахус-Буйруг хан эцгийн зовж хураасан улс, зїдэж байгуулсан тєрий чинь бидэнд мэдїїлэхгїй болуузай» гэжээ. Ван хан їгїїлрїїн: «Їр хєвїїнээ яаж хєнєєх вэ? Їнэхээр тулгуур болж байгаа тїїнд муу сэтгэвэл, тэнгэр биднийг ул таалах болно» гэвэл, хєвїїн Нялха-Сэнгум уурлаж ууд хаян гарав. Жич, Ван хан, хєвїїн Сэнгїмийг хайрлаж урьж ируїлээд їгїїлрїїн: «Тэнгэрт ул таалагдахаас айж хєвїїнээ яаж хєнєєх вэ? гэсэн билээ. Та нар чадах бол юу уйлдэхээ єєрсдєє мэдту-гэй» гэжээ.

168. Тэндээс Сэнгїм їгїїлрїїн: «Мєнєєхєн тэд, манай Чаур бэхийг гуйж байсан билээ. Одоо «Багалзуур ид» гэж єдєр болзож ирїїлээд тїїнийг барьж авъя» гэв. («Багалзуур идэх» гэх нь хонины багалзуур махыг ид гэсэн їг биз. Залуу эр эм гэрлэсэн єдрєєс эхлэн гурван хоног хонины хїзїї багалзуурыг хувааж идэх заншил, Монгол газар одоо ч хїртэл байна. Хїзїї багалзуурын яс маш бат хэлхээтэй байдаг тул їїгээр эр эмийн бат холбоог бэлэгджээ. Иймийн тул «Багалзуур ид» гэх нь эр эм болох хурим хийе гэсэн їг биз). Тэгж хэлэлцэж тогтоод «Чаур бэхийг єгье. Багалзуур идэхээр ирэгтїн» гэж Чингист хїн илгээв. Тэр ёсоор Чингис хаан, арван хїн дагуулж, Ван ханд очих замын зуур Мэнлиг эцгийн гэрт хоновол, Мэнлиг эцэг їгїїлрїїн: «Мєнєєхєн бид Чаур бэхийг гуйвал, биднийг доромжилж єгсєнгїй билээ. Одоо багалзуур ид гэж гэнэт урих нь жигтэй. Саяхан ихэмсэглэн биднийг тоохгїй байсан хїмїїс, гэнэт яагаад Чаур бэхийг єгєх болов? Їїнд сэжигтэй явдал байна. Хєвїїн чи болгоомжлох хэрэгтэй. Одоо хавар болов. Бидний адуу туранхай байна. Адуугаа таргалмагц очъё гэж шалтаглаж, энэ хэргийг хойш тавивал ямар?» гэсэнд Чингис хаан, тїїний їгийг авч єєрєє очсонгїй, Бухатай Хиратай хоёрыг «Багалзуур ид» гэж явуулаад Чингис хаан, Мэнлиг эцгийн гэрээс буцав. Бухатай Хиратай хоёрыг очмогц, Сэнгїм нар «Бидний хэрэг мэдэгдэв. Маргааш эрт хамарч барья» гэв.

169. Тийнхїї барих гэж хэлэлцэж тогтсоныг Алтаны дїї Их-Чэрэн гэртээ ирж їгїїлрїїн: «Маргааш єглєє Тэмїжинг барихаар шийдэв. Энэ їгийг хїргэсэн хїнд Тэмїжин юугаа ч хайрлахгїй єгєх биз» гэвэл, тїїний эм Алахчит їгїїлрїїн: «Чиний энэ дэлэм їг, алд хэл чинь юун болно? Хїн сонсож їнэмшїїзэй» гэв. Энэ їгийг сїї хїргэхээр ирсэн тэдний адууч Бадай сонсож буцав. Бадай харьж ирээд нєхєр адууч Хишилигт Чэрэнгийн їгийг хэлбэл, Хишилиг їгїїлрїїн: «Би бас очиж учрыг мэдье» гэж Чэрэнгийн гэрт очвол, Чэрэнгийн хєвїїн Нарийн-гэгээн, гадна сууж сумаа зїлгэж байна. Нарийн гэгээн їгїїлрїїн: «Манайхан сая юу гэж ярьсан бэ? Хэлээ татаж, амаа барьж яваасай» гэжээ. Тэгээд Нарийн-гэгээн, бас адууч Хишилигт їгїїлрїїн: «Мэргидийн цагаан, ам цагаан хээр хоёр морийг барьж авчир. Уяж хоноод єглєє эрт мордоно» гэжээ. Хишилиг ирж Бадайд їгїїлрїїн; «Тугаар (сая) -ын чинь хэлсэн їнэн болов. Одоо бид хоёр, Тэмїжинд хэл хїргэе» гэж їг барилдаж, мэргидийн цагаан, ам цагаан хээр хоёр морийг барьж, их гэрийн гадна уяад мєн їдэш хонинд орж нэгэн хурга алаад исэр (ор)-ээ тїлж чанаад мэргидийн цагаан, ам цагаан хээр хоёр бэлэн уясан морийг унаж тэр шєнєдєє Чингис хаанд давхиж ирэв. Бадай Хишилиг хоёр, Чингисийн гэрийн араас Их-Чэрэнгийн їгїїлсэн їг ба тїїний хєвїїн Нарийн-гэгээний сумаа зїлгэж бэлдэж байсан хийгээд мэргидийн цагаан, ам цагаан хээр хоёр морийг барьж уя гэсэн бїх їгийг Чингис хаанд хэлж єгєв. Бас Бадай Хишилиг хоёр їгїїлрїїн: «Чингис хаан соёрхвол, бидний їгэнд эргэлзэх явдалгїй. Хамран ирж таныг барья гэж хэлэлцэж тогтсон нь магадтай їнэн» гэв.


La Historia Secreta de los Mongoles
[Imagen 13 - 1,40 KB]
¡Haga clic aquн para volver al нndice!









WebZdarma.cz