![La Historia Secreta de los Mongoles
[Imagen 1 - 5,42 KB]](img/01.gif)
Нэгдїгээр бїлэг
1. Чингис хааны язгуур, дээр тэнгэрээс заяат тєрсєн Бєртэчино, гэргий Гуа-Маралын хамт тэнгис далайг гэтэлж ирээд Онон мєрний эх Бурхан халдун ууланд нутаглаж, Батцагаан гэдэг нэгэн хєвїїнийг тєрїїлжээ.
2. Батцагааны хєвїїн Тамача, Тамачийн хєвїїн Хоричар мэргэн, Хоричар мэргэний хєвїїн Уужим буурал, Уужим Бууралын хєвїїн Саль-хачау, Саль хачаугийн хєвїїн Ихнїдэн, Ихнїдэний хєвїїн Шинсочи, Шинсочийн хєвїїн Харчу.
3. Харчугийн хєвїїн Боржигидай мэргэн бїлгээ. Боржигидай мэргэний гэргий нь Монголжин гуа, тїїнээс тєрсєн хєвїїн Торголжин баян. Торголжин баян, Борогчин гуа гэргийтэй, Боролдай суялби гэдэг залуу зарцтай, дайр бор хоёр хїлэг морьтой бїлгээ. Торголжин баяны хєвїїн Дува сохор, Добун мэргэн хоёр бїлгээ.
4. Дува сохор, магнай дундаа ганц нїдтэй гурван нїїдлийн газар харах бїлгээ.
5. Нэгэн єдєр Дува сохор, Добу мэргэн дїїтэйгээ Бурхан халдун уулан дээр гарав. Дува сохор, Бурхан халдун дээрээс харвал Тїнхэлэг горхин руу нэгэн бїлэг иргэн нїїж айсуй.
6. Дува сохор угїїлрїїн: «Тэр нїїдэл иргэний дотор, тэрэгний мухлагийн ємнє нэг сайхан охин сууж явна. Хїний гэргий болоогїй бол Добу мэргэн дїї чамд гуйж гэргий болгоё» гээд тїїнийг їзїїлэхээр Добу мэргэн дїїгээ илгээв.
7. Добу мэргэн, тэр нїїдэлд хїрч, охиныг їзвэл їнэхээр алдартай, гуа сайхан охин бєгєєд хїний гэргий болоогїй ажээ. Нэр Алун-гуа гэнэ.
8. Энэ охин, хорь тїмдийн ноён Хорилардай мэргэний гэргий Баргужин гуагаас хорь тїмд (хорь буриад)-ийн нутаг Ариг ус гэдэг газар тєржээ. Тїїний эх Баргужин гуа бол хол газрын Баргужин тєхїмийн эзэн Баргудай мэргэний охин бїлгээ. Тэр бїлэг иргэн бол Хорилардай мэргэнийх ажээ.
9. Хорилардай мэргэн, хорь тїмдийн газарт булга, хэрэм зэрэг ан гєрєєс агнахаа хориглон булаалдаж харилцан муудалцаад салж, хорилар овогтон болоод Бурхан халдун ууланд ан гєрєєс элбэг гэж сонсож, Бурхан халдуны эзэн бурхан босгосон Шинч баян урианхайтай уулзахаар нїїж ирсэн ажээ. Энэхїї хорь тїмдийн ноён Хорилардай мэргэний охин, Ариг уснаа тєрсєн Алунгуаг гуйж, Добу мэргэний гэргий болгосон ёс тийм ажээ.
10. Алун-гуа, Дору мэргэнд ирээд Бїгїнїтэй, Бэлгїнїтэй гэдэг нэртэй хоёр хєвїїнийг тєрїїлэв.
11. Дува сохор ах нь дєрвєн хєвїїнтэй бїлгээ. Дува сохорыг їхсэний хойно тїїний дєрвєн хєвїїн, Добу мэргэнийг авга гэж їзэхгїй доромжилж салж нїїгээд дїрвэд овогтон болов.
12. Тїїний хойно нэг єдєр Добу мэргэн Тогоцог єндєр дээр гєрєєлєхєєр гарвал, ой дотор нэгэн урианхай хїн гунжин буга алаад хавирга цоройг шарж байхад уулзаж,
13. «Нєхєр шоролгодоо» гэж Добу мэргэн хэлбэл, тэр хїн уушги зїлд ба арьсыг єєрєє авч, бусдыг цєм Добу мэргэнд єгєв.
14. Добу мэргэн, тэр бугын махыг ачиж явтал замд хїїхдээ хєтєлсєн нэгэн ядуу хїн учрав.
15. «Чи юун хїн бэ?» гэж Добу мэргэн асуувал, тэр хїн угїїлрїїн: «Би Малиг баяудын хїн. Одоо би ядарч явна. Тэр гєрєєсний махнаас надад єг. Би энэ хєвїїнээ чамд єгье» гэвэл,
16. Добу мэргэн зєвшєєрч, бугын єрєєсєн гуяыг тэр хїнд єгєєд хєвїїнийг авч ирж гэртээ зарцлах болов.
17. Тэгж байтал Добу мэргэн їгїй болов. Добу мэргэнийг їгїй болсны хойно тїїний гэргий Алун-гуа бэлбэсэн бєгєєтєл Буха хатаги, Бухату салжи, Бодончар мунхаг гэдэг нэртэй гурван хєвїїнийг тєрїїлэв.
18. Урьд Добу мэргэнийг амьд бїхий цагт тєрсєн Бэлгїнїтэй Бїгїнїтэй хоёр хєвїїн, эх Алун-гуагаас эчнээ хэлэлцсэн нь: «Бидний эх, ойр тєрлнйн эрэгтэй хїнгїй ба эргїй бєгєєтєл энэ гурван хєвїїнийг тєрїїлэв. Гэр дотор ганц Малиг баяуд овгийн зарц хїн байна. Энэ гурван хєвїїн, тїїний хїїхэд биз» гэж эхээс далд хэлэлцэхийг нь Алун-гуа мэдээд,
19. Хаврын нэгэн єдєр хонины хатсан мах чанаж Бэлгїнїтэй, Бїгїнїтэй, Буха хатаги, Бухату салжи, Бодончар мунхаг таван хєвїїндээ идїїлээд тэднийг зэрэгцїїлэн суулгаж, хїн бїрд нижээд мєс (сум буюу нарийн мод)-ийг хугал гэж єгвєл амархан хугачиж орхив. Бас таван мєсийг нийлїїлж баглаад хугал гэж єгвєл тавуулаа дараалан оролдож хугалж чадсангїй.
20. Їїнд Алун-гуа эх нь їгїїлрїїн: «Бэлгїнїтэй Бїгїнїтэй та хоёр намайг энэ гурван хєвїїнийг яахин тєрїїлэв, хэний хєвїїд бол гэж сэжиглэн хэлэлцэнэ. Сэжиглэх чинь зєв.
21. Гэвч, та нар учрыг мэдэхгїй байна. Шєнє бїр цагаан шар хїн, гэрийн єрх, тотгоор гийгїїлэн орж ирээд миний хэвлийг илэхэд тїїний гэрэл, миний хэвэлд шингэх бїлгээ. Тэр хїн, гарах нар сарны хилээр шар нохой мэт шарвалзсаар гарч одно. Дэмий яахин їгїїлнэ та. Тїїнээс їзвэл, тэнгэрийн хєвїїд биз. Хар тэргїїт хїнтэй адилтгаж яахин болно. Хамгийн хаад болох цагт харц хїн сая учрыг мэднэ» гээд,
22. Бас Алун-гуа, таван хєвїїнээ сургаж їгїїлрїїн: «Та таван хєвїїн, миний нэгэн хэвлээс тєрсєн биш її. Та нар ганц ганцаар салбал нижээд сум мэт хїнд хялбархан дийлэгдэнэ. Та нар эв эеэ нэгтгэвэл тэр багласан таван сум мэт бэх болж, хэнд ч хялбар дийлэгдэхгїй болно» гэв. Тэгж байтал, Алун-гуа эх нь їгїй болов.
23. Эх Алун-гуаг їгїй болсны хойно ах дїї тавуулаа, адуу малаа хуваах болж, Бэлгїнїтэй, Бїгїнїтэй, Буха хатаги, Бухату салжи, дєрвїїлээ юмаа хувааж аваад дїї Бодончар мунхагийг ядуу гэж урагт їл тооцож хувь эс єгєв.
24. Бодончар урагт эс тоологдох атал, энд юу хийж сууна гээд гол дайрт, годил сїїлт орог шинхул морио унаж їхвэл їхье, амьдарвал амьдаръя гэж Онон мєрєн рїї зорьж одов. Тэнд Балжийн арал гэдэг газар хїрч євсєн эмбїїл гэр барьж суув.
25. Тэгж байтал хар хур шувууг бор харцага барьж идэхийг їзэж, гол дайрт, годил сїїлт орог морины хялгасаар урхи хийж, тэр бор харцагыг барьж авчрав.
26. Бодончар, идэх юмгїйн тул чонын гууд хорьсон гєрєєсийг мярааж харван алж идэх буюу чонын идсэн сэгийг тїїж гэдсээ хооллож харцагаа тэжээсээр тэр он гарав.
27. Хавар болж, нугас ирэх цагт харцагаа сойж тавиад галуу, нугас олныг алж, идэж їл барах тул,
Мєчир бїрээс
Мєч гуя єлгєж
Хожуул бїрээс
Хоёр гурван шувуу єлгєсєн нь ялзрахад хїрчээ.
![La Historia Secreta de los Mongoles
[Imagen 2 - 11 KB]](img/02.gif)
28. Битїї модот уулын хяраас нэгэн бїлэг иргэн, Тїнхэлэг горхин руу нїїж ирэв. Бодончар, харцагаа тавин єдєр бїр тэр иргэнд очиж цэгээ гуйж уугаад, шєнє євсєн эмбїїл гэртээ ирж хонох бїлгээ.
29. Тэд иргэн Бодончарын харцагыг гуйвал эс єгєв. Тэд иргэн, Бодончарыг хэн юун хїн бэ гэж асуухгїй, Бодончар бас тэр иргэнийг юун иргэн гэж асуухгїй явна.
30. Гэтэл Буха хатаги ах нь Бодончар мунхаг дїїгээ энэ Онон мєрєн рїї одлоо гэж нэхэн ирж, Тїнхэлэг горхинд нутаглах тэд иргэнд хїрээд тийм морьтой, тийм хїн їзэгдэв її гэж сурвал,
31. Тэд иргэн їгїїлрїїн: «Єдєр бїр нэгэн хїн манд ирж эсэг (цэгээ) ууж одно. Тэр хїн ба тїїний морь, чиний сурдагтай адил байна. Тїїнд нэг харцага бий. Тэр, шєнє хаана хонодгийг мэдэхгїй. Баруун хойноос салхи салхилбал тїїний харцагаар бариулсан нугас, галууны єд сєд нь цас мэт бутарч хийсч ирнэ. Бодвол тїїний гэр холгїй биз. Одоо тїїний ирэх цаг болов. Хоромхон хїлц» гэв.
32. Удалгїй Тїнхэлэг горхин єєд нэгэн хїн айсуй. Хїрч ирвэл Бодончар мєн. Буха хатаги ах нь таньж аваад Онон мєрєн єєд дагуулан давхив.
33. Бодончар, Буха хатаги ахын хойноос даган хатирч їгїїлрїїн: «Ахаа, ахаа, бие тэргїїтэй, дээл захтай сайн» гэвэл, ах нь тэр їгийг хайхарсангїй.
34. Бодончар мєн їгийг хоёрдугаар удаа їгїїлбэл, ах нь хариу хэлсэнгїй. Мєн їгийг гуравдугаар удаа хэлэхэд ах нь їгїїлрїїн: «Чи энэ їгийг юун дахин дахин їгїїлнэ?».
35. Бодончар їгїїлрїїн: «Тугаарын (саяын) Тїнхэлэг горхиноо бїхий иргэнд эзэнгїй, их бага, сайн муу, толгой шийр цєм нэгэн адил чацуу байна. Ийм хялбар иргэн тул тэднийг бид эзэлж авъя».
36. Ах нь їгїїлрїїн: «За тийм бол гэртээ хїрч, ах дїї нартай зєвлєлдєж, тэд иргэнийг эзэлье» гэж,
37. Гэртээ хїрээд, ах дїї нартай хэлэлцэж мордов. Тэргїїлэн хянагчид мєн Бодончарыг явуулав.
38. Бодончар тэргїїлэн явж нэгэн жирэмсэн эмийг барьж «Чи юун хїн бэ?» гэж асуувал, тэр эм їгїїлрїїн: «Би жарчиуд аданхан урианхайн хїн» гэв.
39. Тэндээс ах дїї тавуулаа тэд иргэнийг довтолж, адуу малыг авч, хїн ардыг зарц болгов.
40. Тэр жирэмсэн эм Бодончарт ирж хєвїїн тєрєв. Тїїнийг харь овгийн хєвїїн гэж Жажирадай гэж нэрийдэв. Жадараны євєг тэр болов. Тэр Жажирадайн хєвїїн Тугудай нэрт бїлгээ. Тугудайн хєвїїн Бурьбулчиру. Бурьбулчиругийн хєвїїн Хар-хадаан бїлгээ. Хар-хадааны хєвїїн Жамуха бїлгээ. Жадаран овогтон тэд болов (Жада гэдэг нь харь бусад гэсэн їг болно).
41. Тэр эм бас Бодончараас нэгэн хєвїїн тєрїїлэв. Тїїнийг барьж авсан эмийн хєвїїн хэмээн Баарьдай гэж нэрийдэв. Баарины євєг тэр болов. Баарьдайн хєвїїн Зїтгэлбєх. Зїтгэлбєх олон эм авсан тул хєвїїн нь манан мэт [олон] тєрєв. Манан баарин овогтон тэд болов.
42. Бэлгїнїтэй, бэлгїнїд овогтон болов. Бїгїнїтэй бїгїнїд овогтон болов. Буха хатаги, хатагин овогтон болов. Бухату салжи, салжид овогтон болов. Бодончар, боржигин овогтон болов.
43. Бодончарын авааль эмээс тєрсєн Барим ширату Хабич нэрт бїлгээ. Тэр Хабич баатрын эхийн инжид ирсэн эмийг Бодончар татвар эм болгож нэгэн хєвїїн тєрсєнд Жаурьдай нэр єгєв. Бодончар амьд байх цагт Жаурьдайг зїхэл тайлгад орох эрхтэй болгов.
44. Бодончарыг їгїй болсны хойно тэр Жаурьдайг гэрт ямагт аданхан урианхадай хїн байсан тул тїїний хєвїїн гэж тайлгаас хєєж гаргав. Тэр Жэїрэдийн євєг болов.
45. Хабич баатрын хєвїїн Мэнэн тудун бїлгээ. Мэнэн тудуны хєвїїн Хачи хїлїг, Хачин, Хачиу, Хачула, Харалдай, Хачиун, Начин баатар долоо бїлгээ.
46. Хачи хїлїгийн хєвїїн Хайду, Намулун эхээс тєрсєн бїлгээ. Хачины хєвїїн Ноёгидай нэртэй бїлгээ. Ноён шиг авиртай тул ноёхон овогтон болов. Хачиугийн хєвїїн Баруладай нэрт бїлгээ. Их биетэй ба идээ барах ховдог тул Барулас овогтон болов. Хачулагийн хєвїїн бас идээ барах ховдог тул их барула, єчуухэн барула гэдэг хоч нэртэй болж, улмаар эрдэмт барула, тодойн барула тэргїїтэн барулас овогтон болов. Харалдайн хєвїїд будаа мэт эх тїрїїгїй хутгалдах тул будаад овогтон болов. Хачиуны хєвїїн Адархидай нэрт бїлгээ. Ах дїїгийн дунд адармаатай (яхир хэрїїлч) тул адархин овогтон болов. Начин баатрын хєвїїн Уруудай Мангудай хоёр бїлгээ. Урууд, мангуд овогтон болов. Начин баатрын авааль эмээс тєрсєн хєвїїн Шижуудай Доголдай хоёр бїлгээ.
47. Хайдугийн хєвїїд Байшинхор догшин, Чирхай лянхуа, Чаужин єртэгэй гурав бїлгээ. Байшинхор догшны хєвїїн Тумбинай сэцэн бїлгээ. Чирхай лянхуагийн хєвїїн Сэнгїн билгэ, амбагайтан тайчууд овогтон болов. Чирхай лянхуа бэргэнээ эм болгон авч, нэгэн хєвїїн тєржээ. Нэр нь Бэсїдэй гэнэ. Бэсїд овогтон болов. Чаужин Єртэгэй, зургаан хєвїїнтэй, нэр нь: Оронар, Хонхотан, Арулад, Сєнид, Хабтурхас, Хэнигис гэдэг тул ийм овогтон болов.
48. Тумбинай сэцэний хєвїїн Хабул хаан Сэмсэчїлэ хоёр бїлгээ. Сэмсэчїлийн хєвїїн Бїлтэчї баатар бїлгээ. Хабул хаан, долоон хєвїїнтэй, тэдний нэр нь Охинбархаг, Бартан баатар, Хутугту Монхор, Хутула хаан, Хулан, Хадаан, Тодойн отчигин гэнэ.
49. Охинбархагийн хєвїїн Хутугту Жїрхи бїлгээ. Хутагту жїрхийн хєвїїнд Сэчэ-бэхи Тайчу хоёр бїлгээ. Тэд жїрхи овогтон болов.
50. Бартан баатрын хєвїїд Мэнгитї хиан, Нэгїїн тайжи, Есїхэй баатар, Даридай отчигин энэ дєрєв бїлгээ. Хутугту Монхорын хєвїїн Бїри бєхє бїлгээ. Онон мєрний шугуйд хуримлах цагт [Чингисийн дїї] Бэлгїтэйн мєрийг тэр тас цавчсан билээ.
51. Хутула хааны хєвїїд Зочи, Хирмау, Алтан гурав бїлгээ. Хулан Баатрын хєвїїн Их Чэрэн бїлгээ. [Их Чэрэнгийн боол] Бадай Кишлиг хоёр [Чингисийн їед] Дархадын ноён болов. Хадаан Тодойн хоёр їргїй єнгєрчээ.
52. Хамаг Монголыг Хабул хаан захирч байв. Хабул хаан долоон хєвїїнээ байтал, Сэнгїн билгэгийн хєвїїн Амбагайг хамаг Монголын хаан болгохоор хэлсэн ажээ.
53. Буйр Хєлэн хоёр нуурыг холбож урсах Оршуун мєрєнд айргууд, буйргууд овгийн татаар аймаг нутаглана. Тэдэнд Амбагай хаан, охиноо єгч, єєрєє охиныг хїргэж очоод татаарт баригдав. Татаар, Амбагай хааныг барьж, Хятадын Алтан хаанд хїргїїлэв. Бэсїд овгийн Балхачи гэдэг хїнийг элч болгож, Амбагай хааны хэлсэн нь: «Хабул хааны долоон хєвїїний дундахь Хутулад, миний арван хєвїїний дундахь Хадаан тайжид чи очиж хэл. Хамгийн хаан, улсын эзэн байтал охиноо єєрєє їдэж хїргэхийг надаар цээрлэл болгогтун! Би татаар аймагт баригдав. Таван хурууны хумсыг тамтартал, арван хуруугаа барагдтал миний єшєєг авахыг оролдогтун» гэж илгээжээ.
54. Тэр цагт Есїхэй баатар, шувуу агнан явах зуур олхуноуд аймгаас эм аваад буцаж яваа мэргидийн их Чилэдї гэдэг хїнтэй уулзаж, тїїний эмийг єнгийж їзвэл гуа їзэсгэлэнтэй хатан байна. Есїхэй баатар гэртээ давхиж ирээд ах Нэгїїн тайжи, дїї Даридай отчигин хоёрыг дагуулан мордож, их Чилэдїїг гїйцэж очвол,
55. Тэр айж хурдан ухаа морины гуяыг ташуурдаж, уулын бэлээр дутаав. Тїїнийг гурвуулаа цувалдан хєєвєл тэр улам дутаасаар нэгэн хошууг тойрч эргэж тэргэндээ хїрч ирсэнд эм Єэлїн їжин (фїжин гэж хятадаар хатныг хэлнэ) їгїїлрїїн: «Тэр гурван хїний учрыг мэдэв її чи? Тэдний царай сэжиглэмээр байна. Чиний аминд хор хїргэж болно. Амьд мэнд їлдвэл эхнэрийг олоход бэрхгїй. Мухлаг тутам охид бий. Тэрэг тутам хатад бий. [ Миний мэт єнгєт эхнэр олдоно. А. то. ] Хэрэв намайг санавал дахин авсан гэргийг миний нэрээр нэрлэгтїн. Одоо амиа арчил. Миний їнэрийг їнсч яв» гээд ємссєн цамцаа тайлж єгєв. Их Чилэдї, тэр цамцыг морин дээрээс тонгойж авмагц харвал нєгєє гурав мєн хошууг тойрч нэхэж айсуй. Чилэдї, хурдан ухаа морины гуяыг ташуурдаж яаран Онон мєрєн єєд дутаав.
56. Тїїнийг гурвуулаа хойноос нь нэхэж, долоон даваа давтал хєєж орхиод, Єэлїн їжинг авч, Есїхэй баатар жолоодон хєтєлж, ах Нэгїїн тайжи тэргїїлж, дїї Даридай отчигин хажууд дагаж [ тэмээг гилж А. то. ] явна. Їїнд Єэлїн їжин їгїїлрїїн:
«Миний эр Чилэдї,
Сэрїїн салхинд
Сэвлэг їсээ хийсгэж
Хээр хєдєє
Гэдсээ єлсгєж яахин зовох болов? Одоо би, хоёр сэвлэг їсээ хойш урагш унжуулж яахин одно?» гээд Онон мєрнийг долгилтол, ой шугуйг ганхтал их дуугаар уйлахад Даридай отчигин хажуунаас їгїїлрїїн:
«Тэврэх хайрт эр чинь
Тэртээ давааг давав.
Уйлан санах эр чинь
Ус олныг гэтлэв.
Хайлж уйлавч
Харж чамайг їзэхгїй.
Хайж эрэвч
Хаалга зам нь олдохгїй.
[ Гурван гол гэтэлгэв.
Гурван гурви давуулав
Хайвал мєргїй
Харвал бараагїй
Хайлбал їл сонсдоно. Ч. ц. ] Дуугїй бай» гэж ятгав. Єэлїн їжинг Есїхэй баатар тэгээд гэртээ авчирч гэргий болгов. Єэлїн їжинг Есїхэй баатрын авчирсан ёс ийм бїлгээ.
57. Амбагай хаан баригдаад Хадаан Хутула хоёрыг нэр заасан тул хамаг монгол, тайчууд нар Онон мєрний Хорханагийн хєндий гэдэг газар цугларч хэлэлцээд Хутулыг хаан болгов. Монголын жаргалан нь бїжиг, хурим бїлгээ. Хутулыг хаан єргємжлєєд Хорхонагийн саглагар модны дор хавирга газрыг халцартал, євдєг газрыг єлтєртєл дэвхцэн бїжиглэж хуримлав.
58. Хутула, хаан болоод Хадаан тайжитай хоёулаа татаар иргэнээс єшєє авахаар мордов. Татаарын Хотон бараг, Жали буха хоёртой арван гурван удаа байлдавч, Амбагай хааны єшєєг сайтар авч эс чадав.
59. Тэр цагт Есїхэй баатар, татаарын Тэмїжин їгэ, Хорибуха зэргийн татаар хїнийг барьж ирэхэд жирэмсэн байсан Єэлїн їжин, Ононы Дэлїїн болдог гэдэг газар Чингис хааныг тєрїїлжээ. Чингис тєрєхдєє баруун гарт шагайн чинээ нєж атган тєржээ. Татаарын Тэмїжин-їгээг барьж ирэх цагт тохиолдож тєрєв гэж Тэмїжин нэрийг єгчээ.
60. Есїхэй баатрын Єэлїн їжинээс Тэмїжин, Хасар, Хачиун, Тэмїгэ дєрвєн хєвїїн тєрєв. Бас Тэмїлїн нэртэй нэгэн охин тєрєв. [ Есїхэй баатрын нєгєє гэргий Сочигэл эхээс тєрсєн Бэгтэр Бэлгїтэй хоёр бїлгээ. А. то. ]. Тэмїжинг есєн настай байхад Зочи-Хасар долоон настай, Хачиун алчи таван настай, Тэмїгэ отчигин (отгон нь галын хаан, голомтын эзэн гэсэн їг болно) гурван настай, Тэмїлїн єлгийтэй байсан бїлгээ.
61. Есїхэй баатар, Тэмїжинг есєн настай байхад Єэлїн эхийн тєрхєм олхуноуд иргэнд хєвїїний нагац нараас охин гуйя гэж Тэмїжинг аваад одов. Явах замд Цэгцэр Чихургу гэдэг газрын хооронд Хонгирадын Дэй сэцэнтэй уулзав.
62. Дэй сэцэн єгїїлрїїн: «Есїхэй худ аль хїрэхээр явна?» Есїхэй баатар єгїїлрїїн: «Миний хєвїїний нагац олхуноуд иргэнээс охин гуйхаар явж байна». Дэй сэцэн єгїїлрїїн: «Энэ хєвїїн чинь нїдэндээ галтай, нїїртээ гэрэлтэй хєвїїн байна.
63. Есїхэй худ, би энэ шєнє, нэгэн зїїд зїїдлэв. Цагаан шонхор шувуу, нар сар хоёрыг атган нисч ирээд миний гар дээр буув» гэж зїїдлэв. Нар сарыг бид нїдээр їздэг билээ. Гэтэл, нар сарыг шонхор шувуу атгаж миний гар дээр буух нь гайхалтай, ямар сайн тохиол учрах болов гэж би бусдад хэлсэн бїлгээ. Есїхэй худ чи, хєвїїн дагуулж ирсэн нь даруй миний зїїдний тайлбар болов. Юун зїїд байх вэ! Танай хиад аймгийн сїлд ирж, зїїдээр дохиолсон ажээ.
64. Манай хонгирад хэдийнээс бусдын нутаг ба хїнийг булаан тэмцэлддэггїй.
Харь улсыг їл довтлон
Хацар сайт охидоо
Хасаг тэргэнд суулгаж
Хар буур хєллєж
Хатируулж одож
Хаан болсон та нарын
Хатан сууринд дэвшїїлж
Хамт суулгана.
Єєр иргэнийг їл тэмцэн
Єнгє сайт охидоо
Єлжгэтэй (суудалтай) тэргэнд суулгаж
Єл буур хєллєж
Їїсгэж одож
Єндєр суурь эзлэгчдийн
Єрєєл хань болгоно.
Манай хонгирад хэдийнээс хацар гуа хатадтай, єнгє сайн охидтой тул зээгийн зїсээр, охидын єнгєєр явна.
65. Нуган хїїхэд нутгаа эзэмшинэ. Охин хїїхэд єнгє шилэгдэнэ. Есїхэй худ, миний гэрт оч. Надад єчїїхэн охин бий. Та їз» гэж, Дэй сэцэн хэлээд Есїхэйг гэртээ дагуулж аваачив.
66. Есїхэй худ, охиныг їзвэл нїїртээ гэрэлтэй, нїдэндээ галтай охин тул санаанд нийлэв. Тїїний нэр Бєртэ гэнэ. Тэмїжинээс нэгэн нас ах, аравтай ажээ.
Дэй сэцэний гэрт хоноод маргааш нь охиныг гуйвал, Дэй сэцэн їгїїлрїїн: «Олон удаа гуйлгаж єгвєл эрхэмлэгдэх, цєєн удаа гуйлгаж єгвєл доромжлогдох гэдэг боловч, охин хїний заяа, тєрсєн їїдэнд єтлєхгїй тул охиноо єгье. Чи хєвїїнээ хїргэн болгож манай гэрт їлдээ» гэвэл, Есїхэй баатар їгїїлрїїн: «Би хєвїїнээ орхиё. Миний хєвїїн нохойноос цочимтгой билээ. Эрхэм худ чи, миний хєвїїнийг нохойноос буу цочуул!» гээд хєтєлж явсан мориор бэлэг єгч, Тэмїжинг орхиод Есїхэй баатар буцав.
67. Есїхэй баатар, Цэгцэрийн шар талд явж байтал, татаар иргэн хуримлаж байхтай тохиолдоод ам цангах тул хуримд буув. Татаар нар Есїхэйг таньж, «Эрхэм Есїхэй ирэв» гэж хуримд суулгаад, урьдын булаагдсан єшєєгєє санаж, нууцаар хэлэлцэн, хоолонд хор хольж єгчээ. Есїхэй тэндээс мордож явах замд бие муужирч, гурван хоног арай гэж яваад гэрт хїрч,
68. Есїхэй їгїїлрїїн: «Миний дотор муу байна. Дэргэд минь хэн байна?» гэж асуувал, хонхотаны Чирха євгєний хєвїїн Мэнлиг (Мэнлиг буюу Мунлиг) ойр байна гэвэл, тїїнийг дуудаж їгїїлрїїн: «Хїї минь Мэнлиг чи сонс. Хєвїїн минь балчир билээ. Тэмїжин хєвїїнийг урагт орхиод ирэх замын зуур татаарт хорлогдов. Дотор минь муу байна. Єнчин хоцорсон дїї нараа, бэлбэсэн бэргэнээ асрахыг чи мэд. Тэмїжин хєвїїнийг даруй явж авчир! Хайрт Мэнлиг минь!» гээд наснаас нєгчив.