La Historia Secreta de los Mongoles
[Imagen 7 - 4,71 KB]



Гуравдугаар бїлэг

МЭРГИДИЙГ СЄНЄЄСЄН БА
ТЭМЇЖИНД ЧИНГИС ХААН ЦОЛ ЄРГЄМЖИЛСЄН НЬ

104. Тэндээс Тэмїжин Хасар Бэлгїтэй гурвуул явж, Туул голын Хар шугуйд нутаглаж байгаа ван хан Тоорилд очиж їгїїлрїїн: «Санамсаргїй байтал, гурван мэргид довтолж, эхнэр хїїхдий минь булааж авав. Хан эцэг минь эхнэр хїїхдий минь аварч єгнє її гэж ирэв» гэвэл, ван хан Тоорил хариу їгїїлрїїн: «Би ноднин жил чамд хэлсэн биш її. Эцгийн адил энэг гэж булган дах авчирч єгсєн тухайд би ингэж хэлсэн билээ:
«Булган дахын чинь хариуд
Бутарсан улсы чинь
Бєєгнєрїїлж єгье.
Хар булган дахын чинь хариуд
Хагацсан улсы чинь
Хамтатгаж єгье.
Цэрээ цээжинд байлга
Бєєрєє бєгсєнд байлга
(Ах захтай байг)»
гэж хэлсэн билээ.
Одоо тэр їгэндээ хїрч,
Булган дахын чинь хариуд
Бїгд мэргидийг
Бїрэлгэн довтолж
Бєртэ їжинг чинь
Буцааж єгье.
Хар булган дахын чинь хариуд
Хамаг мэргидийг
Хамх цохиж
Хатан Бєртий чинь
Хариулж авчиръя.
Чи Жамуха дїїд хэл єг. Жамуха дїї Хорхонаг Жубур гэдэг газар бий. Би эндээс хоёр тїмэн цэрэг авч баруун гар болон мордъё. Жамуха дїї, хоёр тїмэн цэрэг авч зїїн гар болон морилог. Бидний учрах болзоог Жамуха тогтоотугай» гэв.

105. Тэмїжин Хасар Бэлгїтэй гурвуулаа, Тоорил ханаас салж гэртээ ирээд Тэмїжин, Жамухад Хасар Бэлгїтэй хоёрыг илгээж хэлїїлсэн нь:
«Єст мэргид ирж
Єрий минь євтгєв.
Єврий минь хоослов.
Ємєг тїшиг болох
Єнєр тєрлийн та нар
Єшєєг авч єгнє її.
Элэг зїрх минь
Эмтэрч байна.
Элгэн садан та нар
Энэ єшєєг авч єг» гэв.
Бас Хэрэйдийн Тоорил ханы їгийг Жамухад, уламжлан хэлсэн нь: «Эрт єдєр эцэг хан Есїхэйтэй эв нэгтэй явснаа санаж, одоо хоёр тїмэн цэрэг авч баруун гар болон мордъё. Жамуха дїї хоёр тїмэн цэрэг авч зїїн гар болон морилтугай. Хамтрах болзоог Жамуха дїї мэдтїгэй» гэснийг уламжлав. Эдгээр їгийг сонсож гїйцээд Жамуха їгїїлрїїн:
«Єнєє Тэмїжин анд
Єдий зовлон бэрхэд
Єртєгдсєнийг сонсоод би
Єр євдєж
Єршєєн санана.
Элэг эмтэрч
Эмгэнэн гашуудна.
Эл єшєєг нэхэж
Эдгээр мэргид аймгийг
Эвдэн мєхєєж
Эхнэр Бєртийг
Эргїїлж авчиръя.
Хамаг хаад мэргидийг
Хамх цохиж
Хатан Бєртийг
Хариулж авъя.
Давирах гєлмийн чимээг
Дайны хэнгэргийн дуу гэж
Ташааран дутаагч Тогтоа
Дайд Буур-хээрт
Ташаалдан суугаа биз.
Давхар хоромсгын амсар
Дарвалзан хєдлєхєд
Дайн тулаан болов гэж
Ташааран дутаагч
Дайр-Їсїн одоо
Давлагат Орхон Сэлэнгийн
Талхун аралд
Дальдран суугаа биз.
Хамхуул євс хийсэхэд
Халдах дайсан ирэв гэж
Хар ой чиглэж
Хашгиран дутаагч муу
Хаатай Дармала одоо
Харжийн талд
Хааш ч їгїй байгаа биз.
Сайхан Хилго мєрєнд
Сахал євс их гэнэ.
Сахал євс тїїгээр
Сал хийж болдог гэнэ.
Єнєє дєхмийг бодож
Євсєєр сал хийж
Єргєн Хилго мєрнийг
Єнгєрч хєндлєн гараад
Єєдгїй муусайн мэргидийн
Єнєєх муу Тогтоагийн
Єрх їїдий нь эвдэж
Єм цєм дайрч
Єнгєтэй эдий нь олзолж
Євєртлєх эмий нь булааж
Єсєх їрий нь тасалж
Єшєє хорсголоо авъя!
Хутагт эрхэм шїтээний нь
Хуга татаж эвдээд
Хувхай болгож хаяя!
Хотол их улсы нь
Хоосон болтол довтолъё» гэв.

106. Жамуха бас Тэмїжин анд, Тоорил хан ах хоёрт хэлїїлсэн нь: «Одоо би
Хараа ихт (холоос харагдах) тугаа тахиж
Хар бухын арьсаар бїрсэн
Харгих дуутай хэнгэргээ дэлдэж
Хатан болд жадаа барьж
Халх хуягт дээлээ ємсч
Хатгах зэвт сумаа онилж
Хар хул морио унаж
Хамаг олон цэргээ дагуулж
Хаад мэргидийг халдан довтолж
Хатгалдан байлдахаар мордов би.
Їзэмжит сайхан тугаа тахиж
Їхрийн арьсан хэнгэргээ дэлдэж
Їргэлж хэлхээ хуягаа ємсч
Їзїїр хурц илдээ барьж
Їнэхээр мэргэн сумаа онилж
Їлэмж сайн морио унаж
Їй тїмэн цэргээ дагуулж
Їхээнц муусайн мэргид иргэнтэй
Їхтэл тэмцэхээр нэгэнт мордов.
Тоорил хан ах мордож, Бурхан халдуны єврєєр Тэмїжин андыг дайрч аваад Онон мєрний эх Ботохан-бооржи гэдэг газар ирэгтїн. Би эндээс нэгэн тїмэн цэрэг авч мордоод замд Онон мєрєнд нутаглаж байгаа Тэмїжин андын харьяат нараас бас нэгэн тїмэн цэрэг авч, бїгд хоёр тїмэн цэрэг болоод Ботохан-бооржид очиж нийлье» гэж илгээв.

107. Жамухын эдгээр їгийг Хасар Бэлгїтэй хоёроос Тэмїжин сонсоод Тоорил ханд уламжлав. Тоорил хан, Жамухын їгийг сонсмогц, хоёр тїмэн цэрэг авч мордоод Бурхан халдуны єврєєр Хэрлэний Бурги эргийг чиглэн явав. Їїнийг Тэмїжин сонсоод Бурги эргээс хєдєлж, Бурхан халдуны євєр Тїнхэлэг єєд нїїж Тана горхинд очиж буув. Тоорил хан, нэгэн тїмэн цэрэгтэй, Тоорил ханы дїї Жаха хамбу нэгэн тїмэн цэрэгтэй Химурга горхины Айл харгана гэдэг газар бууж бїхийд Тэмїжин, цэргээ авч очиж нийлэн буув.

108. Тэмїжин, Тоорил хан, Жаха хамбу гурвуул нийлэн хєдєлж, Ононы эх Ботохан-бооржи гэдэг газар хїрч ирвэл энд Жамуха нэгэнт ирээд гурав хоног хїлээжээ. Тэмїжин, Тоорил, Жаха хамбын цэргїїдийг Жамуха їзээд хоёр тїмэн цэргээ жагсаав. Тэмїжин, Тоорил хан, Жаха хамбу гурав бас цэргїїдээ засаж хїрэлцэн нийлэлдэж танилцав. Жамуха їгїїлрїїн: «Бороо тохиолдовч болзооноос хождохгїй, хур тохиолдовч хурлаас саатахгїй гэж монгол їгээр хэлэлцэж «За» гэж андгайлсан биш билїї? «За» гэсэн цагаас хожидсон этгээдийг зэрэг дотроос хасъя гэсэн биш билїї?» гэвэл, Тоорил хан їгїїлрїїн: «Тогтсон болзооноос гурван єдєр хожимдсоны учир торгож буруушаахыг Жамуха дїї минь мэд» гэв. Болзоо хожидсон тухай ийм їгийг ярилцаж єнгєрєв.

109. Ботохан-бооржиос бїгдээр хєдєлж, Хилго мєрєнд хїрч сал уяж гэтлээд Буур-хээр гэдэг газар очиж Тогтоа бэхийн єрх дээрээс нємрєн бууж, эрхэм шїтээний нь эвдэн сїйтгэж, эм хїїхдий нь эзлэн булаав. Хутагт сахиусы нь хуга дайрч, хотол улсы нь хомрон довтолж хоосон болгов. Тогтоа бэхийг унтаж байхад дайран барьж болох байсан. Гэтэл Хилго мєрєнд нутаглах загасчин ба булга агнагчид, гєрєєчид «Дайсан айсуй» гэж тэр шєнийн дотор Тогтоа бэхид хэл хїргэжээ. Энэ мэдээг сонсоод Тогтоа ба Увас мэргидийн Дайр-Їсїн хоёр хамтарч цєєн нєхдийн хамт Сэлэнгийг уруудаж Баргужин оронд дутаан одов.

110. Мэргидийн улс дїрвэж, тэр шєнє Сэлэнгийг уруудач дутаахад манай цэргїїд дїрвэсэн мэргидийг нэхэж довтлон дээрэмдэн явав. Тэмїжин, дурвэж яваа хїмїїсийн дундуур «Бєртэ, Бєртэ» гэж дуудан эрж явтал, дїрвэж яваа иргэний дотор байсан Бєртэ їжин, Тэмїжиний дууг сонсож таниад тэрэгнээс бууж Хуагчин эмгэн хоёул гїйж ирээд, Тэмїжиний жолоо цулбуурыг барьж авав. Тэмїжин шєнийн саруулд їзвэл Бєртэ їжин мєн тул тэврэлдэн учрав. Тэмїжин мєн шєнє Тоорил хан, Жамуха анд хоёрт хїн илгээж хэлїїлсэн нь: «Эрсэн хїнээ олсон тул энэ шєнє довтлохоо зогсож энд бууя» гэв. Дурвэж явсан мэргидїїд мєн шєнє хаана хїрсэн, тэр газраа бууж хонов. Бєртэ їжин мэргидийн гараас гарч, Тэмїжинтэй уулзсан ёс ийм бїлгээ.

111. Урьд Удуйд мэргидийн Тогтоа бэхи, Увас мэргидийн Дайр-Їсїн, Хаад мэргидийн хаатай Дармала гурвуул гурван зуун хїнийг дагуулж Тогтоа бэхийн дїї Их Чилэдїгийн гэргий Єэлїнг Есїхэй баатарт булаагдсаны єшєєг авна гэж тэр нэг єглєє мордсон билээ. Тэр цагт Тэмїжинг Бурхан халдунд дутаалгаж гурав дахин тойрч нэгжээд Тэмїжинг олсонгїй. Харин Бєртэ їжинг барин авч Чилэдїгийн дїї Чилэгэр бєхєд єгч асруулсан ажээ. Тїїнээс хойш Бєртэ їжин, Чилэгэр бєхийн гэрт байсаар билээ. Одоо Чилэгэр бєх дутааж гараад гэмшиж їгїїлрїїн:
«Хар муу хэрээ
Хальс холтос идэх заяатай байтал
Харлаг галууг идэхээр
Халдан тэмцэх мэт,
Хариугїй муу Чилэгэр би
Харин ихийг санаж
Хатан їжинд халдаж
Хамаг мэргид иргэнийг
Хачлагдах аюулд учруулж
Халх нємєргїй болж
Харанхуй шєнє зугтан гарч
Хадны хавцалд хоргодон
Хайран амиа гээх
Хар толгойгоо алдах болов.
Хулд муу шувуу
Хулгана оготно идэх заяатай байтал
Хун галууг идье гэж
Хошуугаа билїїдэх мэт,
Хувхай муу Чилэгэр би
Хутагт їжин хатныг
Хувилан авч ирээд
Хотол олон мэргидэд
Хор хєнєєл болгов.
Хохир муу Чилэгэр би
Хохимой муу толгойгоо
Хоргодох газаргїй болов.
Хорголын тєдий амиа
Арчлах газаргїй болов.
Харанхуй хавцалд шургах уу
Хадны завсраар орох уу
Хаана очих билээ?»
Гээд дутаасан ажээ.

112. Хаатай Дармалааг барин авчирч, хавтсан дєнгє ємсгєж Халдун ууланд явуулав. Бэлгїтэйн эх тэр айлд бий гэхийг сонсоод Бэлгїтэй, эхээ авъя гэж очоод гэрийн баруун їїдээр орвол тїїний эх навтархай нэхий дээлтэй бєгєєд гэрийн зїїн їїдээр гарч гаднах хїнд їгїїлрїїн:
«Хайрт хєвїїд минь
Хаадын зэрэгт хїрч байтал
Харин би энд
Харц муу хїнд
Харьяалагдаж явна.
Хан хєвїїдийн нїїрийг
Харж яахин їзэх билээ?»
гээд гїн шугуйд гїйж орсонд хойноос нь нэхэж эрээд олсонгїй. Їїнд Бэлгїтэй ноён, мэргид овгийн хїнийг їзвэл «Эхий минь авчир» гэж харвах билээ. Бурхан халдунд Тэмїжин нарыг довтолсон гурван зуун мэргидийг
Їрийн їрийг хїртэл
Їнсийг хийстэл хядаж
Їлдсэн эм хїїхдийг
Їїдний зарц болгож
Їзэсгэлэн сайтай заримыг
Їїрд дотнолж авав.

113. Тоорил хан Жамуха хоёрыг Тэмїжин бишрэн їгїїлрїїн:
«Эцэг хан Тоорил
Эрхэм анд Жамуха нар
Эв хїчийг нэгтгэж
Эрхт тэнгэрийн єршєєлєєр
Эх дэлхийн ивээлээр
Эртний єшєєт мэргидийн
Элэг зїрхийг эмгэлж
Эрхэм тєрлийг сєнєєж
Эзэмших гэрийг хоосолж
Элдэв зїйлийг олзлов» гэв.
Мэргид иргэнийг тийнхїї дайлж буцав.

114. Удуйд мэргидийн дурвэж дутаасны хойно тэдний нутаг дээр булган малгайтай, бугын арьсан гуталтай, булган хєємий дээлтэй, нїдэндээ галтай, нїїртээ цогтой, Хїчї гэдэг нэртэй, таван настай хєвїїн хоцорсныг манай цэргїїд олж авчраад Єэлїн эхэд бэлэг болгон єгєв.

115. Тэмїжин, Тоорил хан, Жамуха гурвуул нийлж
Олон мэргидийн
Оцгор гэрийг эвдэж
Олигтой эмсийг олзолж
Орхон Сэлэнгэ хоёрын
Ой талаас буцав.
Талхун арлаас хєдєлж, Тэмїжин Жамуха хоёр Хорхонаг Жубурыг чиглэн явав. Тоорил хан, Бурхан халдуны хяраар Єхєрт шугуйг дайран Гацуурт (Гацууртай) сївчид, Улиат (Улиастай) сївчид гэдэг газрыг дайрч, ан гєрєє хийсээр Туул голын Хар шугуйд буцаж харив.

116. Тэмїжин Жамуха хоёр, Хорхонагийн хєндийд нийлэн бууж, эртний анд бололцсоноо дурдаж улам дотно болж найралдъя гэлцэв. Анх урьд анд бололцоход Тэмїжин арван нэгэн настай байсан билээ. Тэр цагт Жамуха нэгэн гурын шагайг Тэмїжинд єгч, Тэмїжин нэгэн цутгамал шагайг Жамухад єгч, Ононы мєсєн дээр шагалцан наадаж анд бололцсон билээ. Тїїний хойд хавар алангир нумаар харааж байхад Жамуха, бярууны хоёр эврийг нааж нїхэлж хийсэн дуут сумаа Тэмїжинд єгч, Тэмїжин, арц модон годил (болцуу)-оо Жамухад єгч анд бололцов. Хоёр удаа анд бололцсон ёс ийм билээ.

117. Ахас дээдсийн їгийг сонсвол
Аливаа хїн харилцан
Анд нєхєр бололцвол
Амь биедээ
Арч болж
Аль алиндаа
Тїшиг болж
Амраглан ханилах ёстой.
Одоо бид амраглан явъя гэж Тэмїжин, мэргидийн Тогтоагаас олзолж авсан алтан бїсээ Жамуха андад бїслїїлж, Тогтоагийн эсгэл (эрмэг буюу агсам) халиуныг Жамуха андад унуулав. Жамуха хариуд Увас мэргидийн Дайр-Їсїнээс олзолж авсан алтан бїсээ Тэмїжинд бїслїїлж, мєн Дайр-Їсїний эвэрт ишгэн цагаан морийг Тэмїжинд унуулав. Ийнхїї анд бололцож
Хорхонаг Жубурын хєндийд
Хулдгар хуны євєрт
Саглагар модны дор
Сайхан хурим їйлдэж
Сайтар бїжиглэн жаргаж
Санаа сэтгэл нэгдэж
Сайн нєхєд болоод
Шєнє нэгэн хєнжилд орж хонох бїлгээ.

118. Тэмїжин Жамуха хоёр янаг найртай байж, нэгэн жил хагас хамт сууж, нэгэн єдєр тэр нутгаас нїїе гэлцэж, зуны тэргїїн сарын арван зургааны улаан тэргэл (дїгрэг сартай) єдєр нїїв. Тэмїжин Жамуха хоёр, тэрэгнїїдийн урд явж байтал Жамуха їгїїлрїїн:
«Тэмїжин анд аа!
Ууланд шахан бууя,
Адуучинд гэр болтугай!
[ Ай зєв її? А. то. ]
Голд шахан бууя
Хоньчин хургачин нарт
Хоол болтугай!
[ Хориггїй биш її? А. то. ]» гэв.
(Хагас нь адууны бэлчээрийг татаж ууланд бууя, хагас нь хонины бэлчээрийг татаж голд бууя гэсэн їг бололтой). Тэмїжин, Жамухын энэ їгийг ухан ядаж хариу юу ч хэлсэнгїй хоцроод нїїдлийн тэргийг хїлээж Єэлїн эхэд їгїїлрїїн:
«Жамуха анд надад хэлэв:
Ууланд шахан бууя,
Адуучинд гэр болтугай!
Ай зєв її?
Голд шахан бууя,
Хоньчин хургачин нарт
Хоол болтугай!
Хориггїй биш її?
Гэж їгїїлэв. Би энэ їгийг ухаж ядаж хариу юу ч эс хэлэв. Эхээс асууя гэж ирэв би» гэв. Єэлїн эхийг їг хэлж амжаагїй байтал, Бєртэ їжин їгїїлрїїн: «Жамуха анд амархан уйддаг гэдэг билээ. Одоо биднээс уйдах цаг нь болсон биз. Тугаар (сая)-ын Жамуха андын хэлсэн нь бидннйг жишээлсэн їг буюу. Бид бїї бууя. Энэ хєдєлсєєр шулуухан Жамухаас хагацаж шєнє турш явъя» гэв.

119. Бєртэ їжиний їгийг зєвшєєж їл буун шєнє турш явж зуур мєрт тайчуудыг дайрав. Тайчууд айж мєн шєнє хєдєлж Жамухын зїг одон. Тайчуудын бэсїдийн нутаг дээр Хєхєчї нэртэй нэгэн єчїїхэн хєвїїн хоцорсныг манайхан олж аваад Єэлїн эхэд єгч тэжээлгэв.


La Historia Secreta de los Mongoles
[Imagen 8 - 12,2 KB]

120. Тэмїжин нар тэр шєнє дїлэн явж єдєр гийхэд їзвэл, жалайр аймгийн Хачиун-Тохураун, Хархай-Тохураун, Харалдай-Тохураун, ах дїї гурвуул шєнє дулан нїїж дагалдан ирэв. Дархад аймгийн Хадаан, Далдурхан ах дїї тавуул, бас Мєнхєт хианы хєвїїн Їнгїр нар, чаншиут, баяуд харьяат нараа дагуулж ирэв. Барулас аймгаас Хубилай, Худус ах дїї нар ирэв. Мангуд аймгаас Жатай, Доголху чэрби ах дїї хоёул ирэв. Боорчийн дїї Їгэлэн чэрби, Арулад аймгаас хагацаж ах Боорчидоо нийлж ирэв. Зэлмийн дїї Чаурхан, Сїбээдэй баатар, Урианхай аймгаас салж Зэлмэд нийлэн ирэв. Бэсїд аймгаас Дэгэй, Хїчїгїр ах дїї хоёр ирэв. Сїлдїс аймгаас Чилэгїтэй-Тахи, Тайчиудай ах дїї нар ирэв. Жалайр аймгийн Сэцэ-Домог, Архай Хасар-Бала, хоёул хєвїїнээ дагуулж ирэв. Хонхотанаас Сїйхэтї чэрби ирэв. Сїхэгэнээс Жэгэй хондгарын хєвїїн Сїхэхэй-Жаун ирэв. Нэїдэйн Цагаан гуа ирэв. Олхуноуд аймгаас Хингиадай, Горлос аймгийн Сэчиїр, Дїрвэд аймгийн Мєчи бїдїїн нар ирэв. Ихирэс аймгийн Буту, энд хїргэн болж байсан тул хамт ирэв. Ноёхон аймгийн Жунсо ирэв. Оронар аймгаас Зургаан ирэв. Тэгээд барулас аймгаас Сохо сэцэн, Харачар хєвїїнтэйгээ ирэв. Бас Баарин аймгийн Хорчи Усун євгєн, Хєхєчєс, Мэнэн баарингаа дагуулж нэгэн хїрээ болж ирэв.

121. Хорчи ирж їгїїлрїїн: «Бид Бодончар богдын барьж авсан эмээс тєрсєн тул Жамухтай хэвэл нэгтэй, хэлхээ бэхтэй хїмїїс билээ. Иймийн тул Жамухаас хагацаж болохгїй. Гэвч заарин тэнгэр ирж нїдэнд минь зааж їзїїлсэн нь, ухаагчин їнээ ирж Жамухыг тойрон явж, Жамухыг ба гэр гэргий нь мєргєсєєр єрєєсєн эврээ хугалж солжир эвэртэй болоод «Эврий минь єг» гэж Жамухын зїг мєєрч шороо сацлан байна. Бас нэгэн мухар ухаа їхрийг их гэрт тэргэнд хєллєжээ. Тэр їхэр их тэргїїр (зам)-ээр Тэмїжиний хойноос зїтгэн явж мєєрєн хэлэх нь:
«Тэнгэр газар эелдэж (зєвлєж)
Тэмїжинг улсын эзэн болтугай» гэж
Тээж хїргэж явна» гэж мєєрнє.
Ийнхїї миний нїдэнд заарийн тэнгэр ирж зааж їзїїлэв. Тэмїжин чи, улсын эзэн болбол намайг урьдаас зааж хэлсэн тул хэрхэн жаргуулах вэ?» гэж асуувал, Тэмїжин

їгїїлрїїн: «Їнэхээр би улсын эзэн болбол чамайг тїмний ноён болгоё» гэв. Хорчи їгїїлрїїн: «Єдий их тєрийн їйлийг урьдаас заасан намайг тїмний ноён болгох нь ямар жаргалан бэ? Намайг тїмний ноён болгоод бїх улсаас гуа сайхан охид гучийг шилж эм болгох эрхийг олго. Бас миний юу хэлсэн бїхнийг анхаарч сонс!» гэв.

122. Хунан тэргїїтэн Гэнигис нэгэн хїрээ болж, бас Даридай отчигин нэгэн хїрээ болж ирэв. Жадаран аймгийн Мулхалху ирэв. Унжин сахайт нэгэн хїрээ болж ирэв. Жамухаас тийнхїї салж хєдлєєд Химурга горхины Айл-харгана гэдэг газар хїрч буув. Тэр цагт бас Жамухаас салж Жїрхиний Сорхату-Жїрхийн хєвїїн Сача бэхи, Тайчу хоёр нэгэн хїрээ болж, Нэгїїн тайжийн хєвїїн Хучар бэхи нэгэн хїрээ болж, Хутула хааны хєвїїн Алтан отчигин нэгэн хїрээ болж, Жамухаас салж хєдлєєд Тэмїжинг Химурга горхины Аил-харганад бууж байхад нийлэн ирэв. Тэмїжин нар тэндээс нїїж Хїрэлх доторхи Сэнгїр горхины Хар зїрхний Хєх нуурт очиж буув.

123. Алтан, Хучар, Сача бэхи бїгдээр зєвлєлдєж Тэмїжинд їгїїлрїїн: «Чамайг хаан болгоё. Тэмїжин чамайг хаан болгож бид
Олон дайнд
Оройлон явж
Онц гуа
Охидыг олзолж
Ордон сайхан
Гэрийг авч
Олны хаан
Тэмїжинд єгье
Харийн иргэнийг
Халдан довтолж
Хацар гуа
Хатдыг олзолж
Хатир сайт
Агтыг хєєж
Авчирч єгье
Ороо гєрєєсийг
Авлах цагт
Отож ойртуулж
Єгье бид.
Ойн гєрєєсийг
Агнах цагт
Олж гаргаж
Єгье бид.
Хээрийн гєрєєсийг
Хэтэж авлахад
Хэвлий нь нийлтэл
Шахаж єгье.
Гууны гєрєєсийг
Агнах цагт
Гуяы нь нийлтэл
Шахаж єгье.
Хатгалдах дайн
Болох цагт
Хан Тэмїжин чиний
Хатуу зарлигийг
Хайхрахгїй явбал
Хатан эмээс
Хагацуулан салгаж
Хамаг юмыг
Хамран авч
Хар толгойгий минь
Хаяж одогтун.
Энх цагт
Эзэн Тэмїжин чиний
Эе зарлигийг
Эс дагах бол
Эзэлсэн ардыг авч
Эм хєвїїдийг булааж
Энэ биеий минь
Эзгїй газар
Хєєж орхи» гэв.
Ийм їгийг хэлж, ийнхїї ам алдаж, Тэмїжин Чингис хаан гэж нэрийдэж хаан болгов. (Чингис хаан гэх нь Тэнгис хаан, Далай хаан гэсэн їг бололтой).

124. Чингис, хаан болоод Боорчиин дїї Їгэлэн чэрби, Хачиун-Тохураун ба ах дїї Жэтэй, Доголху дєрєвт хоромсго агсуулав. Єнгїр, Сїйхэтї чэрби. Хадаан-Далдурхан гурав їгїїлрїїн:
«Єглєєний зоогийг
Єнєд осолдохгїй
Їдийн ундыг
Їїрд тасалдахгїй
гїйцэтгэж байя» гэсэн тул буурч (тогооч) болгов. Дэгэй їгїїлрїїн:
«Алаг сайхан хоньдыг
Ар дїїрэн билчээж
Хонин олон сїргийг
Хот дїїрэн єсгєж
Ховдог тєрсєн би чинь
Хос цувдай хїртэж
Хошгиног мах идэж
Єдєр тутам єнжихгїй
Хоног тутам хожимдохгїй
Шилдэг иргийг алж
Шимтэй шєлийг бэлтгэж
явъя» гэсэн тул Дэгэйгээр хонь адуулгав. Тїїний дїї Гїчїгїр їгїїлрїїн:
«Цуургатай тэрэгний
Цуурга цїїг
Цуцран эврдэхгїй болгож
Тэнхлэгтэй тэргийг
Тэргїїр замд
Тээглэн саатахгїй болгож
Тэрэг гэрийн ажлыг
Тэгшлэн засаж явъя»
гэсэн тул Гїчїгїрийг тэрэгчийн тушаалд томилон. Гэр доторхи гэргий хїїхэд ба зарц нарыг Додай чэрбиэр захируулав. Хасарын захиргаанд илд агсаж явахаар Хувилай, Чилгутай, Хархай-Тохураун гурвыг томилж:
«Хїч тїрэмгийлэгчдийн
Хїзїїг хянгардаж
Омог ихтний
Омрууг огтолж яв» гэв.
Бэлгїтэй Харалдай-Тохураун хоёрыг: «Агт хариултугай. Агтчин болтугай» гэв. Тайчуудын Хуту, Моричи, Мулхалху гурвыг, «Адуу адуултугай» гэв. Архай Хасар, Тахар, Сїхэхэй, Чаурхан дєрвийг «Холын холбогч, ойрын оторч (хол ойрыг сурвалжлах газарч) болтугай» гэв. Сїбээдэй баатар їгїїлрїїн:
«Хулгана оготно мэт
Хураасан хєрєнгийг хадгалж
Хар хэрээ мэт
Хамаг юмыг харамлаж
Нємрєх эсгий мэт
Нєхєєс бамбай болж
Гэр орныг хамгаалах
Хэрсгээ бїрээс болъё» гэв.

125. Тэндээс Чингис хаан, хан болж Боорчи Зэлмэ хоёрт їгїїлрїїн:
«Сїїдрээс єєр
Нєхєргїй байхад
Сїїдэр минь болж
Сїїлнээс єєр
Ташуургїй байхад
Сїїл минь болж
Сэтгэлий минь сэргээж
Санаагий минь амруулсан
Зїрхний дотно нєхєд минь
Та хоёр хамгаас урьд ирж нєхєрлєсєн тул хамгийг ахална» гэв. Бас Чингис хаан їгїїлрїїн: «Тэнгэрт єршєєгдєж, газарг ивээгдэж, Жамухаас салж намайг сэтгэж нєхєрлєе гэж ирсэн анхны єлзийт нєхєд минь алинаас ч илїї хїндтэй байх учиртай тул ийнхїї та нарыг зохих зохих тушаалд томилов» гэв.

126. Чингис хааныг хан болгов гэж Хэрэйдийн Тоорил хаанд Тахай Сїхэхэй хоёрыг илгээвэл, Тоорил хан їгїїлрїїн: «Тэмїжин хєвїїний минь, хан болгосон нь маш зєв.
Монголчууд, хангїй байж яаж болно.
Энэ шийдвэрээ эвдэхгїй
Эв зангиагаа таслахгїй
Эх захаа алдахгїй
Эгнэгт журамтай бай» гэв.


La Historia Secreta de los Mongoles
[Imagen 9 - 2,51 KB]
¡Haga clic aquн para volver al нndice!









WebZdarma.cz