La Historia Secreta de los Mongoles
[Imagen 4 - 5,48 KB]



Хоёрдугаар бїлэг

ЧИНГИСИЙН ИДЭР НАС

69. Мэнлиг, Есїхэй баатрын їгийг дагаж, Дай сэцэнд очоод їгїїлрїїн: «Есїхэй ах, Тэмїжинг маш их мєрєєдєж єрєвдєх тул Тэмїжинг авахаар ирэв» гэвэл, Дэй сэцэн їгїїлрїїн: «Худ хєвїїнээ мєрєєдєх бєгєєс явуулъя. Харин удалгїй гэдрэг ирїїлэх хэрэгтэй» гэв. Энэ їгийг сонсож Мэнлиг эцэг, Тэмїжинг авч ирэв. [ Есїхэй баатар тэнгэр болсонд Тэмїжин, газарт уруу унан хэвтэж маш гаслахад хонхотаны Чирха, тїїнийг сэргээн ятгаж їгїїлсэн нь:
«Тул загас мэт юунд
Тулбарин гасална чи?
Туурга цэрэг (торгон цэрэг)-ээ
бэхэлье гэж
Туйлтай їгээ хэлэлцсэн биш билїї?
Усны загас мэт юунд
Уяран гасална чи?
Улс тєрєє байгуулъя гэж
Учиртай їгээ хэлэлцсэн биш билїї?».
гэж їгїїлбэл уйлахаа зогссон ажээ. А. то. ]

70. Тэр хавар Амбагай хааны хатан Орбай Сохатай хоёр ихсийн газар (євгєдийн хїїр оршуулах газар) тайлгын идээ єргєхєд Єэлїн їжин хождож очсон тул тайлгын идээний хувиараас хоцрогдов. Орбай Сохатай хоёрт Єэлїн їжин їгїїлрїїн: «Есїхэй баатрыг їхэв гэж, хєвїїнийг минь балчир гэж, ихсийн тайлгын хишгийн архи сархдаас яахин хождуулав та? Нїд їзсээр їл єгєх, нїїхдээ їл хэлэх болов та» гэжээ.

71. Тэр їгэнд Орбай Сохатай хоёр хатан хариу їгїїлрїїн:
«Урьж чамд єгєх ёсгїй
Учирвал чи идэх ёстой!
Хїргэж чамд єгєх ёсгїй
Хїртвэл чи идэх ёстой!
Амбагай хаан їхээд, Єэлїнд ийнхїї хэлэгдэх болов.

72. Аргацаан эдний эх, хєвїїдийг нутагт орхиж нїїе. Буу авч явъя» гэв. Тїїний маргааш тайчуудын Таргудай-Хирилтуг, Тодойн-Гиртэ нар Онон мєрєн рїї хєдлєв. Єэлїн їжин, хєвїїдийн хамт орхигдоход хонхотаны Чирха євгєн нїїж одогсдыг очиж ятгавал Тодойн Гиртэ,
«Цээлийн ус ширгэв
Цэгээн чулуу хагарав»
гээд Чирха євгєний їгийг хайхрахгїй, цааш нїїж «Чи ингэж ятгах буюу» гэж тэр євгєний зоо нурууг жадлан хєєв.

73. Чирха євгєн шархтай болж гэртээ ирээд зовуурилан хэвтэхэд Тэмїжин їзэхээр одов. Хонхотаны Чирха євгєн, Тэмїжинд їгїїлрїїн: «Сайн эцгийн чинь хураасан улс тарж нїїхэд ятгахаар яваад ийнхїї жадлагдав» гэвэл Тэмїжин уйлж гарав, Єэлїн їжин єєрийн биеэр туг барьж мордоод, орхиж нїїсэн иргэдийн заримыг буцааж авчрав. Гэвч, буцаж ирсэн иргэд бас тогтсонгїй, тайчуудын хойноос нїїжээ.

74. Ийнхїї тайчууд ах дїї нар бэлбэсэн Єэлїн їжинг бяцхан хєвїїдийн хамт нутагт гээж нїїсэн ажээ.
Оюунтай тєрсєн Єэлїн эх
Оёдолт дээлийг огшуулан ємсч
Оготoр хормойг шуун бїсэлж
Онон мєрнийг єгсєж уруудаж
Олирс мойлыг тїїж явж
Єчїїхэн хєвїїдээ хайрлан тэжээж
Єдєр шєнийг аргацаан єнгєрїїлэв.
Чадалтай тєрсєн їжин эх
Царсан шорыг барин явж
Цавчим газрыг єгсєж уруудаж
Сєдєн хичгэнийн їндсийг малтаж
Шєнє єдрийг хатамжин єнгєрїїлж
Суут хєвїїдээ тэжээн єсгєв.
[ Хатан тєрсєн їжин эх
Хайлаасан шор барин явж
Халдун уулыг єгсєж уруудаж
Хавийн мангирыг малтан тїїж
Хаад хєвїїдээ хайрлан тэжээж
Ханатал цадтал идїїлж єсгєв. А. то. ]

75. Гоо тєрсєн Єэлїн эх
Гох дэгээ барин явж
Гол завыг єгсєж уруудаж
Гогод мангирыг тїїн явж
Хутагтан хєвїїдээ тэжээж єсгєв.
Зарчимтай тєрсєн їжин эхийн
Затгас тємсєєр тэжээсэн хєвїїд
Засагтан сайд болж єсєв.
Гоо тєрсєн їжин эхийн
Гогод мангираар тэжээсэн хєвїїд
Хатагтай сайд болж єсєв.
Эх їжиний тэжээсэн хєвїїд
Эрс сайд болон єсч
Эрх омог тєгєлдєр болж
Эх Ононы эрэгт сууж
Єлгїїр гох усанд хаяж
Эрэмдэг загасыг шїїн барьж
Эх їжинийг тэжээх болов.
Зарчимт їжиний тэжээсэн хєвїїд
Засагт эрс болон єсч
Замагтай усыг шїїрдэн байж
Загас жараахайг гєхидєн барьж
Заяат эхээ тэжээх болов.

76. Нэгэн єдєр Тэмїжин, Хасар, Бэгтэр, Бэлгїтэй дєрвїїл хамт сууж, загас гєхидєхєд нэг гэгээн согос загас гєхид торжээ. Тэмїжин Хасар хоёроос Бэгтэр Бэлгїтэй хоёр тэр загасыг булааж авав. Тэмїжин Хасар хоёр гэрт ирж їжин эхэд їгїїлрїїн: «Нэгэн цайвар загас гєхид орсныг Бэгтэр Бэлгїтэй ах дїї хоёулаа булааж авав» гэвэл, їжин эх їгїїлрїїн: «Та нар нэг эцгийн хєвїїд байтал юунд тэгж маргалдана? Одоо сїїдрээс єєр нєхєргїй, сїїлнээс єєр ташуургїй байгаагаа мэдэх биз. Ийм бол бид тайчууд нараас яаж єшєєгєє авч чадна. Урьдын Алун эхийн таван хєвїїд мэт яагаад эв эегїй болов? Та нар битгий тэг» гэв.

77. Тэндээс Тэмїжин Хасар хоёр їл ойшоон їгїїлрїїн: «Єцєгдєр нэг болжмор харваж алсныг тэд булааж авсан билээ. Энэ єдєр бас дахин булаав. Ийм бол эдэнтэй хамт яаж амьдарна» гээд гэрийн їїдийг ширїїн хаяж гарч одов. Бэгтэр, довцог дээр есєн шарга морио хариулж суутал, Тэмїжин хойноос, Хасар ємнєєс нууцаар сумаа онилж хїрэхэд Бэгтэр їзээд їгїїлрїїн: «Тайчууд ах дїї нарын хєнєєлийг хїлээгээд, єшєєгєє дуусган авч чадаагїй байтал, та нар намайг яаж нїдний сормуус, амны бєєлжис болгоно? Одоо сїїдрээс єєр нєхєргїй, сїїлнээс єєр ташуургїй байтал, юунд ингэж байна та? Голомты минь бїї бїрэлгэгтїн, Бэлгїтэйг бїї хєнєєгтїн» гээд завилан сууж хїлцэв. Тэмїжин Хасар хоёр хойно урдаас хараан алж одов.

78. Тэмїжин Хасар хоёр гэрт ирж ороход їжин эх хоёр хєвїїнийхээ царайг хармагц, даруй учрыг мэдэж їгїїлрїїн:
«Ханиа барагсад
Ижлээ идэгсэд
Халуун хэвлээс гарахдаа
Хар нєж атган тєрсєн билээ
Хавиргаа хазах
Хар нохой мэт,
Хаданд довтлох
Харцага шонхор мэт,
Уураа даран ядах
Омогт арслан мэт,
Амьдыг залгих
Аюулт мангас мэт,
Сїїдрээ довтлох
Сїрхий араатан мэт,
Цугийг залгих
Цурхай загас мэт,
Ботго тормын
Борвийг хазах
Єл буур мэт,
Бороот єдєр
Довтлон халдах
Єлєн чоно мэт,
Нялх їрээ
Гилэн (хєєн) ядаж
Нядлан идэх
Нїгэлт ангир мэт,
Хэвтшийг хєдєлгєвєл
Гэдрэг довтлох
Хэрцгий цєєвєр (чоно) мэт,
Барьж идэх
Барс араатан мэт,
Балмад амьтад буюу.
Сїїдрээс єєр нєхєргїй
Сїїлнээс єєр ташуургїй
байхад тайчууд нарын хєнєєлийг хїлээж, єшєєгєє хэн яаж авах вэ? гэж байхад, та нар юунд ийм хэрэг хийв?» гэж эртний їгийг иш татаж, євгєдийн їгийг їндэс болгож хєвїїдээ ихэд буруушаан зэмлэв.

79. Тэгж байтал, тайчуудын Таргудай Хирилтуг, шадар нєхдєє дагуулж, «Хурганы ус гуужив, тєлєгний бие тєлжив» (Єэлїний хєвїїд тэнхрэв) гэж довтлохоо ирэв. Тэднээс айж Єэлїн їжин, хєвїїдийн хамт ой шугуйд дутаав. Бэлгїтэй мод хугалж шивээ барив. Хасар харван байлдаж, Хачиун Тэмїгэ Тэмїлїн гурвыг уулын завд нууж байхад тайчууд бархиран їгїїлрїїн: «Тэмїжин ахаа гаргаж єг. Бусад чинь хэрэггїй» гэхийг сонсоод Тэмїжинг сам оргуулан ойд дутаалгав. Їїнийг тайчууд мэдээд нэхэн хєєхєд Тэмїжин, Тэргїїн єндрийн шугуйд шургаж орвол тайчууд нэвтрэн орж чадсангїй хїрээлэн сахив.

80. Тэмїжин, шугуй дотор гурав хонож одоо харья гэж морио хєтєлж явахад мориноос эмээл нь мултран унав. Эргэж їзвэл эмээлийн олом хємєлдрєг хэвээр байтал мултарсан ажээ. «Олом мултарч болох гэвч, хємєлдрєг яахин мултарна. Тэнгэр ятгаж байгаа болов уу?» гэж бас гурав хоног хїлээв. Дахин гарахаар явахад шугуйнаас гарах замыг гэрийн чинээ цагаан чулуу бєглєн хэвтэж байна. «Тэнгэр ятгаж байгаа болов уу?» гэж буцаж бас гурав хонов. Бїгд ес хоног хоолгїй байж «Энэ мэт нэргїй їхэхээр гаръя» гээд зам бєглєн унасан гэрийн чинээ цагаан чулууг тойрон гарахад саад болох модыг сумч (сум хийдэг) хутгаараа огтлоод морио хєтєлж гармагц тайчууд угтан барьж авав.

81. Тэмїжинг Таргудай-Хирилтуг барьж, улсдаа аваачаад засаглан шийтгэж айл бїрд нижээд хонуулж хэсїїлэн явна. Зуны тэргїїн сарын арван зургааны улаан тэргэл єдєр тайчууд Ононы эрэг дээр хуримлаж, нар шингэхэд тарав. Тэр хуримын їед Тэмїжинг нэгэн хялбар дорой хєвїїн авчран сахиулж билээ. Хуримын ардыг тармагц, тэр хялбар хєвїїний толгойг бугуй (дєнгє)-гаар нэгэн удаа дэлдээд (цохиод) гїйж Ононы шугуй дотор хэвтвэл їзэгдэх болов уу гэж усны харги (урсгалын хажуу дахь тогтмол ус)-д ороод гэдрэг хэвтэж дєнгєє ус руу урсган нїїрээ ил гаргаж хэвтэв.

82. «Баригдсан хїнийг алдав» гэж тїїнийг сахиж байсан хїн их дуугаар хашгирахад гарсан тайчууд цуглан ирж, єдєр мэт саруул шєнє, Ононы шугуйг нэгжин бэдрэв. Усны харгид хэвтэж байгаа Тэмїжинтэй сїлдїсний Сорхон-шар яг тохиолдон їзэж їгїїлрїїн: [ Усанд чилмий (ором?)-гїй огторгуйд мєргїй тул чиний ингэж хэвтэх зєв байна. А. то. ] «Чи ийм аргатай бєгєєд нїдэндээ галтай, нїїртээ гэрэлтэй хїн тул тайчууд ийнхїї атаархах ажээ. Чи ингээд хэвтэж бай. Би чамайг зааж єгєхгїй» гээд єнгєрєн одов. Цааш хэрхэн эрэхийг тайчууд нар зєвлєхєд, Сорхон-шар їгїїлрїїн: «Хїн бїр явсан мєрєєр гэдрэг явж, орчны газрыг дахин шалгаж їзье» гэвэл цєм «За» гэж зєвшєєрч, хїн бїр явсан мєрєєрєє явж эрэв. Бас Сорхон-шар, Тэмїжинг дайрч «ах дїї тайчууд нар, ам шїдээ билїїдэж айсуй явна. Чи хатуужин хэвтэж бай» гээд єнгєрч одов.

83. Тайчууд нар эрж олсонгїй тул, дахин яаж эрэхийг зєвлєлдєхєд Сорхон-шар їгїїлрїїн: «Тайчууд, [ ноёд А. то. ] хєвїїд бид, гэгээн цагаан єдєр бїхэл хїнийг алдаад, одоо харанхуй шєнє хэрхэн олох билээ. Хїн бїр явсан мєрєєрєє дахин нэгэн удаа эрж гараад маргааш цуглаж эрье. Тэр дєнгєтэй хїн хаана холдох вэ» гэвэл бїгдээр «За» гэлдэж буцаж эрэхээр явав.

Сорхон-шар бас Тэмїжинд ирээд їгїїлрїїн: «Одоо нэгэн удаа эрж гараад маргааш эрэхээр болов. Биднийг гармагц, эх ба дїї нарын зїг яв. Хэрэв хїн тохиолдвол намайг їзэв гэж бїї хэл» гээд явчив.

84. Тэднийг тармагц, Тэмїжин дотроо сэггэрїїн: «Саяын хэдэн єдєр айл хэсэж хоноход Сорхон-шарын гэрт хоновол тїїний хєвїїн Чимбай Чулуун хоёр намайг єрєвдєн хайрлаж, шєнє гинж дєнгий минь суллаж хонуулах бїлгээ. Одоо бас Сорхон-шар намайг їзэж зааж єгсєнгїй єнгєрєв. Тэд намайг аврах биз» гэж Сорхон-шарын гэрийг зїглэн Онон мєрєн рїї явав.

85. Сорхон-шарын гэрийн тэмдэг нь шєнє турш їїр цайтал сїї самарч эсэг (айраг)-ээ бїлэх бїлгээ. Тэр тэмдгийг баримгалж, бїлїїрийн чимээг чиглэж очоод гэрг нь орвол Сорхон-шар їгїїлрїїн: «Чамайг эх ба дїї нарын зїг яв гэж эс хэллїї би. Чи юунд ирэв?» гэв. Тїїний хєвїїн Чимбай Чулуун хоёр їгїїлрїїн: «Болжмор шувуу, харнагаас дутааж бутын ёроолд хоргодвол бут тїїнийг хамгаалж аварна. Одоо бидэнд хїн хоргодож ирэхэд гэгж хэлж яаж болно» гэж эцгээ буруушааж, дєнгийг эвдэж галд тїлээд, Тэмїжинг хойд унгаст хар (мухлаг) тэргэнд агуулж, «Амьтан хїнд бїї хэл» гэж Хадаан нэртэй охин дїїгээр асруулав.

86. Гуравдугаар єдєр [ Дєнгєт хїн хаана холдох билээ? А. то. ] «Тїїнийг манайхан нуусан биз. Єєр зуураа айлуудыг нэгжье» гэж айл бїрийг нэгжсээр Сорхон-шарынд ирж, гэр тэрэг ба исэр (ор)-ийн дор хїртэл нэгжээд хойд унгаст тэргэнд очиж амсар дахь унгасыг таталж, Тэмїжиний хєлд

хурвэл, Сорхон-шар їгїїлрїїн: «Ийм халуун цагт унгасан дотор амьд хїн яаж байна? [ Сэтгэлээ ханатал эр. А. то. ]» гэвэл нэгжїїлийн хїмїїс бууж одов.

87. Тэр нэгжїїлийг одсон хойно Тэмїжинд Сорхон-шар їгїїлрїїн: «Намайг їнсээр хийсгэн алдав чи. Одоо даруй эх ба дїї нарын зїг яв» гэж, ам цагаан эрмэг хулагч гїїг унуулж, тэлээ (хоёр эхийг хєхдєг тарган) хургыг чанаж, хєхїїр (ундны тулам) ба нэг нум, хоёр сум єгч, эмээл ба хэтгїйгээр явуулав.

88. Тэмїжин тэндээс явж урьдын шивээлсэн газарт ирээд євсний налархай (зурвас)-гаар мєшгєн Онон мєрєн єєд явж, єрнєєс урсах Химурга горхинд хїрэв. Химурга горхины єєд єгсєж, Бэдзр хошууны Хорчухуй болдог гэдэг газар хїрч эх, дїї нартай учрав.

89. Тэнд бїгдээр нийлэлдэж, Бурхан халдуны євєр Хїрэлх дотор урсах Сэнгїр горхины (Цэнхэрийн голын) Хар зїрхний Хєх нуур гэдэг газар очиж нутаглаад тарвага, зурам алж идэн амьдрав.

90. Нэгэн єдєр гэрийн дэргэд байгаа найман шарга агтыг дээрэм ирж нуд їзтэл дээрэмдэж одоход Тэмїжин нар явган тул харсаар хоцров. Бэлгїтэй, оготор хонгор морийг унаж, тарвага агнахаар явсан билээ. Їдэш нар шингэсний хойно оготор хонгор мориндоо тарвагануудыг дааж ядтал ачиж явган хєтєлж ирэв. «Шарга агтуудыг дээрэм авч одов» гэвэл, Бэлгїтэй, «Би нэхье» гэв. Хасар їгїїлрїїн: «Чи чадахгїй, би нэхье» гэв.

Тэмїжин їгїїлрїїн: «Та нар чадахгїй, би нэхье» гэж оготор хонгорыг унаад шарга агтыг євсний налархайгаар мєшгєн хєєж гурав хоног яваад нэгэн єглєє олон адуунд хїрвэл, нэг гавшгай хєвїїн гїї сааж байна. Тїїнтэй уулзаж, шарга агтаа сураглавал, тэр хєвїїн їгїїлрїїн: «Энэ єглєє нар ургахын урьд найман шарга морийг їїгээр хєєж гарав. Морийг би зааж єгье» гээд оготор хонгорыг тавиулж, орог шинхул морийг Тэмїжинд унуулав. Єєрєє хурдан ухаа морийг унаж, гэртээ харилгїй намбух (хєхїїр) суулгаа хээр боож тавив. Тэгээд єгїїлрїїн: «Нєхєр чи их мунгинаж яваа ажээ. Эрийн мун (бэрхшээл) нэгэн адил бий. Би чамд нєхєр болъё. Миний эцэг Наху баян гэдэг. Би тїїний ганц хєвїїн. Миний нэр Боорчи» гээд хоёулаа мордож шарга морьдыг мєрєєр нь мєшгєж гурван хоног явав. Нэгэн їдэш нарны гэрэл уул ташиж бїхий цагт нэгэн хїрээ иргэнд хїрвэл, найман шарга морь нь тэр хїрээний захад євс идэж байна. Тэмїжин їгїїлрїїн: «Нєхєр чи эндээ бай. Манай шарга морьд тэр байна. Би тїїнийг хєєж ирье» гэвэл, Боорчи їгїїлрїїн: «Би чамд нєхєр болж ирээд энд яаж їлдэнэ» гээд хоёулаа хамт довтолж ороод шарга морьдыг хєєж гарав.


La Historia Secreta de los Mongoles
[Imagen 5 - 9,61 KB]

91. Хойноос нь олон хїн цувалдан хєєв. Тэдний дотроос нэгэн цагаан морьтой [ улаан дээлтэй, А. то. ] хїн уурга барьж ганцаар гїйцэж ирэхэд Боорчи їгїїлрїїн: «Нєхєр чи нум сумаа надад єг. Би харвалдъя гэвэл, Тэмїжин їгїїлрїїн: «Миний тєлєє чи эрсдїїзэй. Би харвалдъя» гэж эргэж харвалдав. Тэр цагаан морьтой хїн уургаар дохисоор хоцорвол хойдох нєхєд нь уван цуван гїйцэж ирсэн боловч, нэгэнт нар уул ташин шингэж бїрэнхий болсон тул тэд нэхэж чадахгїй хоцров.

92. Тэмїжин Боорчи хоёр, морьдоо авч тэр шєнє турш яваад гурван єдєр, гурван шєнє явж Боорчийн гэрт ойртвол, Тэмїжин їгїїлрїїн: «Би чамгїй бол энэ морьдоо яаж авч чадах билээ? [ Би хэдийг авах вэ? А. то. ] Чи хэдийг авах вэ?» гэвэл, Боорчи їгїїлрїїн: «Би сайн нєхєр, чамайг мунгинаж явна гэж тус болохоор ханилж явсан билээ. Би олз эрсэнгїй. Би Наху баяны ганц хєвїїн тул миний эцгийн зєєсєн хураасан хєрєнгє надад элбэг хїрнэ» гэж эс авав.

93. Хоёулаа Наху баяны гэрт хїрвэл, хєвїїнээ алдав гэж нус нулимс болж байсан Наху баян, хєвїїнээ ирснийг їзээд нэг уйлж, нэг загнаж, «Хєвїїн минь юу болсноо хэл» гэвэл Боорчи їгїїлрїїн: «Энэ сайн нєхєр мунгинаж явахыг їзээд хамт одсон билээ. Одоо ирэв» гээд мордож, хээр боож тавьсан намбух суулгаа авч ирэв. Тэмїжинд тэд тэлээ хурга алж хїнс бэлтгээд бас ганзагын тулам єгєв. Наху баян їгїїлрїїн: «Хоёр залуус їїнээс хойш сайхан нєхєрлє, бие биеэ битгий орхи» гэв. Тэндээс Тэмїжин мордож гурван єдєр, гурван шєнє яваад Сэнгїр горхинд байгаа гэртээ хїрэв. Тэмїжинг ирэхэд Єэлїн эх, Хасар хийгээд дїї нарын зовнил тайлагдаж сэтгэл баясав.

94. Урьд Бєртэ їжинг Тэмїжин есєн настай байхдаа їзэж ирснээс хойш дахин уулзаагїй билээ. Одоо Тэмїжин Бэлгїтэй хоёр Бєртэ їжинг эрэхээр Хэрлэн мєрєн рїї одов. Цэгцэр Чихургу хоёрын завсар Хонгирадын Дэй сэцэн нутаглан байгаа ажээ. Дэй сэцэн, Тэмїжинг їзэж маш их баясч їгїїлрїїн: «Ах дїї тайчууд нар чамд атаархан хорсохыг би мэдэх тул чиний тухай сэтгэл зовнисоор цєхрєхєд хїрсэн билээ. Одоо чамтай уулзав» гээд Бєртэ їжинг Тэмїжинд єгєв. Тэмїжин Бєртэ їжинг авч хамт буцахад Дэй сэцэн удаж яваад Хэрлэний Ураг цєл гэдэг газар хїрч [ халуунд ядрах тул А. то. ] Хэрлэн рїї гэдрэг буцав. Дэй сэцэний гэргий Цотан охин Бєртэ їжинг їдэж Хїрэлх дотор Сэнгїр горхинд бїхїйд хїргэж ирэв.

95. Цотанг хариулаад Боорчийг нєхєрлєе гэж урьж Бэлгїтэйг илгээв. Бэлгїтэйг ирмэгц Боорчи, эцэгтээ їл хэлэн, бєгтєр хонгорыг унаад бор єрмєг (хэвнэг)-єє бєгтрєєд Бэлгїтэйн хамт явж ирэв. Боорчийн, Тэмїжинтэй нєхєрлєсєн ёс тийм.

96. Тэмїжин нар Сэнгїр горхиноос нїїж, Хэрлэн мєрний эх Бїрги эрэгт бууж нутаглах цагт Цотан эхийн шитгїл (ємсгєл) гэж авчирсан хар булган дахыг авч Тэмїжин Хасар Бэлгїтэй гурвуулаа Есїхэй эцгийн хуучин дотно анд (нєхєр) Ван хантай уулзахаар очив. Эцгийн анд бол эцэг мэт биз гэж Ван ханыг Туул голын шугуйд нутаглан байхад хїрч очоод Тэмїжин їгїїлрїїн; «Эцгийн хуучин анд та, миний эцгийн адил буюу гэж би гэргий аваад ємсгєл хар булган дахыг чамд авчрав» гэж булган дахаа єгєв. Ван хан маш их баясч їгїїлрїїн: «Хар булган дахын чинь хариуд Хагацсан улсыг чинь Хамтатгаж єгье. Булган дахын чинь хариуд Бутарсан улсы чинь Цуглуулж єгье. Бєєр нь бєгсєнд байг Цэр нь цээжинд байг (Ах захтай болог)» гэв.

97. Тэндээс Бїрги эрэгт нутаглан бїхийд Бурхан халдунаас Урианхайн Жарчиудай євгєн хєєрєг (тємрийн дархны їлээх тулам) -єє їїрч, Зэлмэ нэрт хєвїїнээ дагуулж ирээд їгїїлрїїн: «Тэргїїн Ононы Дэлїїн болдогт Тэмїжин чамайг тєрєхєд Булган єлгий єгсєн ба би энэ хєвїїн Зэлмээг чамд єгсєн боловч, балчир учраас гэрт аваачсан билээ. Одоо чи миний хєвїїн Зэлмээр
Эмээлээ тохуул
Їїдээ сєхїїл»
гэж єгєв.

98. Хэрлэн мєрний эх Бїрги эрэгт нутаглан байтал, нэгэн єглєє эрт їїр цайж байхад Єэлїн эхийн гэрт зарцлагдах Хуагчин эмгэн босч їгїїлрїїн: «Эх, эх їтэр бос. Газар дэлбэрэх мэт чимээ гарч, морины тєвєргєєн сонсдоно. Аймшигт тайчууд айсуй биз. Эх даруй бос» гэв.

99. Єэлїн эх, «Хєвїїдийг даруй сэрїїлэгтїн» гээд єєрєє даруй босов. Тэмїжин нар даруй босоод морьдоо барьж, Тэмїжин, Єэлїн эх, Хасар, Хачиун, Тэмїгэ отчигин, Бэлгїтэй, Боорчи, Зэлмэ нар тус бїр нэг морь унаж, Тэмїлїнг Єэлїн эх євєртєє дїїрэв. Нэгэн моринд юм ачиж хєтлєв. Бєртэ їжинд морь дутав.

100. Тэмїжин ах дїї нар мордож, їїрээр Бурхан халдуны зїг одов. Хуагчин эмгэн, Бєртэ їжинг нууя гэж бїхээгтэй тэргэнд оруулж [ эд бараагаа хийж тэргэнд сууж А. то. ] бєєр алаг їхэр хєллєж, Тїнхэлэг горхин єєд хєдєлж [ уул єгсєн Тїнхэлэг горхиноо хїрэхэд А. то. ] сая їїр цайж харуй бїрий байтал, єєдєєс цэргийн хїмїїс хатиран ирж, «Чи юун хїн бэ?» гэж асуувал Хуагчин эмгэн їгїїлрїїн: «Би Тэмїжиний харьяат. Их гэрт хонь хяргахаар ирсэн билээ. Одоо [ унгас тээж А. то. ] гэртээ харьж явна» гэв. Тэр цэргїїд їгїїлрїїн: «Тэмїжин гэрт бий юу? Їгїй юї? Гэр нь хаана байна?» гэвэл, Хуагчин эмгэн їгїїлрїїн: «Гэр нь ойр байна. Тэмїжиний бий, їгїйг би мэдэхгїй, би хойд гэрээс гарч ирэв» гэв.

101. Тэд цэргїїд хатиран одов. Хуагчин эмгэн, бєєр алаг їхрээ, гуядаж, яаравчлан явах гэтэл тэрэгний тэнхлэг хугарав. Тэнхлэг хугарсан учир, явганаар ойд дутааж оръё гэж байтал, хойноос мєн цэргїїд Бэлгїтэйн эхийг сундалж, хоёр хєлий нь санжуулан давхиж ирээд, «Энэ тэргэн дотор юу байна?» гэж асуувал, Хуагчин эмгэн їгїїлрїїн: «Унгас бий» гэв. Тэр цэргїїдийн ахмад нь їгїїлрїїн: «Дїї нар бууж їзэгтїн» гэвэл, бусад нь бууж хаалттай тэрэгний хаалгыг нээвэл, дотор нь хатан хїн сууж байна. Тїїнийг тэрэгнээс чирч гаргаад Хуагчин хоёуланг сундалж Тэмїжиний хойноос євсний налархайгаар мєшгєж, Бурхан халдун єєд гарав.

102. Тэмїжинг нэхэж Бурхан халдунг гурав тойрон нэгживч олсонгїй. Урагш хойш явж эрвэл умбах шавар, битїї ой тулгарч, цатгалан могой шургах завсаргїй бэрх шугуй тул Тэмїжинг мєрдєж олж чадсангїй. Энэхїї довтолсон цэргїїд бол гурван мэргид байсан ажээ. Удуйд мэргидийн Тогтоа, Увас (ухаа) мэргидийн Дайр-Їсїн, Хаад мэргэдийн Хаатай Дармала гурвуул нийлж урьд Чилэдїгээс Єэлїн эхийг булааж авсны єшєєг нэхэхээр ирсэн ажээ. Одоо тэдгээр мэргид їгїїлэлдрїїн: «Оэлїнг булаагдсаны єшєєг авахаар ирээд одоо эмсий нь булааж авав. Євєг эцгийн єшєєг авав бид» гэж гэртээ буцав.

103. [ Тэд Бєртэ їжинг аваачаад Чилэдїгийн дїї Чилэгэр бєхєд єгєв. А. то. ] Тэмїжин: «Тэр гурван мэргид гэртээ харих, нь уу? Ууланд бїгэх нь уу? Гурван хоног дагаж яваад мэдэж ир» гэж Бэлгїтэй, Боорчи, Зэлмэ гурвыг илгээв. Тэмїжин єєрєє Бурхан халдун дээр бууж, євчїїгээ дэлдэж (цохиж) залбиран їгїїлрїїн:
«Солонго мэт сонсох
Соргог Хуагчины
Сонорын хїчээр
Їен мэт їзэх
Їнэнч Хуагчины
Їзсэний ачаар
[Аюулт дайснаас
Амжин дутааж]
Бїтэн биеэ
Бїгэн нуугдаж
Бїдэг замыг
Мєрдєн дагаж
Бугын морийг
Мєшгєн хєєж
Бургасан гэрт
Буруулан нуугдаж
Бурхан халдунд
Амь хоргодов.
Харийн дайсан
Халдан довтлоход
Харцагаас дутаасан
Болжмор мэт
Хандгай бугын
Мєрийг дагаж
Хад хавцлын
Сївийг эрж
Халдун ууланд
Дутааж ирээд
Хальс холтсоор гэр барьж
Халуун амиа
Хамгаалав би.
Бєглїї ойт
Бурхан уул
Бєєсєн чинээ амий минь
Бєєцийлєн аварч
Бєєрийн чинээ биеий минь
Бїтэн мэнд їлдээв.
Єшєєт дайснаас
Єршєєн аварч
Єнчин бидний
Ємєг болсон
Єндєр дээд
Бурхан халдун чамайг
Єглєє бїр мялааж байя!
Єдєр бїр тахиж байя!
Їрийн їрд
Їїрд тахиж
Їе дутам
Їргэлж шїтье!»
гэж бїсээ хїзїїнд эрих мэт єлгєж, малгайгаа гарт сэгэлдэрч, гараар євчїїгээ дарж, наран єєд хандаж, Бурхан халдунд есєнтээ сєгдєж єчил єчин, сацал сацав.


La Historia Secreta de los Mongoles
[Imagen 6 - 1,91 KB]
¡Haga clic aquн para volver al нndice!









WebZdarma.cz